Chapter [2]

147 38 3
                                    

"Бид ирлээ" хэмээх эрэгтэй машинаа зогсоон, хойш харан хэлэв. Түүнтэй зэрэгцэн бодолд автсан Тэхён ухасхийн "Аан ойлголоо" гэсээр хаалгаар гарна.

Түүний төсөөлж байсан шиг тэдний гэр их баян харагдаж байв. Хэн ч харсан нэг л өөр мэдрэмж өгөх тансаг хороолол. Тэхён өөрийн амьдралд гутарсан удаа ганц ч байгаагүй, учир нь Тэхёны ээж түүнийг өсгөх гэж өдийг хүртэл нойр хоолоо хасан байж хичээсэн атал тэр яаж илүү зүйл нэхэн зовоож чадах юм бэ?

Ээжийнхээ зовж байсан тэр л өдрүүдийг дурсан санах Тэхён Жон эрэгтэйн гэрийн урд ирсэн байв.

Хонх дараад удаагүй байтал хүү нь бололтой нэг залуу дуугарах бөгөөд ноён Жон "Аав нь байна, ээжийг нь дагуулаад ирлээ" хэмээнэ. Яг тэр мөчид Тэхёнд нэг бодол орж ирнэ. Одоо бол ноён Жон түүний аав болох хүн. Цаашдаа түүний аав гэж дуудах хэрэгтэй болно. Харин тэр чадах болов уу? гэсэн бодол тээсээр зогстол нэг л хаалга онгойх дуулдав.

Гарынх нь алга хөлөрч, яагаад ч юм сандрах бөгөөд ороод яаж танилцах болон юу гэж хэлэх талаараа бодох аж.

Гантиг чулуугаар хийгдсэн гадаах шатаар алхахдаа хэсэг бүрийг нь сонжин харж, өөрийгөө бага ч болов сатааруулна. Алив Тэхён аа хонгор минь ороорой хэмээх ээжийнхээ хоолойнд цочсон тэрээр том нүдлэн "З- за" хэмээв. Түүний ээж эхлээд орж, дараа нь Тэхён орох бөгөөд өөрийг нь түүнээс хамаагүй өндөр, яг л Жон ноён шиг инээмсэглэсэн залуу угтаж авлаа.

"Сайн байцгаана уу? Би бол аавын том хүү Жон Инчол" гэсээр өндөр эр Ким эзэгтэйн гараас атган мэндчилэв. Хариуд нь эмэгтэй нүдээрээ мишээж "Аавыгаа дуурайгаад үнэхээр царайлаг хүү юм аа, намайг Ким Минжи гэдэг, энэ бол миний хүү Ким Тэхён" гэсээр хүүгийнхээ мөрөөр тэврэн танилцуулав. Яагаад ч юм нүүр нь улайсан байх Тэхён доош харан "Танилцсандаа таатай байна" хэмээн бөхийнө.

Түүний хариуд баруун гараараа зүүн гарыг нь атгасан Инчол Тэхёны үсийг сэгсийлгэн "Та ч бас царайлаг бас өхөөрдөм хүүтэй юмаа" гэхэд Тэхён бүр ч улайж орхив.

Эвгүй байдлыг таслах гэсэн шиг шатаар буух хөлийн чимээ хүн бүрийн анхаарлыг татна. Тэднээс холгүйхэн нэг залуу байх бөгөөд түүнээс Жон ноён, Инчол хоёр чинь дулаахан мэдрэмж мэдрэгдсэнгүй. Цаанаа л нэг хүйтэн.

"Алив Жонгүгаа хүрч ирээд ээж болох хүнтэйгээ мэндэл" гэх аавынхаа хэлснийг үл тоомсорлох Жонгүг гал тогоо руу орон, хөргөгчнөөс ус авчихаад буцан алхахдаа "Тэд энд удахгүй гэдгийг хэлмээр байна" гэсээр шатаар өгслөө. Тэхён тэр үед түүний юу хэлэх гээд байгааг шууд ойлгосон бөгөөд уур нь хүрэх авч бага зэрэг айдастай байлаа. Түүнийг сургуульдаа явсан хойгуур ээжид нь муу зүйл болох юм бол тэрээр амьдарч чадахгүй шүү дээ. Ээж гэх хүнгүйгээр өөрийгөө төсөөлөхөд ч бэрх байсан юм.

Инээмсэглэл нь арилсан Ким эзэгтэйг харсан Инчол түүний гарыг хоёр гараараа атгаад "Түүнийг тоох хэрэггүй дээ, ээжийг алдсанаас хойш ийм болчихсон юм. Ямартай ч бид одоо нэг гэр бүл болохоор тэр танд дасах байх ээжээ" гэх аж.

Ээж гэх үед нь үлдсэн гурван хүн хэсэг гайхсан ч удалгүй бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулж хэсэг хормын өмнө болсон эвгүй байдлыг мартах аж.

___

Тэхён болон түүний ээж Жон эрэгтэйнд ирээд зургаа хонож байв. Энэ хугацаанд Жонгүг өрөөнөөсөө цухуйгаагүй бөгөөд, гарахаар болсон ч тэдэнд мэдэгдэлгүй гарч, хоолны ширээний ард хамт суудаггүй байв. Энэ байдлыг нь тэвчих шаардлагатай болсон Ким эзэгтэйд бага зэрэг хэцүү байсан ч ийм зүйл болохыг гадарлаж байсан учир огт давж чадахгүй зүйл бол биш байв.

Харин Тэхёны хувьд Жонгүг гэх залуутай тааралдахгүй байгаа нь харин ч сайн зүйл байсан юм.

"Тэхён аа? унтах болж байгаа юм уу? маргааш хичээлтэй шүү хонгор минь эрт унтах хэрэгтэй" гэсээр Ким эзэгтэй орж ирэх үед Тэхён уншиж байсан манга сэтгүүлээ хажуудаа тавиад "Ойлголоо ээжээ, усанд орчихоод унтлаа" хэмээн босно.

___

Яг л чам шиг минь мянган шөнө үргэлжилж
Яг л чам шиг минь мянган одод түгж
Миний чамгүйгээр амьдрах итгэлийг нураана. Хайрт минь надад илгээгээч зүрхээ, хариулж би өөрийнхийгөө явуулъя.

Тэхён шүршүүр дор зогсохдоо үргэлж энэ дууг дуулдаг байв. Нүдээ анихад л харанхуй нөмөрч, ганцаардах мэдрэмж төрдөг тул өөрийгөө сатааруулах зорилгоор дуулдаг аж.

Харин энэ удаа тэр ганцаараа байсангүй, хоолой засах чимээгээр нүдээ нээсэн Тэхён хэд хоногийн өмнө таарсан бүдүүлэг залууг дүрээрээ зогсож байхыг нь харж байв.







__________

Утас шатсан. Хха

-Stepbrother-Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin