15.Өчүүхэн алдааг уучилж бай

5.9K 371 9
                                    

Би том нүдэлсээр-Чи Ий Кихун юм биш биздээ?

Би ахлах сургуульд байхдаа бараг л хөвгүүдтэй харьцдаггүй байсан юм.Хэдхэн хөвгүүн байсны нэг нь Ий Кихун

-Тиймээ чи намайг санаж байгаа байхнээ

Тэр бол миний ахлах сургуульдаа сонирхдог байсан залуу минь.Би түүнд бараг л сэтгэлээ илчлэх гэж байхад тэр найз охинтой болчихсон..Тэрнийг найз охинтой болсоны дараа бидний дунд эвгүй харилцаа үүссэн ч тэр намайг зүгээр л найзаа байлгасан...Тэр гунигтай өдрийг маш сайн санаж байна...Гэхдээ тэрний энэ шийдвэр нь илүү сайн зүйлд хүргэсэн..Би түүнтэй ярихдаа ичхээ больж бага багаар түүнийг мартаж илүү чөлөөтэй болж ирж байсан..Гэсэн ч түүний гэр бүлд асуудал гарч тэр Америкруу нүүж сургуулиасаа ч шилжсэн..Түүний нэрийг бодох төдийд л өнчин хайрын тухай бодол биеийг минь бүрхдэг байж билээ...

Би-Америкд гоё байсан уу?

Кихун-Яахав..эхэндээ хэцүү байсан ч гэсэн сүүлдээ дасчихсаан...Чи сайн байсан биздээ?

Би-Сайн...гэрлэснээс өөр зүйлгүй

Би нохойг нь илсээр түүнлүү харахад тэр их л гайхсан харагдав.Аргагүй биз...ахлах сургуульд өөрт нь сайн байсан тэр охин өдийд гэр бүлтэй болчихсон гэдгийг сонсоод хэн ч гайхах байсан...Түүнийг мартсан минь ч сайн хэрэг...Зарим хүмүүсийг мартах нь амьдарлыг илүү дээр болгодог юм..

Би-Гайхаж байгаа биздээ...Би их эрт гэрэлсээн..

Кихун-Чи одоо 19-тэй тийм биздээ?Яагаад ийм эрт гэрэлсэн юм...Бас нөхрийг чинь хэн гэдэг юм

Би-Яахав тэгээд л гэрэлчихсэн...Нөхрийг минь Жон Жонгүг гэдэг..Тэр ч бас энд байгаа одоо найзуудтайгаа тоголж байгаа

Кихун-Хөөх..нөхөртэй чинь нэг уулзаж үзэх юмсан...Хоёулаа ойрхон кофешоплуу орж ярилцацгаах уу?

Би-Нөхрөөсөө холдчихвол уурлах байх гэхээс айж байна...

Би эсэргүйцсэн ч тэрний дуусашгүй гуйлтын дараагаар зориг гарган явхаар шийдэв.Би түүний нохойг тэвэрч тэр хажууд минь чимээгүйхэн алхаж бид ойрхон кофешоп ороод цонхных нь дэргэдэх суудал дээр сууцгаав.

Би-Би одоо чиний амьдарлын талаар мэдмээр байна гэсээр халуун кофегаа уун түүнлүү харахад тэр гунигтай инээмсэглэн-Би юу?20 настай ганц бие залуу л юмдаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Тэгэхээр тэр ахлах сургуульд үерхэж байсан нөгөө Хансылаасаа салчихсан бололтой

I'm Jungkook's wife(Дууссан)Where stories live. Discover now