chapter[1]

2.3K 60 0
                                    

*Миний талаас*
Хэн нэгэн нь миний  хүзүүг үнсэж шимих үед л би зүүднээсээ сэрлээ.
"Ахиад жаахан л унтъя тэгэх үү?" Гэсээр нүдээ нухлах үед тэр хариуд минь миний үсийг сэгсийлгэсээр "Хичээлээсээ хоцрохыг хүсээд байгаа бол унтаж болноо.Харин би хоцрохыг хүсэхгүй байгаа болохоор түрүүлээд шүршүүрт орлоо" гэж хэлэн орноос босов.Түүний хажуугаар минь зөрөх үед би түүний бугуйнаас татан доошлуулсаар хүзүүгээр нь гараа оруулан тэвэрлээ.
Тэр миний үсийг үнэрлээд,хүндхэн санаа алдан дээш өргөх үед би түүнийг чанга тэврэн хөлөөрөө бүсэлхийг нь ороож харин тэр ариун цэврийн өрөө лүү орлоо.

Хүйтэн шүршүүрийн дор зогсох үед яг л бүх зүйлээс чөлөөлөгдсөн мэт санагдах аж.
Тэр миний эрүүг дээш нь өргөн нүдийг минь ширтэх бөгөөд удаанаар ойртон уруулыг минь үнсэх ажээ.Аажим аажимаар түүний үнсэлт гүнзгийрэн уруул нь миний хүзүү болон эгэм хэсэгээр хэсүүчлэх аж.Түүнийх гэдгийг минь батласан мэт хөх эрээн толбонууд биенд минь үлдэх бөгөөд түүнийх гэсэн бүх зүйлээс асар их ташаалыг мэдэрч байв.Түүний хийж буй зүйлс үнэхээр галзуу бас аймшигтай.Гэвч энэ л зүйл миний шуналыг хөдөлгөж,асар их таашаалыг надад өгдөг үү гэлтэй.Эцэст нь бидний дундах халуухан зүйлс дуусч бид эргэн хүйтэн шүршүүр дор бие биенээ тэвэрсээр зогсох ажээ.

Гэвч энэ сайхан зүйлс ганц л хормийн дотор сүйрсэн нь аль хэдийн өглөө болсныг илтгэнэ. Сэрүүлгэний минь хонх дуугарч би зүүднээсээ сэрэх аж.Орноосоо өндийн хөнжилөө сөхөх үед доодох минь ахин аль хэдийн норсон байх ажээ."Ким Тэхён чамайг хараал идэг" гэж амандаа бувтнасаар угаалгын өрөөг зүглэлээ.

Хаврын нэгэн салхитай бас бүрхэг өдөр байх ажээ.Сургууль руу явах замд олон хүн гудамжинд холхих бөгөөд энд тэдгүй явах маншинуудын дуут дохио хангинана.Богинохон сурагч юбка минь салхинд хийсч дэрвийх бөгөөд зүүн гараараа үзүүрээс нь атгаж доошлуулна.Сурагч байх сүүлийн жил.Удахгүй хичээлийн жил дуусч зуны улирал болно шүүдээ.Бүх зүйл л төгсч нэг бол дуусаж байхад тэрнийг гэх миний хайр яагаад дуусдаггүй юм бол.Түүнийг мэдрэхийг хүссэн миний хүсэл яагаад ийм дундрашгүй байгаа юм бол?

Сургуулийн хашаагаар орон алхах үед энд тэндгүй хүүхдүүд бужигнаж зарим нь сургууль руу орохоор гүйж байлаа.Магадгүй шалгалтын дүн гарсан байх.Ингэж бодсоор сургуулийн хаалгыг түлхэн орох үед хүн бүхний харц над дээр тусч удалгүй харцаа буруулцгаан хийж байсан зүйлээ үргэлжлүүлж байв.Цааш яван сургуулийн самбарт байх төгсөх ангийн сурагчдын бүх хичээлийг нэгтгэн дүгнэсэн дүнгийн эхний байранд миний нэр байх бөгөөд орж чадах их сургуулийн дүнд нь "Сөүлийн их сургууль" гэж бичсэн байх аж. Ашгүйдээ ядаж энэ ч болтугай сайхан мэдээ байна.Гэвч миний сэтгэлд тийм ч их хүрэхгүй нь бололтой.

2 давхарт байх анги руугаа орох үед 3,4хөн л хүүхэд ирж суусан байх бөгөөд ангийн багш хараахан ирж амжаагүй байв.Хамгийн хойд талын ширээнд очиж цүнхээ тавин доош суулаа.Чихэвчээ зүүн түүний хоолойг сонсох үед яг л аз жаргалыг мэдэрч байна уу гэлтэй урууланд минь инээмсэглэл тодорч нууцхан догдлол минь мэдрэгдэх ажээ.
Хэн нэгэн миний чихэвчийг татаж авах үед ахин аз жаргал минь тасалдах нь тэр.Би түүнийг харах үед тэр над руу ёжтой инээмсэглэн "Бос" гэх нь тэр.Би түүнийг гүйлгэн харах үед танидаг хүн биш бололтой.Магадгүй шилжиж ирсэн байх? Би түүний нүд рүү ширтсээр "Хэн бэ?".Тэр миний задгай тавьсан шулуун үсний минь үзүүрийг оролдох бөгөөд "Би зүгээр л энд суухыг хүсэж байна.Цонхтой бас хойно дээрээс нь миний гэрийн даалгавар хичээл гээд л бүгд энд байна гэсээр миний дэвтэр номыг авч харсаар буцаан шидэв. Миний дургүй хүрэн хөмсгөө зангидсаар
"Хараал идмэр минь чи юугаа хийж байна гэж бодоов?".
Новш гэж ганц өдөр ч гэсэн тайван өнгөрүүлэхийг хүссэн юм сан.
•~•~•~•~•~•~•~•~•
Шинэ өгүүллэг,шинэ хаяг шүү.Цаашид илүү гүнзгий 18+ бас хүнд хараалын үг ч гарах болох учраас насаа мэдэж уншаарай.
Эдмин би өөрөө 18нас хүрсэн шүү ;)

#Luna

"You will be MINE"Where stories live. Discover now