15. Төгсгөл

2.5K 157 11
                                    

[Anna Pov]

Бэк юу гэж хэлэх бол?

"Чи надтай...."

Алив ээ, Бэк. Надад хэл.

Тэрээр хүзүүгээ үрэн, тэнэг инээснээ "Надтай маргааш гадуур зугаалах уу?"

Би түүний хацар дээр үнсээд "Чи болзоонд уриад байгаа юм уу?"

Би түүний улайхыг харж байна.

Тэрээр надруу нухацтайгаар ширтэн "Болзоонд явцгаая Анна"

Би түүний гарыг бариад толгой дохин "Энд уулзая"

"Тэгээд, 12 цагт болох уу?"

"Тэгье ээ"

Бид хэсэг ширтэлцэж байлаа. Юу илэрхийлэхгүйгээр.

Хэсэг ширтэлцсэний эцэст би ам нээн "Явцгаая. Гадаа хүйтэн байна"

Тэрээр гарыг минь чанга гэгч нь атгаад, хүрэмнийхээ халаасанд хийн алхаж эхэллээ. Өвөл болох бараг л дөхөж байна. Тийм болохоор л жаахан хүйтэн байгаа юм.

Биднийг орж ирэхэд Хёжин гартаа жигнэмэг барьсан байх ба "Та хоёр дэндүү удлаа" хэмээн хөмсөг зангиданн хэлэх аж.

Хариуд нь Бэкхён "Атаархаад байна уу?"

Түүнийг ингэж хэлэхэд Хёжин нүдээ эргэлдүүлэн яваад өгөх нь тэр.

-Дараагийн өдөр-

Би өнөөдөр Бэктэй болзоно. Тэр эрт гарчихсан л даа. Гэхдээ би амласнаараа 12 цагт парк дээр хүлээх ёстой.

Гэвч одоо 11:30 болчихлоо.

Би үнэхээр их догдолж байна. Яагаад гэдгээ мэдэхгүй нь. Бэк хажууд минь байхад би үргэлж сандарч бас догдолдог юм.

Удалгүй хэн нэгэн нүдийг минь гараараа таглах нь мэдрэгдлээ.

"Бэк"

Намайг эргэж харахад энэ Бэк биш, Сухо байлаа.

"Саад болсонд уучлаарай, гэхдээ би Бэкхён биш" хэмээн инээмсгэлэлээ.

"Бэк хаана байна?"

"Намайг дагаад яваарай" гэж хэлээд гараараа нэг зүг рүү заахад би толгой дохин, түүнийг даган явлаа.

Бид явсаар, явсаар нэг л мэдэхэд цасан ширхэгээр чимэглэсэн үзэсгэлэнтэй газар ирэхэд хөгжим явж эхлэх нь тэр.

[Хуучин гитараа аваад илчилж амжаагүй сэтгэлээ

Дотогшоо чимээгүй залгисан үгсээ

[Дууссан] Бён Бэкхёний Өдрийн Тэмдэглэл | bbhWhere stories live. Discover now