6

4.4K 297 0
                                    

Хооллож байхдаа Сэүн надад нэг юм хэлэх гээд чадахгүй байсан болохоор би түрүүлж асуухаар шийдлээ. "Ямар нэгэн юм хэлэх гэсэн бол зүгээр хэл дээ?"

"Аан нөгөө өнөөдөр орой бас үдэшлэгтэй. Чи явахгүй байсан ч.."

"Би явнаа."

"Айн??"

"Дургүй байгаа юм уу?"

"Ааа аа үгүй л дээ. Түрүүчийн удаа чи үхэх шахсан болохоор л.."

"Өнөөдөр чамаас салахгүй явах болохоор айхгүй байна."








Ярилцаж дууссныхаа дараа төгөлдөр хуурын өрөө орлоо. Би энд бараг дасаж байна. Гэхдээ гэрийнхан маань надгүйгээр ямар байгаа бол? Санаж байгаа болов уу?






Өдөржингөө тоглосны эцэст Сэүн орж ирэн "Хувцсаа өмсөөд бэлдээрэй. Удахгүй хөдөлнө" гэж хэлээд гараад явлаа.

Сэүний найз охин гэсэн юм чинь хүүхэлдэйнийх шиг хувцас өмсөж болохгүй. Бие барьсан улаан даашинзаа өмсөөд үсэндээ бага зэрэг долгио орууллаа.

"Явцгаая" гэж хэлэн би түүнийг сугадан машинд суулаа.






Дахиад өөр нэг том харшийн урд ирчихэж. Дотор ороход дахиад мөрийтэй тоглоом тоглон сууж байлаа. "Ээе чи ер нь наад арлаасаа явж болохгүй юм уу? Дандаа хоцрох юм?" гэж Кай хэллээ.

Сэүн "Энэ арал тухтай байдаг юм" гэснээс өөр юм хэлсэнгүй.


Тэд нарын өвөр дээр охидууд суун инээлдэж байсан бол би зүгээр л түүнийг ажиглан зогсоно.

Сэүний урд нэг эмэгтэй ирэн үс хацрыг нь илэхэд миний уур хүрч байлаа. Яагаад уурласнаа мэдэхгүй ч түүнийн харамлах сэтгэл төрж байсан юм. Тэр эмэгтэй Сэүний өвөр дээр суухад Сэүн түүнийг босгоод: Миний эмэгтэй надад байхад чамаар яах юм? гэж хэлэн над руу харан нааш ир хэмээн дохилоо.

Би дотроо баярлаад ч байх шиг. "Сэүн ч өөр болжээ" гэж Бэкхён хэлнэ.

Би түүний өвөр дээр очин суугаад унахгүйн тулд нэг гараа мөрөөр нь тавьлаа.

Сэүн үе үе хацар гар дээр минь үнсээд инээмсэглэнэ. Тэгж тэгж хэдэн тоглолт болсныг мэдэхгүй ч Сэүн ихэнх дээр нь хожсон. Маш их мөрий авсан гэсэн үг. Чанёол "Өнөөдөр Сэүн азтай байх чинь?"

"Миний эмэгтэй байгаа болохоор" гэж хэлэн над руу харлаа.

Би тэр дороо хөшин яахаа мэдэхгүй Сэүний өөдөөс ширтэнэ.

"Яааа хосууд ч нээрээ??" гэж Сухо дуугарахад би харцаа Сэүнаас салган босон зогслоо.



Гадаа нилээн орой болсон болохоор бид харихаар боллоо.

"Дараагийнх дээр найз охиноо авчирахгүй биз дээ? Чамайг авчирахаар бид мөнгөө алдаад байна" гэж Чанёол хэллээ.

Сэүн "Үгүй ээ ирэх болгондоо авчрах болно" гэж хэлээд хаалга хаалаа.






"Өнөөдөр би азтай байсан болохоор чамдаа гоё зүйлс авж өгье" гэж хэлэн нэг дэлгүүрийн урд ирлээ.

Би дотогш орон өөрт таалагдсан даашинз өндөр өсгийт бэлтгэлийн хувцас гээд нилээн хэдэн тор юм авчихлаа.

Машинд орж ирсний дараа Сэүн хоолойгоо засаад "Кхмм энийг чамд" гээд нэг хайрцагтай зүйл өглөө. Нээгээд үзвэл дотох нь зүүлт байлаа. Их гоёмсог бас их үнэтэй харагдаж байна. "Сэүнаа энэ их үнэтэй..?"

Сэүн инээгээд "Зүгээрдээ алив би зүүгээд өгье" гэж хэлэн хүзүүнд минь зүүж өглөө.

"Хүүхэлдэй минь хөөрхөн харагдах ёстой шүү дээ" ингэж хэлэхэд зүрх минь зүсэгдэх шиг боллоо.












Тиймээ би өөрийгөө найз охин нь гээд бодчихсон хэтэрхий хол явчихаж. Би ердөө л түүний хүүхэлдэй шүү дээ.

















"Магадгүй бид хоёр өөр туйлынх байх"

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Where stories live. Discover now