[7]. Зураг

3.1K 392 14
                                    

"Хэсү?"

"А.айн?" Би бодлоосоо салан, эцэст нь Тэхёний захиалсан өдрийн хоолыг харлаа. Намжүүн хоол хийх гэж хичээсэн боловч хэд хэдэн аяга таваг хагалчихсан. Золтой  л гал тогоог нураачихаагүй.

"Юу вэ? Чи уг нь өлсгөлөн махчин шиг л иддэг биз дээ? Яачихсан юм Хэсү?"

"Цкк, мэдээж би өлсгөлөн махчин хэвээрээ!" Би ингэж худал хэлээд бараг л хөрчихсөн тахианаас хазав. Гэтэл Тэхён надруу сонин гэгч нь харан "Тийм ээ, тэр зүгээр биш байна"

Намжүүн нэг хөмсгөө өргөсөөр "Энэ нөгөө үе нь үү?" хэмээн асуух нь тэр. Энэ мал чинь сарын тэмдгийн өмнөх өөрчлөлт үү эсвэл нөгөөдөх нь үү гэж байгаа юм байхдаа?

"Үгүй ээ, түүнийх 3 долоо хоногийн дараа ирнэ. Тэгэхээр 2 долоо хоногийн турш өмнөх өөрчлөлт нь илрэх байхдаа" гэсээр Тэхён стакантай колагаа хээв нэг балган сууна.

"Ямар новшоо хийж байгаад тэрийг олоод мэдчихдэг юм?" Би галзуу мэт хашгирсаар үснээс нь зулгаалаа. Ичиж үхмээр юм.

"Би сайн залуу болхоор л Чэрин та хоёрт иймэрхүү зүйлийг хэлж, хийж өгдөг юм шт"

Намайг иймэрхүү байх үед Тэхён үргэлж амттай зүйл авч өгдөг. Бас сарын тэмдэг ирсэн үед эмзэг болчихдгийг ах мэддэг болхоор намайг уурлуулхыг хүсдэггүй. Миний олж мэдсэн хөгжилтэй гэмээр зүйл гэвэл ах надад зөөлөвч авч өгдөггүй. Тэр харин найз охин Чэриндээ авч өгдөг юм билээ. Пак Чэрин эгч бол үнэхээр гэгээлэг, эелдэг бас жаахан эмзэг охин. Тэр өмнө нь Хёна нэртэй охинд дээрэлхүүлдэг байсан. Жү Юүна ч билүү? Ямартай ч тэр охин шоронгийн алуурчинд алуулсан гэж сүүлд сонссон юм байна. Тэхён найз охиндоо үнэхээр их хайртай. Ахлах сургуулиасаа хойш. Чэрин эгч үргэлж миний талд байдаг. Тэр надтай хамт Тэхён ахаар тоглох дуртай.

Намжүүн санаа алдан "Би гарч гал тогооны хэрэгсэл авах хэрэгтэй бололтой"

"Чи яамаар байна Хэсү?" гэхэд би зүгээр л толгойгоо сэгсрэн "Би гармааргүй байнаа"

"Чи зүгээр байна биз?"

"Тийм ээ"

"Ахиад шатнаас уначихав даа" гэж тэд хэлсээр өрөө өрөөндөө орон гадагш гархаар хувцсаа солив.

Харин би шат өөд харан зогсох бөгөөд өчигдөр Жимин гэх сүнстэй уулзсан эсэхдээ эргэлзэж байлаа. Би өөрийгөө хий зүйл харсан гэж бодсон ч, орой нь ванны ирмэг дээр сууж байхдаа л жинхэнэ гэдгийг нь ойлгосон юм. Жимин гэх тэр сүнс миний бодож байсан шиг аймар биш, харин ч эгдүүтэй хөвсгөр бөмбөг шиг байсан нь намайг ийм сүнс үнэхээр оршдог юм уу гэж бодход хүргэнэ.

"Баяртай Хэсү" Намжүүн түрүүлэн гарахдаа ийн хэлхэд Тэхён гутлаа өмсөнгөө "Чи юу захих вэ?"

"ммм, зүгээр л маш их зайрмаг" хэмээн ярзайлаа.

"Ойлголоо" Тэхёнийг гарангуут би шат өөд өгсөв.

"Жимин?"

Хэн ч алга....

"Хэсүүүү" Жимин гэнэт л хаанаас ч юм гарч ирэн намайг чангаар тэврэх нь тэр.

Сүнс хүнийг тэвэрч чаддаг гэж бодоогүй юм байна.

"С.сайн уу? Чамайг ахиж харах сайхан байна" би эв хавгүй гэгч нь ингэж хэлээд нурууг нь үл ялиг цохиход тэрээр миний мөрөөр тэврээд "Чи эргээд ирчихлээ" хэмээн өнөөх эгдүүтэй инээмсэглэлээ гаргав.

"Чамайг бусад гэр бүл шиг намайг орхиж явахгүй гэж мэдэж байсан юмаа"

"Аввв, мэдээж би тэгэхгүй ээ" "Би нүүмээр ч байсан ах нар маань нүүхийг хүсэхгүй"

Түүний нүд томрох нь хэр гунигтай байгааг илтгэх шиг. "Ч.чи нүүмээр байгаа юм уу?"

"Юу?? Үгүй ээ. Би нүүхгүй ээ. юу гэх гэсэн бэ гэхээр, би нүүхийг хүсэхгүй байна"

Түүний урууланд инээмсэглэл тодорч "Нээрэн үү?"

Тэр хүн байсан бол би аль хэдийн түүнийг нууцаар хайрлагчаа болгочих байсан юм..

"Тийм ээ" гэхэд тэр ахин инээж, миний гараас хөтлөх нь тэр.

"Найзтай болох муу зүйл биш шүүдээ. Чи 100 жил ганцаардмал байдалтай байсан"

Гэсэн ч би түүнд тэгж их итгэхгүй байна.

Зүүд одоог хүртэл намайг ангуучилж байгаа.

"Тэгээд чи намайг дуудхад юу хийж байсан юм?"

"Аан, би энийг хийж байсан юм" гээд намайг хөтлөсөн чигтээ бидний хэзээ ч онгойлгож байгаагүй өрөөний урд ирэн өөрөө нэвтэрчих нь тэр.

Харин би хаалгыг мөргөн "Яаааая"

Цкк, үнэхээр үү?

"Өөө яанаа, уучлаарай Хэсү" Жимин буцаж гарч ирэн, санаа зовсон байртай асууна.

"Одооноос санаарай, физикийн хуулиас болоод би хана нэвтэлж чадахгүй." гэж хэлээд түүнтэй хамт өнөөх өрөөнд орход ханан дээр зотон будгаар шувуу зурсан байх аж. Тэр зураг үнэхээр үзэсгэлэнтэй байсан юм.

"Хөөх, сүнс гэхэд үнэхээр авьяаслаг юм гээч"

Түүнд өшөө ямар авьяас байгаа бол? Төгөлддөр хуур тоглож, одоо зураг зурсан байна шдээ.

"Чи юу гэж бодож байна?"

"Үнэхээр үзэсгэлэнтэй. Надад үнэхээр их таалагдаж байна" би тэр зургаас харцаа салгаж чадсангүй.

"Чамд таалагдаж байгаа бол надад ч бас таалагдаж байна...."

[Дууссан] Enigma | pjmDonde viven las historias. Descúbrelo ahora