chapter 3

1.7K 168 29
                                    

3-р хэсэг
                             ****
Тэр өдрөөс хойш 2 сар өнгөрчээ. Бэкхён багш хүүхдүүдтэй дотно байдаг ч надтай илүү дотно байдаг болсон. Аажим аажимаар түүнд дасаж байгаагаа мэдрэх ч энэ нь хайр сэтгэлийнх биш гэдгийг би мэдэж байлаа.

Өглөө болж намайг дөнгөж сэрэх үед утасны минь сэрүүлэг дуугарах бөгөөд зуршил болсон үйлдлээрээ босож угаалгын өрөө рүү бараг л нүдээ аниатай чигээрээ орлоо.

Нойтон үсээ арчсаар доош буух үед ямар нэгэн хүн амьдардаг эсэхэд ч эргэлзэм хоосон байшин минь намайг угтан авлаа. Цаг руу харцаа чиглүүлэх үед хичээл ороход 1 цаг 7 минут дутуу байх ажээ.
Нэг их яаралгүй өөртөө өндөг шаран талх шарагчнаас талхаа авч саванд хийн өөртөө үдийн хоол бэлдэв. Өглөөний ундны хувьд надад жижиг аягатай хар кофе минь хангалттай байдаг юм. Өдрийн турш ядарлаа гэж гонгинодоггүй шалтгаануудын минь нэг гэж хэлэхэд л болно.

Хичээл амрахад 2сар хүрэхгүй хугацаа л үлдсэн учир сүүлийн үед бага зэрэг ачаалалтай байгаа.Яахав багш нарыг гүйцэхгүй ч гэсэн бүхэл бүтэн 25 хүүхдийн дүн болоод бусад асуудалд санаа тавих нь тийм ч амар асуудал биш юм шүү.

                             ****

"Юүл өнөөдөр хичээлийн дараа ангийхнийхаа дүнг ирж аваарай.6 хүүхэд сайнгүй гарсан байна лээ. Одоо их сургуульд орох хүүхдүүд ийм байж болохгүй л юм сан." гэж үглэсээр физикын хөгшин эрэгтэй багш ангиас гаран явлаа.
Хааяа Ду багш илэрхий Юүлийг сонирхох бөгөөд хааяа хааяа түүнийг ажиж богино юбканых нь цаанаас хөл рүү нь ширтэх нь олантаа. Гэсэн ч Юүл үүнийг тэвчиж их анхаарал хандуулдаггүй ч таатай санагдахгүй нь мэдээж.

Өдөржин хичээлээ хийн суусан түүний нүд ядарсан бололтой их завсарлагааны цагаар бага зэрэг зүйрмэглэх шиг болов.
Түүний зүүдэнд хэзээ ч түүнийх болохгүй гэж боддог байсан зүрхнийх нь эзэн Юүлийг хайрлан энхрийлэх аж. Ердөө түүний нүдийг л ширтэх үед бүх зүйлийг хийж чадах мэт, түүний гарыг ганцхан удаа атгах үед ертөнцийг гар дээрээ атгасан мэт л санагддагийг өөр хэн  ч мэдэхгүй гэлтэй.

Хэн нэгэн түүний нуруу болон толгой руу хачин гэгч нь хатгаж эхлэхэд л Юүл цочин нүдээ нээв.

"Яа үхснээ хийгээд завсарлагаанаар унтаад байгаа дорцоов бэ?" гэж хэлэх үед л түүнийг хэн гэдгийг танин хойш харах үед Тэюун ташаандаа гараа аван дүрдээ орчихсон авгай царайлан өмнө минь зогсож байх нь тэр. Би түүн рүү тэнэг хүн харж байгаа аятай хачнаар ширтэх бөгөөд тэр хоолойгоо засаад над руу харж удалгүй мэдрэл муутай хүн шиг инээж байснаа над руу ахин муухай харан "Битгий хүн рүү ингэж харж бай.Эмзэглэмээр юм." гэж хэлээд хамараа майжсаар гараад явчихав.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 17, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

"You will be MINE"Where stories live. Discover now