[1]. Хачин зан

5.1K 445 4
                                    

Ким Хэсү би гурван ах болон найрсаг хөршүүдтэйгээ хамт амьдардаг. Эцэг эх маань хилийг чанадад амьдардаг юм. Үнэндээ бид төрсөн ах дүүс бишээ. Бид нэг эхтэй ч гурван өөр эцэгтэй. Ээж маань Ким овогтонтой гэрлэдэг ч миний ааваас бусад нь түүнийг хуурч, эсвэл хаячихсан. Гэсэн ч бид бие биедээ хайртай. Бас бид одоо ч зодолддог. Би дунд, бага ахтайгаа эд зүйлсээ булаацалдаж, багахан зодоон үүсгэдэг ч том ах маань үүнийг зогсоож удалгүй эвлэрчихдэг юм. Төрсөн ах дүүст байхгүйгээр бие биенээ халамжилдаг.

×××

"ААААА!!" Би зүүднээсээ сэрэхдээ хамаг бие минь хөлөрсөн гэдгээ мэдэв. Байнга л зүүдлэгддэг зүүд.

Сэрүүлэг удахгүй дуугарах дөхөж байсан болохоор хичээлдээ явахаар зэхлээ. Шар болон хар өнгө хосолсон дүрэмт хувцсаа өмсөж, үсээ шууж боон өрөөнөөсөө гарав. Дараа нь 2 давхар миний нүдэнд туссан юм.

Хэн ч тийшээ зүглэдэггүй.

Хамгийн сүүлд Согжин ах намайг дээд давхраас цүнх бүхий эмчийн хэрэгсэл аваад ир гэж хэлсэн юм. Би тэр үед айгаад байсан болхоор Жонгүгтэй хамт явсан. Гэхдээ Жонгүг тэр явдлын дараа гэнэт л өөрчлөгдчихсөн. Өмнөхөөсөө илүү хүйтэн хөндий болоод л, надаас зайгаа бариад байгаа юм шиг санагдсан юм. Гэсэн хэдий ч тэр надтай харьцдаг хэвээрээ. Хамт сургууль руу явж, хамт хөгжилдөж, бас гэрт хүргэж өгдөг. Тэр манайхаас нэг их холгүй амьдардаг юм.

Дээд давхарт хэн ч амьдардаггүй. Бас гарахыг хүсдэггүй. Доод давхарт бидэнд хангалттай хүрэлцэх олон өрөө байгаа. Тиймээс, хоёр давхарт сүнс байдаг гэсэн цуу ярианаас болоод хэн ч ойртдоггүй юм даа.

"Би ахиад л нөгөө зүүдийг чинь зүүдэлсэн. Энэ сард хоёрдох удаагаа" Би санаа алдан, Жонгүгтэй хамт сургууль руугаа алхаж байна.

Энэ зүүд маань манай байшингийн хоёр давхартай холбоотой. Би өдөр бүр биш ч ядаж сардаа нэг, эсвэл түүнээс дээш хэдхэн л удаа зүүдлэдэг. Энэ зүүд нэг ижил болохоор намайг байнга л айлгадаг. Үл таних хөвгүүн тэр дээшээ гараад бууж ирдэггүй. Би юу болсныг харахаар дээш гарахад зөвхөн түүний шалан дээр хэвтэх цогцсыг л олж хардаг юм. Хутгаар их олон удаа хутгалсан байх бөгөөд хөл нь өвдөг хүртлээ тасарч, нүдний алим нь ухархайнаасаа гарчихсан байдаг. Гэнэт л алуурчин миний урд гарч ирэн намайг алахыг оролдоход би энэ зүүднээсээ сэрдэг юм.

Жонгүг надруу хараад "Магадгүй энэ зүүд чинь чамд анхааруулж байгаа байх"

"Анхааруулах.... юуг?"

"Зарим зүүд биелдэг. Тэд ирээдүйг зөгнөдөг. Магадгүй нэг л өдөр тохиолдох байх."

Түүний хэлсэн үг намайг авч одохоо шахав.

"Тэгэхээр..... хоёр давхарт байдаг сүнс намайг алахыг оролдож байгаа гэсэн үг үү?"

"Магадгүй"

"Ч.чи намайг а.айлгаад байна, ингэхээ боль Күүки"

Жонгүг надруу нухацтайгаар ширтэн "Тийм болхоор л би чамайг тийшээ гараад хэрэггүй гээд байгаа юм шт. Хэрвээ, гарах шаардлагатай бол надтай хамт яв"

"Аввв, баярлалаа" Би ингэж хэлээд түүнийг нудрахад тэр тоосонгүй.

Ахиад л. Хүйтэн хөндий байж, миний бүх үйлдлийг тоохгүй. Надтай хамт дээшээ гарахдаа ямар нэгэн юм харсан юм биш биз? Тэгээд л ингэж аашлаад байгаа юм болов уу? Буусныхаа дараа юу ч хэлээгүй болохоор би асуусан юм. Тэр юм хэлээгүй ээ. Тэр надад зүгээр л өөртөө санаа тавь гэж хэлсэн.

Ахиж хоёр давхарт гарах шаардлага гарахгүй гэж найдъя....


[Дууссан] Enigma | pjmTempat cerita menjadi hidup. Temukan sekarang