3-р хэсэг

10.1K 545 31
                                    

Бямба гаригт би эргэн гэр рүүгээ харьж, аавтай боксын бэлтгэл хийсэн юм. Аав миний цохилтыг өмнөхөөсөө илүү хүчтэй болсон байна гэж хэлсэн. Тэрээр надаас зүгээр эсэхийг асуухад би зүгээр гэдгээ илтгэн толгойгоо дохисон юм.

Өнөөдөр би дахиад ноён Ким-тэй уулзах болохоор бүхэл бүтэн шинэ түүх бичигдэнэ. Би хэзээ ч шинэ газар ирээд ийм амархан үзэн ядах нэгэнтэй болно гэж бодож ч байгаагүй. Шударгаар хэлэхэд би түүний хичээлийг таслахад ч ойрхон байна. Гэхдээ надад сайн дүн хэрэгтэй хэмээн өөрөө өөртөө хэллээ.Тэгвэл би тэр тэнэгтэй наад зах нь холбоотой болчих нь шүү дээ.Түүнтэй сээтгэнэдэг охидууд магадгүй түүний жинхэнэ зан чанарыг мэддэггүй байх.

Би түүнээс болоод уран зохиолын хичээлээ үзэн ядаж эхлэнэ гэдэгтээ итгэлтэй байн.Ноён Ким-г ангид орж ирэхэд би түүний хуурамч үйлдлийг нь дооглон,нүдээ эргэлдүүллээ.Тэр нүдээ эргэлдүүлэн, ёжтой инээмсэглэж байгааг нь би харж байв. Би үнэхээр түүнд анхаарлаа хандуулмааргүй байна гэхдээ бас сул дорой харагдахыг хүсэхгүй байна.

"Би та нарыг бие даалтаа хийхэд чинь хагас цаг өгнө гэхдээ одоо над руу анхаарлаа хандуул" хэмээн хэлээд хичээлээ эхлүүллээ.

Би дэвтрээсээ хараагаа салгаагүй ч гэсэн хичээлийг нь сонсож байлаа.Би зүгээр л түүний царайг хармааргүй байна.Би түүнийг миний өмнө нь сурсан зүйлийг тайлбарлахыг сонссоор дэвтэр дээрээ зураг зурж байв.Би түүнийг сонсохыг хүсэхгүй байгаа болохоор хичээлийг нь ч бас хүсэхгүй байна. Бас түүнтэй бие даалт хийхийг хүсэхгүй байгаа болохоор л тэр.

Мэдээж эцэст нь цаг нь ирлээ.Ноён Ким хичээл дуусахаас өмнө бидэнд бие даалтынхаа талаар ярилцах хагас цаг өгсөн юм. Тэрээр сандал татан ширээний минь хажууд суун намайг ширтэх нь тэр. Тэр юу хийгээд байгаа юм бол? Би доог хийн,тэр ёжтой инээмсэглэх ажээ.Энэ ангид байгаа охин болгон харж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

"Зогссон газраасаа үргэжлүүлцгээе хмм?" ноён Ким ийнхүү хэлээд энгэрээ тэврэн,хуванцар сандлаа налан суулаа.

Би дэвтрээ аван,"Төөрөгдөл" дээр хуудсаа эргүүллээ.Би юу ч хэлсэнгүй бас ноён Ким түүнтэй юу ч хийхийг хүсэхгүй байгаа гэдгийг гадарласан гэдгийг би мэдэж байв.Тэр над руу ёжтой инээмсэглэж байгаа болохоор тэрэнд хамаатай биш юм шиг байна.

"Бид дахиад уулзах хэрэгтэй" хэмээн гэнэт ноён Ким хэлэх нь тэр."Магадгүй өнөөдөр?"

"Гэхдээ бид зүгээр-" би бараг сэтгэл гонсойсондоо орилон,дараа нь өөрийгөө зогсоон шивнэлээ. "бид бямба гаригт уулзсан шдээ"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now