8.

4.3K 297 0
                                    

Өглөө дасал болсон ягаан өрөөндөө биш өөр өрөөнд сэрсэн юм.

"Сайхан амарсан уу?" гэж өөдөөс минь харах царайлаг залуу надаас асуулаа.

Би зөөлөн инээмсэглээд "Сайхан амарлаа" гэж хэлэн түүний хацрыг илээд "Хүүхэлдэй нь хурдхан босоод хоол хийгээд өгье" гэж хэлэн босон өрөө рүүгээ орон хувцсаа сольчихоод доош буун хоол хийж эхэллээ.

Өөрийн дуртай хачирнуудаа бүгдэнг нь хийж дуусаад "СЭҮНАА ХООЛ БОЛЧИХЛОО" гэж ориллоо.

Удалгүй Сэүн бууж ирэн бид хоёр хамт хоолны ширээнд суун хооллов.



Гэхдээ нэг зүйл болох хүртэл бид хоёр хоёул жаргалтай байсан юм.

Сэүн жижигхэн хэрчсэн загасны махыг ястай үгүйг шалгаад миний тавганд хийсэн юм.

Би чимээгүйхэн уйлан амандаа өнөөх загасны махыг хийлээ.

"Зүгээр үү ямар нэгэн зүйл буруу болчихсон уу?" гэж Сэүнийг асуухад би "Би загасны маханд дуртай. Гэхдээ ясыг нь салгаж чаддаггүй дандаа ястай нь идээд яс нь хоолойд тээглэдэг байсан. Харин аав минь үргэлж ясыг нь түүгээд миний аяганд хийж өгдөг байсан юм. Аав минь намайг санаж байгаа болов уу Сэүнаа"

Сэүн над руу гэмшсэн харцаар харна.

Би нулимсаа арчаад "Хариулахгүй байсан ч болно оо. Би цадчихсан болохоор түрүүлээд явлаа" гэж хэлэн босох гэтэл Сэүн гарнаас минь атгаад "Хэзээ нэгэн цагт явуулах болохоор түр л миний хажууд байчих гуйя." гэж хэлэн гарыг минь тавьлаа.





Би төгөлдөр хуурын өрөөнд очин өөрийн мэдэх хамгийн гунигтай аяаа тоглож эхэллээ.





"Чиний тоглоом болсон хүн өөр нэгний зүрхэнд оршдог."







Яагаад миний амьдрал ийм хэцүү юм бэ? Ээжид минь ямар байгаа бол? Энэ бүгд миний буруу юу? Ээжийгээ зовоосон муу охин!!! Ингэснээс үхчихдэг ч юм бил үү? Хичнээн сар орхиж явчихаад одоо зүгээр инээгээд очвол яах бол?


Ходоод минь хоол нэхэх үед би төгөлдөр хуурны ардаас босон доош буувал хоол хийчихсэн ширээн дээр нэг цаас байлаа.

"Чиний дуртай загасны махын бүх ясыг нь түүчихсэн байгаа шүү бас болгоомжтой идээрэй"

Гэсэн байлаа. Би хоолоо бүгдэнг нь идэж дуусгачихаад Сэүний өрөө рүү алхаж очоод орохоосоо өмнө гүнзгий амьсгаа авна. Саяхан сайхан байсан харилцааг өөрөө ингэж нураачихаад одоо уучлалт гуйх гээд зогсож байдаг би ч тэнэг юм. Сэүнийг уурлуулчихсан бол яана...







Би өрөөнийх нь хаалгыг зөөлөн нээн дотогш орвол Сэүн ажлын ширээнийхээ ард унтаж байлаа. Би түүний хажууд очин үсийг нь зөөлөн илээд "Уучлаарай У Сэүн" гэж хэллээ. Тэр унтаагүй байсан бололтой "Харин ч би л уучлалт гуйх ёстой хүн нь шүү дээ" гэж хэлэн босж ирлээ. 


Би түүнийг тэвэрч аваад "Дараагийн удаа би ч бас мөрийтэй тогломоор байна" гэж итгэлгүйхэн хэллээ.

Сэүний нүд томрон "Чи чаддаг юм уу?" гэж асуулаа.

Би инээгээд "Чамд л хэлээгүй болохоос биш би уул нь сайн тоглодог юм. Танай бүх найзуудыг нь барахаар сайн" гэж хэллээ.

"Миний охин бүх зүйлдээ сайн юм аа. Яаж ийм төгс байдаг байна аа. Дараагийн тоглоом маргааш болно. Би чамайг дагуулж явья гэж бодсон ч уурлачихсан байсан болохоор чинь хэлж чадаагүй юм аа. Тэгвэл маргааш цуг явах уу?"

Би толгой дохиод "Одоо харин би явж унтлаа" гэж хэлэн Сэүний хацар дээр үнсээд өрөөнөөс гарлаа.



Сэтгэлээс минь бул хар чулуу авчихсан юм шиг л санагдана. Би анхандаа Сэүнээс айж байсан бол харин одоо түүнээс айхаа больж байна. Тэрний өөдөөс тэмцсэн ч чадахаар тийм их хүчтэй юм шиг. Зөвхөн энэ хүнийг л зөөлрүүлэхийн төлөө бурхан намайг бүтээсэн ч байж магадгүй.











"Чиний өөдөөс инээхдээ би бүх зовлон шаналалаа нуудаг"

×Хүүхэлдэй×🚫[COMPLETED]Where stories live. Discover now