1-р хэсэг

9.4K 384 1
                                    


Миний талаас

Эцэст нь ингээд семестр дууслаа! Сургууль дээр түүнтэй байж цагийг өнгөрөөдөг бол одоо харин зүгээр гэртээ байх нь.

Ххмм? Өө тийм түүнийг Жимин гэдэг. Тэр миний сайн найз. Бид үргэлж хамтдаа байдаг юм.

Хичээл амраад бид парк орохоор тохиролцсон юм. Гэсэн ч Жимин тоглолттой завгүй байгаа учраас бид хараахан яваагүй л байна.

Сургуулийн гадаа би түүнийг хүлээж байв. Манай сургуулийн хэдэн хуванцар охид түүн дээр очиж яриа өдөж байна. Жимин наашаа ирэхийг зүтгэж байсан ч тэдгээр охид түүнийг таьан чаргууцалдсаар байв.

Би тэдэн дээр очоод "Хөөе! Түүнийг зүгээр орхи! Тэр яарч байгаа тайван орхиж болохгүй нь уу?" хэмээн хашгирлаа.

"ХАХА Чи яагаад үүнд оролцоод байгаан, чи ямар түүний ээж нь үү аль эсвэл найз охин нь уу?" гэж тэр охидын нэг Жэсси хариулав.

"Би түүний хамгийн сайн найз нь. Чи түүнээс хол байсан чинь дээр" гэж түүнд хэлэхэд тэр нүдээ эргэлдүүллээ.

Би ингэхийг хүсээгүй ч гартаа байсан хүйтэн мөстэй лимонтой цайг түүн рүү цацчихлаа. Бүгд инээж байлаа бүр түүний найз охидууд хүртэл шүү.

Жиминий гарнаас татаад бидний ихэнхдээ очдог Хондэ руу явлаа. Энэ их хачин сонсогдож байгааг би мэднээ гэхдээ л бидний цагийг өнгөрөөх дуртай газар.

Жиминий утас дуугаран "Байна уу? .... Одоо юу? Заза би одоо очлоо." гээд тэр утсаа таслаад " Уучлаарай ______ -аа би явах ёстой болчлоо. Дараа 7 хоногийн тоглолтондоо бэлдэх хэрэгтэй. Дараа явцгаая за би чамайг гэрт чинь хүргээд өгье." гэж Жимин хэллээ.

*Гэрийн гадаа*

"Явж чадаагүйд үнэхээр уучлаарай. Удахгүй явцгаая за юу?" гэж тэр хэлээд тэвэрлээ. Ааххх үнэхээр дулаахан байна.

Түүнийг явсаны дараа би өнөөдөр Хондэ явж чадаагүй дээ бага зэоэг гунигтай байлаа. Сүүлийн хэдэн сар тэр үнэхээр шаргуу ажиллаж байгаа ганцхан тоглолт ч биш бас сурч байгаа шүү дээ. Гэсэн ч тэр шантралгүй хичээсээр завгүй яваа.

Өрөөндөө орж ирээд шүршүүрт орж хувцсаа солиод өдрийн хоол идлээ. Хооллоод бүгд л өөр өөрсдийнхөө юмыг хийдэг.

(Дууссан) BTS |Park Jimin| Миний хайрWhere stories live. Discover now