14.Зүрхэнд минь тод сийлэгдсэн чиний нэр

6K 341 15
                                    

Энэ хүүхэд магадгүй бурхнаас Жонгүгт өгсөн төрсөн өдрийн бэлэг нь байх...Би энийг одоо хэлэх үү? Эсвэл төрсөн өдрөөр нь хэлэх үү?

Эмч-Одоо явж нөхөрт чинь хэлцгээе

Би толгой сэгсрэн-Ахх одоохондоо хэрэггүй ээ

Эмч гайхан-Айн яагаад?

Би-Удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа юмлдаа гэхэд эмч сая л ойлгосон бололтой толгой дохин инээгээд-Ааан гэнэтийн бэлэг байхнээ гэсээр гэдэсрүү минь харав.

Гайхалтай төрсөн өдрийн бэлэг биш гэж үү?

Намайг өрөөнөөс гарахтай зэрэгцэн Жонгүг шууд л урд минь ирэн асуултаар булж орхих нь тэр.

-Хайраа зүгээр үү? Эмч юу гэж байна?Юу чинь өвдсөн гэж байна? Эм бичүүлсэн биздээ?

Би түүний амыг даран-Жоохон тайванлдаа...бүх зүйл минь зүгээр байна..эмч чамд тайлбарлах байх гэхэд Жонгүг эмчид бөхийгөөд-Тэрний юу нь өвдсөн байна?

Эмч-Нэр чинь хэн билээ?

Жонгүг-Ж-жон Жонгүг

Эмч хажууд ирж зогсон-Тэгэхээр Ноён Жонгүг эхнэрийн чинь бие зүгээр гэхдээ тэр одооноос сайн идэж сайн унтах хэрэгтэй..Тэгж байж л ахиад өвдөхгүй

Бид эмчид бөхийсөөр эмнэлэгийн үүдэнд ирээд төлбөрөө төлцгөөснийхөө дараа гарцгаав.

Би түүний надад яаж санаа зовж сандарч байсныг нь бодон инээмсэглээд хацар дээр нь үнсэн-Баярлалаа хайраа гэхэд тэр намайг тэврээд-Вов чи намайг гудамжинд үнсэхдээ ичхээ больчихож

Би-Чи зөвхөн минийх болохоор олны нүдэн дээр тамгаа үлдээж байгаа юм

Тэр инээсээр намайг үнсэхэд би гарнаас нь атган-Өлсөөд байна..явж юм идэцгээе

Бие давхар болсон болохоор сайн идэж байх хэрэгтэй.Тэгэхгүй бол өнөөдрийх шиг хордлого авч мэднэ.

Жонгүг-Гоё амттан идэцгээе гэсээр намайг машинд суулган өөрөө ч мөн суув.Тэр машин барьж байхдаа ч гарнаас минь тавьсангүй.Магадгүй тэр хэтэрхий их айсан байх..Би хүртэл өөрийгөө бараг л үхэх гэж байгаа хүн мэтээр төсөөлсөн юм чинь

-Би чамайг...

Би-Юу гэж?

Жонгүг-Жирэмсэн болчихлоо л гэж бодсон

Би түүнлүү харан нүүр дүүрэн инээмсэглэв.Тэрний таамаглал үнэн гэдгийг тэр мэдвэл яах бол? Би хэлчихмээр байгаа ч тэсэх хэрэгтэй...Төрсөн өдрөө болтол тэсээрэй Жонгүгииие

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now