2.

5.6K 341 0
                                    

~Сэүн~

Намайг У Сэүн гэдэг. Би хамгийн залуу тэрбумтан. Надад мөнгө эрх мэдэл хойноос минь гүйдэг эмэгтэйчүүд ч их байдаг. Гэхдээ би нэгэн төрлийн өвчинтэй.

Бурхан намайг бүтээхдээ нэг л зүйлийг буруу хийсэн. Тэр нь миний дотоод хүн...

Миний дотор заримдаа араатан байдаг. Тэр араатан хүмүүсээр тоглох дуртай хэрцгий.

Би өөрийнхөө араас гүйдэг охидуудтай сууж болох ч миний доторх араатан хүнээр тоглох дуртай гэдгийг мэдвэл бүгд надаас зугтана.

Тиймээс л би энэ охиныг худалдан авсан. Тэрнийг би хүүхэлдэй шиг л асрах болно.




Өөрийнхөө төлөө бусдыг золиослох нь муу хэдий ч би ингэж байж л сул талаа хүмүүсд харуулахгүй байж чадна. Тэд миний сул талыг мэдвэл тэрбумтаны амьдрал минь сүйрэх байх.


~Хан Хюжү~

Дахиад л өнөөх уйтгартай яагаан өрөөнд сэрлээ. Гэхдээ өөрөө сэрсэн юм биш. Нэг хүн миний нүүрийг илэхэд би сэрсэн.

Мэдээж энэ гэрт Сэүн бид хоёроос өөр хүн байхгүй. Бусад нь зүгээр л робот шиг.



"Хүүхэлдэйхэн минь чамайг усанд оруулах цаг боллоо"

"Чамтай чамгүй өөрөө орчих болохоор явж үз! Гаж донтон минь!"



Хацар минь халуу дүүгэж байна. Тэр намайг алгадчихлаа. Нулимс цийлэгнэж байсан ч гаргахыг хүсээгүй тулд буцаагаад залгилаа.


"Алив орцгооё" гэж хэлээд угаалгын өрөө рүү орж хувцсыг минь тайлаад усанд орууллаа.



Би чимээгүй уйлсаар л тэр намайг яаж тамлах бол гэсэн бодлууд толгойгоор минь эргэлдэнэ.

Би айж байна. Гэртээ очмоор байна.

"Намайг явуулчих" цөхөрсөн янзаар хэлэх.

"Үгүй ээ, болоогүй, хэзээ нэгэн цагт чи үхэх юм уу эсвэл намайг чамаас уйдах үед л надаас мултрах байх"

"Би үхмээр байна"

"Тэгэх хэрэггүй. Чи өөрийгөө л зовооно шүү. Бодсны чинь ч гарз"



Тэр яагаад ийм сонин юм бэ? Яагаад бусад хүмүүс шиг энэрэнгүй зан түүнд байдаггүй юм бол? Миний амьдралаар тоглох түүнд сайхан байгаа юм байх даа?

Тэр дахиад л надад даашинз өмсгөнө. Энэ нь нил ягаан өнгөтэй. Бас эрвээхийнүүдтэй даашинз байлаа. Үсийг минь дээш нь шууж боогоод янзаллаа.

"Надаас өөр охидууд энд ирж байсан уу?"

"Үгүй ээ, чи анхных нь"

"Яагаад намайг сонгосон юм?"

"Хөөрхөн болохоор чинь. Чи царай муутай хүүхэлдэй хараагүй биз дээ?"




Хөөрхөн байлаа гээд ингэж хохирох ёстой гэж үү? Бурхан үнэхээр харгис юм.


У Сэүнтэй бууж хооллоо. Өлсөж байсан болохоор хоолыг нь үг дуугүй л иднэ. Түүний өөдөөс тэрсэлдвэл надад л муу зүйл болох болохоор... Би гэр бүлтэйгээ амьд очиж уулзах ёстой болохоор. Энд тэвчээд хүлээх хэрэгтэй.





"Намайг хэзээ явуулах юм?"

"Хммм уйдах?? Эсвэл хөгширөх??? Өмнө нь чамаас өөр хүүхэлдэйгүй байсан болохоор мэдэхгүй юм"

"Энэ хаанах юм?"

"Энэ бол миний харш. Бас энэ солонгос биш. Энэ бол арал. Тиймээс чи хэзээ ч надаас зугтаж чадахгүй."

"Энэ арал??? Чинийх юм уу?"

"Тиймээ минийх би худалдаж авсан юм. Чаид зориулж"

"Тэгэхээр чи их мөнгөтэй байх нь ээ?"

"Тиймээ би тэрбумтан... Одоо асуулт асууж болсон болохоор өрөө рүүгээ явж болно. Хэрэгтэй зүйл байвал хэлээрэй. Хүүхэлдэйхэн минь"






Хоосон хонгил олон өрөө бүгдийг нь үзэн ядаж байна. Намайг хамгаалагчдаас гуйвал тэд зугтаалгах болов уу? Үгүй ээ тэд чинь мөнгөөр ажиллаж байгаа. Бас надаас болж үхэж ч мэднэ. Тиймээс өөрөө л зугтах хэрэгтэй байх. Гэхдээ зугтвал зодуулах болов уу? Би амьд эцэг эх дээрээ очих ёстой.




Барбинийхаа өрөөнд орж ирээд өөрийгөө толинд харлаа.



Өмнө нь өөрийгөө хөөрхөн гэж бодож байгаагүй ч одоо хөөрхөн харагдаж байна.




Турчихаж бас сүнсгүй юм шиг цагаан арьстай болчихож. Нүдэнд минь гүн давхраа орж уруул минь ягаан өнгөтэй болж.







Гэхдээ би яг барби шиг харагдаж байна. Нүднээс нь гуниг харагдсан өрөвдөлтэй нэгэн барби. Амьд хүний амьд тоглоом болно гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Гэхдээ би тэр солиотой тэрбумтаны амьд хүүхэлдэй болчихсон...

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Место, где живут истории. Откройте их для себя