1

5 2 0
                                    

***

Чанёол бухимдсаар толгойгоо үрэн орилоход нь нулимсаа арчин түүнрүү хараад "Энэ л чиний хүссэн зүйл!!!" гээд нимгэн торгон халаднаас өөр юу ч үгүй биеэ ил гарган түүнийг ажиглахад тэр намайг харан өмнө минь ирээд халадыг минь буцааж өмсүүлэх гэсэн ч би эсэргүүцэн түүнрүү орилж орхисондоо итгэж ядан түүнрүү харлаа.

Би "ЧИНИЙ ХУВЬД БИ ЗҮГЭЭР Л БИЕИЙН ЧИНЬ ТААШААЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ ХАЖУУДАА БАЙЛГАСАН ЯНХАН БИЗДЭЭ!!!"

Чанёол өөдөөс минь тийм гэхийн аргагүй харцаар харсаар "Гуйя!!! Болиод өг" гээд мөрнөөс минь барин удалгүй тэрээр доош харан уйлж эхлэн өмнө минь сөхрөн унах нь тэр.

Чанёол уйлсаар "Бүгд миний буруу...миний...буруу...намайг уучлаарай"

Би "Ёол!...Чи бид хоёр энэ бүгдийг эхлүүлэх хэрэггүй байж"

Чанёол "Үгүй ээ...харин ч эхлүүлсэн нь сайн хэрэг!"

Би "Яагаад"

Чанёол "Хайртай болохоор...Чамд унаж тустлаа дурласан болохоор...Чамгүй амьдарч чадахгүй болохоор...Чи миний бүх зүйл болохоор"

Түүний хэлсэн зүйлд хариу хэлж чадахгүй түүнийг даган чимээгүйхэн уйлсаар түүний өмнө суун энгэртээ наан тэврээд "Бид цаашдаа яах ёстойг би үнэхээр мэдэхгүй нь, дотроо чамаас холдох ёстой гэж бодсон ч би өөрийгөө барьж дийлэхгүй нь" гэхэд Чанёол надад улам наалдан бэлхүүсээр минь чангаас чанга тэврэн бид хэсэг тэврэлдэн уйлж сэтгэлээ онгойлгосны эцэст тэр надаас холдохдоо хүүхэд шиг нулимсаа арчин надруу хараад "Тэнэг минь, хувцсаа өмс" гэх нь тэр.

Би босон өрөөндөө ороод гарт тааралдсан Чанёолын богино цамц шургуулаад буцан гарахад тэр гал тогоонд ус уун зогсож байв.

Намайг түүний хажууд очиход тэр усаа ууж дуусган намайг татан тэврээд толгойг минь илэн "Эцсээ хүртэл нүдээ аниад өнгөрөөчих гуйж байна, би ямар ч аргаар хамаагүй чам дээр ирнэ"

Би түүний энгэрт шигдсээр нүдээ аниад "Чи л хажууд минь байн гэвэл өөр бусад нь надад хамаагүй гэхдээ..."

Чанёол "Гэхдээ..." гэсээр надаас холдон уруул дээр минь хөнгөхөн үнсэхэд би түүнрүү хараад "Намайг ажлаас халж болохгүй юм уу?"

Чанёол "Үгүй!"

Би "Чанёол..."

Чанёол "Хайраа гэж дууд гэсэн яасан!" гэж ширүүн харахад нь бухимдангуй царай гарган "Хайраа, намайг ажлаас халаад өгөлдөө, би ажлаасаа гармаар байна" гэхэд тэр намайг буцаан чангаар тэврээд "Бид сая ярилцаад дууссан гэж бодсон юмсан"

-MANIAC-Where stories live. Discover now