1

2.6K 171 1
                                    

-Тэхёнаа,сэрээрэй,чиний найз чинь ирсэн,-гэх ээжийн хоолойгоор би зүүднээсээ сэрлээ.Гэхдээ зүүд минь хэтэрхий чихэрлэг байсан,яагаад гэвэл тэр хэзээ ч бүтэх боломжгүй байсан юм,яг л миний амьдрал шиг.Тэнд би энэ амьдралдаа хэзээ ч хамт байж чадахааргүй хүнтэй байсан...

Ээжийг тоолгүй,зүүдээ үргэлжлүүлэхийг хичээн буцаж унтлаа.

-Тэхёнаа,-дахиад л ээжийн намайг сэрээх гэсэн хоолой.

-Найзаасаа ичээч!Би их дэлгүүр явлаа.Намайг ирхэд гэр цэвэрлэсэн байгаарай,-гэж ээж ууртай хэлэн гарлаа.

За-а,-би нөгөө тийш эргэсээр нойрмог хэллээ.

Хөөе,-одоо дахиад л намайг хэн нэгэн дуудаад уналаа.

-Босоо,надаа уйтгартай байна,-тэр гоншигнон хэллээ.-Би энд чамайг яаж унтаж байгааг харахаар ирээгүй шүү!

Яагаад босоход үргэлж хэцүү байдаг байна?Яагаад гэвэл зүүд хэт чихэрлэг учраас бодит байдалд ирэхийг хүсдэггүй юм.
Хэн нэгний хуруу миний хацрыг хатгаж эхэллээ.Тэрээр хамарнаас эрүү хүртэл хуруугаа гүйлгэхэд миний гижиг хүрэн инээдээ тэвчихэд хэцүү байлаа.
-Хэдэн удаа ингэж болохгүй гэж хэлэх юм!гэсээр эцэст нь нүдээ нээн түүнийг дэрээрээ балбаалаа.
-Хангалттай,чи яг одоо охин шиг аашлаж байна!-гэж гомдоллов.
-Өөрөө буруутай байж,-гэж хэлэн дэрээ байранд нь тавьлаа.
-Би юм идмээр байна,өнөөдөр сэтгэл санаа нэг л муу байна,дайлна биз дээ?-гээд инээмсгэллээ.
-Kookie,чи энд идэх гэж л ирдэг юм уу?-нэг л итгэлгүй хэлсээр нойл руу зүгэллээ.

**

-За,ярь,-Жонгүг надруу нухацтай харан цайнаасаа балгалаа.
-Юу ярьна гэж?гайхан асуулаа
-Южи та хоёрын болзоо юу болсон?
-Южи?Юу ч болоогүй ээ,-толгойгоо доошлуулан.-Тэр надад хэтэрхий гоёдох байх гэж бодож байна.Тэр хөөрхөн,хөгжилтэй,сайн охин гэхдээ...
-Гэхдээ чиний стиль биш,-гэж өгүүлбэрийг минь дуусгав.-Чи хөгширсөн ч ганц бие баых болно гээд толгойгоо сэгсэрлээ.
Чамд ийм зүйл ярьх амархан байх Жонгүг.
-Надаа сайн найз байхад охид ямар хэрэгтэй гэж?-гэж түүнд хэлэхэд тэр инээн
-Тэгвэл болзоцгооё,-гэж тоглон надад хэллээ.Би инээх гэж өөрийгөө хүчлэлээ,надад гунигтай байна...харин чи ингээд үргэлжлүүлээд тоглоод л бай...

Kookie,хэрэв би чамд хайртай гэдгээ хэлэвэл чи надтай найзлахаа больх байх,тийм үү?Чи зүгээр шоолж инээгээд намайг орхино.Харин би...чамд хайртай.Ичгэвтэр ч.Хэрэв би чамд хэлэвэл,бидний арван жилийн нөхөрлөл дуусгавар болно.Би яаж өөрсдийг нөхөрлөлийг сүйтгэж чадах вээ дээ?
Заримдаа би чамд хэлэхийг хүсдэг,гэхдээ би чадахгүй нь...өөрсдийн хүчтэй нөхөрлөлөө мөхөөж чадахгүй нь...Чи айна,тэгээд зугтана,би мэднээ.

[completed]Би Хэлэхийг Хүссэн | taekook Where stories live. Discover now