33-р хэсэг

3.5K 191 34
                                    

-Саруул-

Бид Hongdae-н гудамжаар алхах бөгөөд идэхээс илүүтэйгээр дэлгүүр хэсэцгээж байлаа. Жэжүүн намайг олон хүн дотор төөрчихвий гэхээс айн гарыг минь чанга атгах ажээ. Харин би нөгөө гараараа түүний мөрнөөс чангаар зуурч байв.

"Чи сэтгэл зовиур, түгшүүрийн эмгэгээ хянаж сурах хэрэгтэй байх, хүүхэлдэй минь " Жэжүүн санаа нь зовнисон байдалтай байх ба надаас харцаа буруулж байв. Түүнийг гэнэт ингэж аашлахад нь би үнэхээр гайхаж байлаа. Дараагаар нь тэр над руу харан тайлбарлаж эхлэв.

" Чи намайг орхиж буй мэт мэдрэгдэх энэ мэдрэмж надад таалагдахгүй байна. Хэдий энэ бүхэн агшин зуурынх ч гэлээ"

"Би үүнийг хэрхэн удирдахаа мэдэхгүй шүү дээ" хэмээн би хошуугаа цорвойлгон хөмсгөө зангидаж байлаа. "Энэ бүхэн гэнэт л болчихдог"

Хэдий дуу чимээ ихтэй байсан ч би Жэжүүний санаа алдахыг сонслоо. Би духан дээр минь ямар нэгэн зүйл хүрэхийг мэдэрч байв. Дараагаар нь Жэжүүн " Зүгээр дээ, би чамд туслах болно" гэлээ.

"Уучлаарай" гэсээр би бувтнах бөгөөд энд маш их шуугиантай Жэжүүнийг сонссон гэдэгт итгэлтэй байв.

"Уучлал гуйх ёстой нэгэн нь би. Чи ийм болсон нь бүгд миний алдаа..."

Би инээсээр " Тиймээ, үнэндээ бүгд чиний алдаа. Үгүй гэж үү?"

" Үнэхээр эрээ цээргүй байх чинь, хүүхэлдэй минь"

Хэдийгээр тэр жуумалзаж байсан ч анхааруулж байлаа. Гэхдээ тэр "Тиймээ, энэ миний алдаа байх гэж би таамаглаж байна" хэмээн хүлээн зөвшөөрлөө.

(Гэгээгээс орчуулж эхлэсэн нь нтр хаха)

"Битгий санаа зов доо,Жэжэ" би гараа түүний гарнаас салгаад мөрийг нь илэх ажээ.

Тэрээр яг л надад хүрэхгүй байж чадахгүй аятай бэлхүүсээр минь тэврэн,өөртөө ойртуулах бөгөөд хуруунууд нь миний ташааг ороох аж.

"Тэгээд чи хэзээ манай гэр рүү нүүх гэж байна?"

"Юу?" би түүн рүү харсаар хөмсөг зангидав.

"Чи хэзээ манай гэр рүү нүүх гэж байна?" тэр яг л цаг агаарын талаар асууж байгаа аятай давтан асуулаа.

"Би одоо ч ахлах сургуулийн сурагч шүү"

"Тэгээд?"

"Жэжэ,юу гээч бид гэрлэх болоогүй байна"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now