Last.

1.9K 164 16
                                    

Хэдэн жил өнгөрлөө...Бид бага зэрэг холдоцгоосон...Бидэнд тус тусын амьдрал,байр,ажил бий болсон.

Орой.Гэнэт утас дугарав.

Энэ тэр байна.Инээмсгэлэл тодруулсаар түүний дуудлагыг авлаа.

-Таагаарай?Би юу авсан бэ?-түүний инээмсэглэж байгаа нь хоолойны өнгөнөөс нь ойлгомжтой байлаа

-Эцэст нь нэг юм...анхны цалингаа аваа юу?-инээмсгэлэн буйдангаас бослоо.

-Таачихлаа-гээд инээлээ,-энэ байдлаараа байвал удахгүй машинтай болох нь!

-Би чиний машинд суух анхны хүн байх болно,тийм биз?

-Мэдээж!Ойлгомжтой шүү дээ.

Би инээмсгэллээ.

-За энэ ч яахав,намайг хүлээж бай,бид миний анхны цалинг тэмдэглэх болно!

-Хүлээж тэсэхгүй нь!-гээд инээлээ.

-Бас...-гээд тэр хэсэг дуугаа хураан,-чамд хэлэх чухал зүйл байна.Хэрэв хэлэхгүй бол үхэх байх гэж бодож байна,-гээд хөнгхөн инээх нь дуулдлаа

-Шинэ найз охинтой болсон л гэж битгий хэлээрэй,-гэж хэлэв.Гэхдээ би эсэргүйцэхгүй ээ тэр л аз жаргалтай байна гэвэл...би тэвчинэ,тэчвих болно...

-Намайг очиход мэдээрэй,-гээд тасаллаа.

Тэр орой би тvvнийг маш удаан хvлээсэн.Би сувгаа солингоо маш ихээр догдлож байснаа санаж байна.

Тэр хаана байна?Утас нь ч унтраалттай.Санаа зовоод байх юм...

Гэнэт эгч нь надруу залган тvvнийг vxсэн гэж хэллээ...

Vxсэн...
Тøсøøлж байна уу?Харин би бол vгvй.Яаж ийм юм болов?Тэр яаж vхсэн юм?
Øнøøдøрхøн надтай утсаар ярин инээж байсан...
Энийг яаж ойлгох вэ,энэ магадгvй...Kookie гийн нэг тэнэг наргиан байх...
Энэ боломжгvй...Тэр vxээгvй!
Харин би хэлж амжсангvй...Тvvнийг харах тоолгондоо vнсмээр байдаг аа,инээх тоолгондоо ямар эгдvvтэй харагддагийг нь,øøр охинтой байхад нь сэтгэл санаа минь сvйрдэгийг,тvvнтэй хамт байхад аз жаргалтай болдогийг,тэр надтай хэт ойрхон байхад зvрх минь галзуурдагийг,хамгийн чухал нь тvvнд хайртай гэдэг ээ хэлж чадсангvй!

Хараал идсэн тvvний цалин!Тvvнээс л болж тvvнийг vxтэл нь зодсон...Тэгээд л болоо...Хэдэн халтар цаасны тøлøø!Тvvнийг хайр найргvй зодсон...тэр тэсээгvй...толгойгоо тøмøр хоолойнд хvчтэй цохисон.

Би итгэхгvй байна...Тэгэхээр миний Kookie одоо дахиад байхгvй гэсэн vг vv?Тэр надад хэлэх гэсэн зvйлээ хэлж амжсангvй шvvдээ...

[completed]Би Хэлэхийг Хүссэн | taekook Where stories live. Discover now