[22] Төгсгөл

3.1K 430 48
                                    

HAESOO POV

Би яг одоо хана налан суух бөгөөд айсандаа хамаг бие чичрэнэ. Гарыг минь ард хүлж, амыг минь алчуураар боосон байх аж. Би өнөөх эрлүү айсан харцаар ширтэх ба тэрээр цааш харан сууж хутгаа ирлэнэ. Түүний хажууд хаанаас бичиж авсан юм гэмээр хуучны сонгодог хөгжим эгшиглэх нь нүдэнд минь нулимс цийлэгнүүлж байв.

Алуурчны сүнс Жонгүгийн биед орсон гэж бодож байсан боловч үнэндээ түүний ахын биеийг эзлэсэн байлаа.

"Чи анзаарсан байлгүй дээ Хэсү. Энэ бүх зүйл болхыг би эртнээс сануулан зүүдэнд чинь зочилдог байсан" Гэж ам нээхэд хамаг шар үс босч, дагжин чичирнэ.

"Чамайг хөөрхөн болхоор чинь тавьж явуулмаар байгаа ч би эхлээд уламжлал болсон зүйлээ хийх хэрэгтэй"

"Ах нартаа санаа зовоод хэрэггүй. Тэднийг маргааш хүртэл ирж чадхааргүй болгосон" хэмээн аймшигтайгаар чанга чанга ярин инээнэ.

"Түүний хэр хурцыг хараач" гэсээр өнөөх хутгаа барин намайг чиглэн алхаж эхлэх нь тэр.

"Хэр хурц эсэхийг нь шалгацгаая" гээд хутгаа алгуурхнаар, удаанаар чиглүүлэн зүүн хөлийг минь урт гэгч нь зүсчихлээ. Би өвчиндөө шаналах боловч уйлж чадахгүй дэмий л тийчлэн сууна.

"Хөөх овоо хурц болгочихож" хэмээн хэлээд чангаар инээх аж.

Энэ алуурчин үнэхээр сэтгэцийн эмгэгтэй юм байна.

"Чиний сайхан хоолойг сүүлчийн удаа сонсмоор байх юм" гэж хэлээд муу ёрын инээмсэглэл гарган аманд минь байх алчуурыг аваад надаас холдоход бидний хооронд ойролцоогоор нэг метр зай үлдсэн байх аж.

"За алив, ямар нэг зүйл хэлээч дээ"

Би түүнрүү зүгээр л ширтэх ба дотроо түүний биеийг ашиглаж байгаа алуурчны сүнсийг гаргахыг хүсч байв. Гэхдээ алуурчин надаас хэд дахин их хүчтэй агаад намайг  түүний үгнээс зөрөх л юм бол хэдхэн секундын дотор алчихна гэдгийг мэдэж байлаа. Жиминий үгэнд ордог байж гэж харамсах үед хацар даган нулиис урсч эхэллээ. Тэр юуг нь мэдэхгүй ч ямар нэг муу зүйл болно гэдгийг таамаглаж байсан  байж.. Харин надад хэлээгүй ганц шалтгаан нь бол ердөө л тэр миний санаа зовсон, айсан, гунигтай төрхийг хархыг хүсдэггүй болхоор тэр.

"Жимин сүнс болохдоо нүдээ алдана гэж бодсон ч тэгээгүй байсан шүү. Тэр амьдралдаа хийсэн сайн үйлс болхоор эргээд хишиг хүртсэн. Тийм болхоор л Жимин энгийн харагдаж байгаа юм. Харин миний хувьд, би түүнийг алсан, бас амьдралдаа сайн үйлс хийж байгаагүй учир хүмүүс та нарын төсөөлдгөөс ч аймшигтай сүнс болон хувирсан. Би чамайг алахыг хүссэн, тэгээд л ах нь надад туслаж байна. Тэр надтай нилээд адилхан шүү. Миний аймшигтай төрхийг хараад айгаасай гэж хүсч байна." Гээд ахин инээх аж. Түүнээс айн, холдох гэтэл "Буруу хөдөллөө Хэсү" хэмээгээд намайг яг хутгалах гэлээ. Харин би тэр мөчид хажуу тийш болон зугтаж амжсан юм.

[Дууссан] Enigma | pjmWhere stories live. Discover now