01

363 15 1
                                    

Хэзээнээс ч юм харанхуйд би их дуртай болжээ. Хоосон зай үлдээлгүй өөртөө намайг шингээж энэ ертөнц дээрх утга учиргүй амьдралыг минь бага ч болтугай мартагдуулна.

Ганц өрөө урландаа би дуртайг ч хэлэх үү. Харанхуй байвал тэгээд л жаргал минь гэсэн үг. Нэг том цонхоо хав хар хүнд зузаан хөшгөөр даран хаасан юм. Хэтэрхий гэрэл гэгээлэг нар надад тохироогүй. Хүсэл мөрөөдөл надад байсаан. Үнэхээр бүр, хэн хүнээс илүү. Харин хайртай ганц дүүгээ алдахдаа би тэр бүхнээ мартчихсан. Одоо надад хүсэл мөрөөдөл минь биш, надад байсан ш дээ л гэх дурсамж зурвасхан орж ирнэ.

Дүү маань наранд хэтэрхий их дуртай. Өнгө алаглах цэцэгс, хөх тэнгэр, алтан шаргал нар, өнгө хувиргах навчис, хөндий хүйтэн зам гээд тэрний сонирхдоггүй зүйл гэж байсангүй. Даанч одоо тэр ахиж энэ бүгдийг харж, сонирхож, баясаж чадахгүй болчихсон. Тэр хаа нэг гэрэл гэгээнд эсвэл харанхуйд байгаа. Хаана байгаа бол?

Цонхны хажуу дахь ор маань сүүдэртэн дүнсийж цаанаа л нэг уйтгартай. Миний урд зургийн маань хөлд өлгөсөн томоо гэгч цаас байна. Одоохондоо цав цагаан. Яг л дүүгийн маань харлаж амжаагүй цагаахан сэтгэл шиг.

Дээрээс нь хар өнгөөр эргэлзэх юмгүй будлаа. Одоо л энэ миний сэтгэлийг илэрхийлж байх шиг. Ширхэг ч цагаан цэггүй хав хар.

Босоод цаасны хутгаа аван ахин нэг удаа цаасаа урж орхилоо. Толгойд минь юу ч үл орж ирнэ.

Орон дээрээ очин тэрийн хэвтлээ. Амьдралын минь хамгийн чухал зүйл намайг орхиод оджээ. Сэтгэлд минь хоосрол мэдрэгдэж, ямар нэг зүйл хайн хэсүүчлэх мөртлөө түүний хажууд эрж хайлаа ч олдохгүй гэх бараан сүүдэр дагана.

Жижиг ширээгээ тэмтрэн олоод хайрцагтай тамхиа авлаа. Асаагуураа олж аван онгойлгоод шуудхан дарлаа. Шар дөлтэй улаан гал өрөөг минь гэрэлтүүлэн асав. Тамхиа асаан галын дөлийг хэсэг ширтээд таглааг нь дарлаа. Уушгиа дүүргэн утаагаа сороод буцаан гаргана. Тайвшрах мэт сэтгэл минь ханаад ахиад л мэдэхгүй тийм л зүйлийг минь нэхэн намайг зовооно. Нэг тамхи, ахин нэг тамхи ... Хэдийг ч татчихав. Хайрцагтай тамхи минь дууслаа.

Гайхалтай.

Одоо гарахаас өөр аргагүй. Сүүлийн хайрцаг тамхи минь байсан юмсан.

Босон суухад нүд харанхуйлан толгой эргэнэ. Манарсан мэт хачин болоод буцаад л сааралтсан өрөөгөө харна. Цагаа харлаа. Оройн 11 болжээ.

Сайхан цаг шүү. Нар жаргаад хотын харанхуй амьдрал эхлэх цаг.

Хаалгаа онгойлгоход ахиад л орцны тод шар гэрэл угтлаа. Дургүйг ч хэлэх үү. Хэд хэдэн удаа хагалсан ч дахин хийгээд байсан тул нэмэргүй.

Малгайгаа нүд рүүгээ даран өмсөөд малгайтай цамцныхаа цамцыг мөн өмслөө. Доош тонгойн хөлөө харлаа. Улам л турчихаж. Одоо бүр хооронд нь зай гараад байна гээч. Унахгүйн тулд болгоомжтой гэгч нь дээш өндийгөөд дэлгүүрийн зүг дуртай дургүй удаан гэгч нь гэлдэрлээ.

Шатаар бууж байхад хэн нэгэн намайг мөргөн бүдүүн гэгч хоолойгоор уучлалт гуйгаад зөрлөө. Толгойгоо ч өргөхөөс дургүй хүрэн явсан замаараа алхана.

Дэлгүүрийн үүдэнд ирээд хичнээн гэрэлтэй болохыг нь харан уур хүрлээ. Шатаачих юм сан.

Гоймон, чипс, сникерс, шоколад, хэдэн шил сөжү, сүүлд нь хамгийн хэрэгтэй тамхиа аван бичүүлээд хүргэж өгөхийг хүслээ. Мэдээж тэнэг юмуу гэж хэлээд бусад хүмүүст үйлчилнэ.

Би сурсан зангаараа жолооч дуудлаа. Дээшээ гаргаад өгвөл ихийг өгье гээд л. Тэр дургүй байдаг ч гэсэн мөнгөнд бол үгүй гэхгүй шүү дээ.

Жолооч намайг даган хэдэн хайрцаг юм өргөн явна. Би сажилсаар. Харин тэр залхсан бололтой нэг гартаа хайрцагтай юмнуудаа өргөөд нөгөө гартаа намайг өргөн шатаар өгслөө.

Энд гээд давхартаа ирэн хэлээд хаалганыхаа дугаарыг хэллээ. Танил хаалганд ирэхэд би газарт бууж түлхүүрээ шажигнуулсаар хаалгаа онгойлголоо.

Хаалгаа дэлгэж юмнуудаа оруулуулна.

Би ч мөнгөө гарт нь өгчихөөд хаалгаа хаах гэтэл саяхан сонссон бүдүүн гэгч хоолой сонсогдлоо.

...: чи зүгээр юм уу
би толгой дохиод гараараа яв гэж дохиод ахин хаалгаа хаах гэж оролдлоо.

Энэ удаад тэр шуудхан хаалга түлхэн ороод ирлээ.

Хаалганы хажуугийн унтраалга дээр даран гэрэл асааж орхилоо. Нүд минь хурц гэрлэнд дасаж өгөхгүй малгайгаараа нүдээ даран зогслоо.

...: чи намайг мэдэхгүй гэж үү
би толгой сэгсэрлээ.
Санахыг хүсэхгүй байгаа тэр хүн учраас танихгүй царайлвал амар шүү дээ.
...: би үргэлж чиний авсан зүйлсийг дээш хүргэж өгдөг
би бага зэрэг тонгойн: баярлалаа
... Санаа алдаад: би чамайг эртнээс мэднэ. Ахлах сургуульд байхыг чинь, их сургуульд сурч байгаад гарчихсаныг чинь би мэднэ.
Би хариулалгүй орон дээрээ очин асаагуураа аваад саяхан авсан тамхиа асаан татаж эхэллээ.

...: ийм их авьяасыг яагаад хаяж байгаа юм гэж тэр хэллээ.
Толгойгоо хальт өргөхөд тэр газраар хөглөрөх миний урсан зургуудыг минь харж байлаа.

Би: хаях аа? Надад шингэсэн авьяасыг би хаяж чадна гэж үү?
...: ашиглахгүй байна гэхээр хаях биш гэж үү
би: мөнгө олдог юм чинь ашиглаж байна л гэсэн үг
...: хэдий болтол ингэж байх гэсэн юм?
Би: үхэх хүртлээ.
...: Хан Жүёол!
Би: өө миний нэрийг мэддэг юмуу
...: би чамайг яаж эндээс гаргах ёстой вэ?

My story to become a Happiest person.Where stories live. Discover now