02

174 11 0
                                    

Нүдээ нээхэд хүслэн болсон харанхуй минь угтлаа. Хязгааргүй мэт энэ харанхуй хичнээн аятайхан гээч. Жижигхэн өрөөнд хоригдчихсон юм шиг биш хязгааргүй зүүдний ертөнцөд байгаа юм шиг л санагдана.

Орноосоо босож шүдээ угаасан болчихоод ус тавиад, тэр хооронд нь чипс задлан идлээ. Дүү маань чипсэнд мааш их дуртай. Дэлгүүр орох бүртээ надаас авч өгөхийг гуйна. Бусад хүүхдүүд шиг чихэр биш зөвхөн чипс л. Ээж нас барахаасаа өмнө авч өгсөн болохоор юм болов уу?

Аманд минь чипс ширх ширх гэж дуугаран хоолойгоор гулган орно. Чиний өмнөөс ч болтугай идэх хэрэгтэй байх.

Ус буцлан саванд гоймонгоо задлан хийгээд усаа нэмлээ. Хэдэн удаа пурр хийтэл нь буцалгаад гарган савтай нь шууд л идлээ.

Зургийн хөлөндөө цаас хийн энэ удаад дүүгээ зурах гэж хичээлээ. Дүүгийнхээ царайг санахаа больчихжээ. Ардаас нь зуран урт үсийг нь намируулан зурлаа. Цав цагаан даашинз, урт хар үс, нарийхан турихан гар хөл, цаана бараантан харагдах оршуулгын газар, дээр бараантах саарал тэнгэр.

Тэр минь бараан бүхнээс гэрэлтэх гэгээ.

Зургийнхаа дитал болгоныг нарийвчлан зурсаар арай гэж дуусгаад хатаан хэсэг ширтлээ.

Би ээжийг зурж байсан бил үү? Дүүтэй минь үнэхээр адилхан байж билээ. Дүүгээ санахгүй байхаар ээжийгээ яаж санах билээ. Санаа алдан тамхи асаан үлдээсэн зүйл байгаа эсэхийг шинжлэн хараад гүйцэт сайн хатсаныг нь нягтлаж цаасаар боолоо. Дээр нь "Сөүлийн Урлагийн их сургууль. Уран зургийн танхим Хан Жүёол" гэж бичээд хаалганыхаа хажууд тавилаа.

Өчигдөр авсан сөжүгээ задлан хундаганд хийн хоолой руу гаа гулгуулж эхэллээ. Нэг хундага, хоёр хундага, нэг тамхи, ахин нэг хундага, тамхи.

Би ер нь энэ ертөнцөд юу хийж яваа юм бол? Энэ жижиг өрөөнд амьдардгийг минь мэдэх хүн байгаа билүү? Намайг байлаа гээд энэ амьдрал өөрчлөгдөх үү? Юуны төлөө би ингэж яваа билээ?

Нулимс минь хуурай арьсыг минь чийглэн хацар даган урсана. Хэний төлөө уйлна вэ? Байхгүй болсон гэр бүлийнхээ төлөө? Нас барсан дүүгийнхээ төлөө? Эсвэл хэн ч биш өөрийнхөө төлөө юу?
...
Нуруунаас минь хүйт оргин сэрлээ. Уусаар байгаад шалан дээр унтаад өгч. Халаалтаа залгаагүй тул жиндээд сэржээ. Хамаг бие хөшөөд хөдөлгөх гэхээр л шархирна.

Орон дээрээ гараад санаа амран тамхиа асаалаа. Дотрыг минь онгойлгооч.

Хаалга балбах чимээнээр дургүй хүрэн сэрлээ. Хаалганы цаанаас "би тэхён байна. Жүёол чи байна уу" гэх бүдүүн хоолой дахин дахин сонсогдоно.

My story to become a Happiest person.Dove le storie prendono vita. Scoprilo ora