13

106 9 0
                                    

Тэхён нэг л сонин болчихов.

Би: сонсохгүй юмуу? Миний хариуг?

Тэхён: сонсмоор байна. Үнэхээр их. Гэхдээ сая гэсээр санаа алдав.

Би: надтай унтах боломжоо алдсандаа гутарчихсан юмуу?

Тэхён: мэдэхгүй ээ, ямартай ч дээгүүрээ юмаа өмс!

Би: яагаад? Би гээд үгээ дуусгаж чадалгүй гараараа хий тулан түүний дээр унаж орхив.

Тэхён: ммм гээд үсийг минь чихний ардуур хийгээд хацрыг минь зөөлхнөөр илбэнэ.

Би: би чамд хайртай, тэхён. Чи миний энд байх шалтгаан. Энэ ертөнцийн утга учир.

Тэхёний нүүр задрах нь уу гэлтэй инээмсэглэж, нүд нь гялалзан байв.

Тэхён: миний эхнэр болно биз дээ гээд эрхий хуруугаараа зөөлхнөөр шүргүүлээд үнслээ.

Хоромхон зуурт бид байраа солин тэр миний дээр гарав. Дараа нь тэр дээрээс минь босоод: хоёулаа гэрлэснийхээ дараа болсон нь дээр бололтой гээд инээмсэглээд тайлсан цамцаа өмслөө.

...

"танайх руу одоо явах юмуу" гэж дөнгөж сая сэрсэн би гайхан асуулаа.

Тэхён: тийм ээ. Ярилцлага өгсөн газраас дараа долоо хоногоос ажилд орж болно гэсэн. Тэгэхээр бүр завгүй болно. Тэрнээс өмнө амжуулцгаая.

Би: тэгээд ядаж өчигдөр хэлэхгүй яасан юм?

Тэхён: аан нээрээ би өдөр очно гээд хэлчихсэн хурдан бэлэн болоорой!

Ааш энэ мууг дээ!

Яарсаар усанд орж эвтэйхэн, дажгүй харагдах хувцас арай гэж олоод нүүрээ хэрэндээ будах гэж оролдов. Тэхён аажуу уужуухан хувцаслаад намайг сандрахыг харан инээд алдана. Бас дээрээс нь юу авч очих вэ? Анх удаа очиж байж!

аааааа ... Мэдэхгүй ээ

...

Өмнө нь дуртай байсан бакэригээс аль аятайхан гэснээ шилж, шилж сонгоод яарсаар тэднийд очлоо.

Орохоосоо өмнө сандран хонхыг нь даруулахгүй хэд ч болиулчихав?

Өөдөөс минь гайхсан царайтай тэхёны дүү бололтой төстэй нэг хүү хаалга тайлж өглөө. Ахтайгаа мэндлээд над руу гайхан харж байснаа толгой дохин мэндлээд орууллаа.

"ээж! Ах найз охиноо авчирсан юм шиг байна" гэж гэр дүүрэн орилов. Хацар минь халуу шатан бүр яахаа мэдэхгүй тэхён руу харсан ч тэр өөдөөс минь инээгээд мөрөө хавчлаа.

My story to become a Happiest person.Dove le storie prendono vita. Scoprilo ora