9.Гомдолыг хэрхэн тайлах вэ?

7.9K 386 1
                                    

Бид гэр бүл болоод аль хэдийн 2 сарыг ардаа үджээ.Энэ 2 сарын хугацаанд бид бие биеэ хөнгөхөн хардаж илүү ихээр бие биедээ уусан шингэсэн.Тэр хэдэн өдөр компанидаа дадлага хийсний эцэст шууд л захирлын албан тушаалд томилогдсон.Захирал болох хүн дор хаяж 4-5 жил ажилласан байх ёстой ч Жонгүг ердөө 14 хоног л дадлага хийсэн учраас одоо дэндүү их завгүй байгаа.Өдөржингөө гэртээ хамтдаа байж зодолдохдоо зодолдож муудахдаа мууддаг байсан бид одоо бие биеэ харахад ч хүндрэлтэй болсон билээ.Жонгүг өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг хэрнээ гэртээ ирээд бас л ажлаа хийдэг...Би ажил хийе гэсэн ч тэр хатуу эсэргүйцсэн..Тэр намайг ядраахыг хүсэхгүй байна гэсэн бас намайг зөвхөн гэрийн эзэгтэй л байх ёстой хэмээсэн. Цаашдаа бидэнд хамт байх цаг олон олдох учраас завгүй байгаад нь уурлахгүй байгаа ч түүнд маш ихээр санаа зовж байна..Түүнд минь хэдэн өдрийн амралт хэрэгтэй байх.

Би ээжлүү залгахад тийм ч их удалгүй авах нь тэр.Бид холбоо бариагүй их уджээ.

Би-Байна уу? Ээжээ Ара байнаа

Ээж-Өө миний охин яасан?Жонгүг та хоёр хэр байна?

Би-Зүгээрдээ..Харин таниас нэг юм гуйх гээд

Ээж-За юу юм?

Би хэсэг чимээгүй болсоны эцэст хоолойгоо засан-Жонгүгт жоохон амралт өгж болох болов уу гээд л арай ядан үгээ зөөж хэлэхэд түүний хөнгөн инээх нь утасны цаанаас тод сонсогдов.

Ээж-Чи энийг өөрөөс нь асуух хэрэгтэй байх..Тэр одоо захирал шүүдээ

Би хошуугаа цорвойлгон-Заза ойлголоо

Ээж-Миний охин жирэмсэн болчихсон юмуу?

Түүний асуултанд цочирдон гэдсээ бариад түгдэрж ядан-Ю-юу ү-үгүй ээ зүгээр л гэрээ янзлаад жоохон ядраад байгаа т-төдий

Ээж-Би ач зээтэйгээ хэзээ тоглодог болох юм?

Би-Нөгөө юу......Би энэ талаар бодож үзнээ хэмээн сандран хэлэхэд ээж санаа алдан-Уучлаарай зүгээр хэтэрхий их хүссэндээ ингээд асуучихлаа

Би-Зүгээрдээ баяртай ээжээ

Дуудлагыг тасалчихаад хэсэг гайхширан суув.Гэрлэсэн хосууд яаж ийм хурдан хүүхэдтэй болж болох юм бэ?

Одоо энэ асуудал биш..Жонгүгийн ажил л гол асуудал..Би түүнийг амралтанд явуулдаг юм билүү?

Түүнийг яаж амраах талаараа бодож байхад хонх дуугарах нь тэр.Цаглуу харвал өдрийн 2 цаг болж байв.Ийм эрт гэрт хүн ирэх ёсгүй учир буруу сонссон байх гэж бодон сууж байхад энэ удаад хонх даралгүй хаалгыг минь нүдэх нь тэр.Би гайхширсаар хаалгаруу очин хонхоор нь харахад хэн ч харагдахгүй байсанд гайхан хаалгаа нээхэд Жонгүг байв.Бурхан минь гэж.

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now