2

1 0 0
                                    

***

Шилэн өрөөний цаанаас төөнөх түүний аура болон надаар тоглоом хийх бяцхан сээтэгнэлтээс болж үе үе анхаарал минь сарнисан ч анхааралтай ажилдаа төвлөрсөөр үдийн хоолны цаг болоход Чанёол ширээнээсээ босон хүрмээ аван өмсөхдөө утсаа даран надруу залгалаа.

Утсаа аван чихэндээ наахад тэрээр "Хайрт минь, би хөрөнгө оруулагч талыхантай уулзалттай болохоор хамт хоол идэж чадахгүй нь" гэх нь тэр.

Би түүний хэлсэнд инээн түүнрүү харахад тэр хүрмээ өмсөж дуусан ханцуйгаа янзалсаар "Намайг ширтээд байлгүй хариу хэлэлдээ мм"

Би "хммм"

Би "Би чамайг байхгүйд хангалттай сайн байж чадна гэж бодож байна"

Чанёол "Сайн охин" гэсээр утас таслан гараа өмднийхөө халаасанд хийн догь гэгч нь алхсаар гарч ирэхэд нь сурснаараа суудлаасаа босон хальт бөхийхөд надад нэг цаас өгөөд "Цайны дараа энэ хүн ирж уулзвал өрөөнд хүлээж бай гэж хэлээрэй" гээд хальтхан нүдээ ирмээд яваад өгөв.

Би ч ширээн дээрхээ цэгцлээд түрийвчээ атган доош ажилчдын хоолны заалруу яван хоолоо захиад сууж байтал өмнө минь сандал татан дуу шуу болсоор үглэн санаа алдах Юүри өмнө минь суун өнөөдөр болсон зүйлээ надад ярин зовлонгоо тоочно.

Юүри бол энэ компанид орсноос хойш надтай дотно болсон цор ганц нэгэн. Бусад ажилчдыг би бүгдийг нь мэдэх ч Чанёол компани дээрээ хажууд минь байдгаасаа илүү ширүүн байдаг тул тэд түүнээс айхын хажуугаар намайг түүний доор тэднийг хариуцаж ажилладаг болохоор ажилчид надтай дээд албан тушаалтан мэтээр ханддаг нь их сонин.

Би "Тэгээд чиний гаргасан санааг дэмжээгүй гэж үү? Үнэхээр үү?"

Юүри "Тийм ээ"

Би "Ямар санаа юм, би харж болох уу?"

Юүри "Нээрээ юу?"

Би "Болохгүй зүйл байхгүй биздээ"

Юүри "Мэдээж" хэмээн хөнгөхөн алга ташин хүүхэд шиг хөөрсөөр бид цайны цаг дуустал ярьж суусаар цайны цаг ч дуусан бид хоолоо хураагаад өөрсдийн байх ёстой газарлуугаа явцгаав.

Чанёол хөрөнгө оруулагчидтай уулзан гэсэн болохоор бага зэрэг сунжрах байх гэж бодон өнөөдрийн хурлаар хэлэлцсэн санаануудыг харан нэгтгэж жагсаагаад түүнд батлан гарын үсэг зурахад бэлтгэн суухад урд минь хоолой засах дуу гарахад дээш харвал өндөр өөртөө тохирсон дур булаам инээмсэглэлтэй залуу зогсож байв.

-MANIAC-Where stories live. Discover now