+67-р хэсэг+

7.2K 150 15
                                        

-Саруул-

Яг л Жэжүүний хэлсэн шиг би англи хэлний ангиас гарч хоёр долоо хоног Чанминыг харсангүй. Ойр хавьд минь тэр байхгүй гэдгийг мэдэх таатай байгаа ч энэ нь би бүхнийг мартсан гэсэн үг биш. Би тэр талаар мартаж чадна гэж бодохгүй байна.

Жэжүүн намайг хичээлүүд болон лекцдээ амар тайвнаар сууж гэдэгт үргэлж итгэлтэй байлаа. Тэр хичээлгүй үедээ надтай ирж уулздаг билээ. Эс бөгөөс тэр мэссэж бичэн миний аюулгүйг шалгадаг. Чанминыг хаа нэгтэйгээс гарч ирж дахин тэр үйлдлээ хийх байх гэсэн бодол тархины хаа нэгтээ бий болж айдас төрүүлж байгаа учир би үүнд нь талархаж байгаа билээ. Жэжүүн бид хоёр ойрд секс хийхгүй байгаа билээ. Тэр үргэлж л сексээр цангаж явдгаас хойш яаж өөрийгөө барьж буйг нь би гайхаад байлаа.

"Зөвхөн чамайг бэлэн болсон үед" Жэжүүн надад ингэж хэлсэн бөгөөд
"Би чамайг өвтгөхийг хүсэхгүй байна" гэсэн.

Түүний өгсөн бөгж дунд хуруунд байх агаад намайг хэн нэгэнтэй сүй тавьсан гэдгийг агуулсан тэмдэг билээ. Алмаз биш гэж бодон хэн ч анхаарал хандуулахгүй байлаа. Энэ үнэхээр сонирхолтой зүйл биш байсан ч миний хувьд хичнээн их алмаз чулуу байсанч үүнээс илүүтэйгээр түүний намайг гэсэн хайр чухал гэдгийг тэр мэднэ шүү дээ. Гурван хөвгүүн завгүй байгаа учраас би тэдэнд хараахан хэлж амжаагүй байгаа билээ. Хэрвээ тэд завтай бол над руу залгадаг юм.

Гэсэн хэдий ч гурав дах-н орой, гал тогооны өрөөний ширээн дээр Жэжүүнийг хичээлдээ зориулан юм бэлдэж байхад би хажууд нь хичээлээ хийж суутал бидэн дээр зочид ирлээ. Хаалганы хонх дуугарах үед би Жэжүүн рүү харав. Тэр хаалгыг онгойлгон явахаасаа өмнө мөрөө сэгсрээд хацар дээр минь үнслээ.

Шадар гурван цэрэг тус бүрдээ 2,2 ууттай зүйл барьсаар хаалгаар орж ирэх нь тэр. Тэд Жэжүүнийг зовоохын тулд намайг тэврээд хацар дээр минь үнсэж байлаа. Энэ нь ч амжилттай болов.

"Oh, yah!" Жэжүүн орилон хамгийн сүүлд намайг үнссэн Кай-г цохин
"Даавраа хянаж чаддаггүй хүүхдүүд" гэх нь тэр.

Жэжүүн хажууд минь зогсож байсан учир би инээгээд түүний бэлхүүсийг ороон тэвэрлээ.
"Та нар энд юу хийж байгаан?"
"Ярилцах гээд" Сэүн мөрөө сэгсчээд миний тэмдэглэл рүү хараад
"Уйтгартай харагдаж байна" гэж хэллээ.
Чанёол дуулсаар "Бид хятад хоол авчирсан~"

Жэжүүн бид 2 ширээн дээрх хичээлүүдээ хураалаа. Хөвгүүд авчирсан хоолоо гаргаж ирэх бөгөөд байшинд Жэжүүн бид 2 л үргэлж байдаг учраас сандал хүрэлцсэнгүй. Тиймээс гурван хөвгүүн сандал дээр суугаад би Жэжүүний өвөр дээр суулаа. Бид нэг нэгнээсээ өрсөн идэж эхэлсэн агаад хөвгүүд дундаас хамгийн ажигч нь болох Кай миний хуруун дах бөгжийг харан хөмсгөө өргөв.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now