13-р хэсэг

2.1K 159 0
                                    

Миний талаас

Жимин: Үгүй ээ үгүй *орилох, уйлах*
Би: Яа~ Жимин сэрээрэй! *чанга хэлэх*

Цаг дөнгөж 2:45 болж байлаа. Зүүдлэсээр байсан болохоор нүүр рүү нь хүйтэн ус цацахад тэр шууд л сэрэн хүнд хүнд амьсгаа аван сууна.

Жимин: Муухай хар дарсан зүүд байж. *мэгших*
Би: Зүгээр дээ хайраа, чи ядраад жаахан стрессдчихэж амар за юу?

Духанд нь хүртэл маш халуун байв!

Би: Өвв! Жиминаа~ дух чинь их халуун байна. Халууныг чинь үзье.

Халуун хэмжигч авчран халууныг нь үзтэл

Би: 39.8?? Хайраа! Явж эмчид үзүүлцгээе! *санаа зовон чанга хэлэх*
Жимин: Үгүй үгүй зүгээр ээ.. Эм уучихсан байгаа. *сулхан хэлэх*
Би: Итгэлтэй байна уу? За тэгвэл.. Амараад байж бай за юу? Би одоохон.

Доод давхар луу буун гал тогоо орон мөс аван саванд хийгээд хүйтэн ус гоожуулан аваад, жижиг алчуур бас аваад буцаж ирэн орны хажуу тавиур дээр тавиад алчуураа норгон мушгиад түүн рүү харан

Би: Хурдан эдгэрэх хэрэгтэй шүү!

Алчуураараа нүүр хийгээд гар, хөл гээд биеийг нь ажуухан арчина. Доош нь харуулж хэвтүүлээд нурууг нь ч бас арчин дараа нь буцааж дээш харж хэтүүлээд цээжийг нь арчих гэтэл Өөө гооод гэдэсний булчинг нь😍

Яасан ч тэр халууран дагчин чичирсээр байсан болхоор алчуураа нуглан толгой дээр нь тавиад хөнжил нөмрүүллээ. Өөр яахаа сайн мэдэхгүй байсан болохоор Лиза руу мессеж бичихээр шийдлээ.

Зурваст:

_____: Сайн уу? Лиза муу мэдээтэй :((

Лиза: Сайн уу?? Өө юу тэр вэ?

_____: Жимин өвдчихсөн. Эмч рүү явмааргүй байна гэсэн бас эм уусан гэсэн.

Лиза: Өө яанаа тийм үү, одоо тэр ямар байна?

_____: Тэр чичирсээр 39,8 хэмийн халуунтай байна.

Лиза: Бид зэргэлдээ байх юм чинь Жонгүг бид хоёр өглөөхөн та хоёрт хоол, Жиминд эм аваад очьё. Жиминийг үнэнгээсээ эм уусан гэж бодохгүй байна.

_____: Баярлалаа Лиза маш их. Чамгүй би юу хийх байснаа ч мэдэхгүй нь. Маш их баярлалаа.

Өглөөний 8 цаг болжээ. Би босон угаалгын өрөө орон усанд орчоод гарч ирэн буцаад ор луугаа очин Жиминий хажууд суулаа. Одоо ч тэрний өвдсөн байгааг харах хэцүү байна. Тавьсан алчуураа аван дахин халууныг нь үзтэл 38,9 хэм болсон байв.

(Дууссан) BTS |Park Jimin| Миний хайрWhere stories live. Discover now