~3~

3.2K 351 19
                                    

[

Хусог  ширүүн харц нүүрэндээ тодруулан алхасаар оффисын хамгийн дээд давхарын өрөөг зүглэн алхах бөгөөд амандаа юу ч юм үглэсэнээс харахад л маш их уур бухимдалтай буй нь илт. Зорьсон өрөөнийхөө хаалгыг хүчтэйхэн саван орох Хусогыг, нүдний шил зүүж хамцуйгаа хойш шуун бичиг цаастай зууралдах Жин угтан авлаа.

Хусог буйдан дээр суун араас нь сандран орж ирэх нарийн бичиг рүү нь залхуутай харахад Жин нарийн бичигтээ  "Цай аваад ир" хэмээн хэлээд гархыг дохиж нарийн бичиг нь ч сандарсаар хаалга хааж орхив. Харин Хусог Жин рүү тийм ч ойлгомжтой бус харцаар ширтсээр л байлаа.

"Юу чамайг энд авчираав" хэмээн Жинийг түрүүлж үг дууграхад Хусог харцаа тааз руу чиглүүлэн уртаар санаа алдаад "Юнгид амралт өг л дөө"хэмээн гунигтайхан өгүүлэхэд Жин бичиг цаасандаа анхаарлаа хандуулсан хэвээр "Хүн хүч дутмаг байхад лидер ажилтнаа амраах юм гэж үү" гэсээр цай барин орж ирэх нарийн бичгээсээ цайг аваад түүнийг гарахыг дохиход Хусог бухимдангуй гэгч нь "Намайг ажилуулалдаа" хэмээн гонгинолоо.

Тийм ч таатай бус царайны хувиралтай Жин Хусогын өмнө ирж суугаад "Жонгүгыг ч зохицуулчихаж чадахгүй байгаа хүнд яаж хамаг хариуцлагыг хүлээлгэнэ гэж" хэмээн ихэд тайван өгүүлээд аягатай цайнаас балгаллаа. Үүнийх нь хариуд Хусог гараараа нүүрээ даран  "Хүүг минь хутгах хэрэггүй" хэмээн хэлээд хүнд, хүнд амьсгалж ихэд дургүйгээ илтгэхэд Жин аягатай цайгаа ширээн дээр тавиад "Энэ сар гэхэд 14 цогцос хий дэмий устгалд орсон. Хэрэв чи Жонгүгыг зохицуулж чадахгүй гэвэл би хуучин шигээ үзэж мафид татан оруулах болно" гэх илүү ширүүхэн үгсийг хэлж ширээнээс босоход Хусог "Өв залгамжилалыг хууль ёсоор Тэхён авах ёстой шүү дээ" хэмээн бувтнаж, Жин харин ширээнийнхээ ард суун "Тэр энэ бүгдэд оролцоход хэтэрхий ариухан биш гэж үү?" хэмээн санааширлаа. Харин Хусогт хариулт байсангүй.

Сөүлийн хамгийн тансаг зочид буудлын тусгай өрөөнд эмэгтэй хүний гинших дуу хадаж өрөөндөө төгс зохицсон тансаг зэрэглэлийн орон дээр эдлүүлэн хэвтэх эмэгтэйн нүдээ анин авах таашаалдаа мансуурна. Удалгүй тэдний ажил дууссан бололтой орны хажууд байх халадаа өмсөөд ширээн дээрээс тамхи авах залуу тамхиа асааж уртаар сорон буйдан дээр суугаад саяхан эдэлсэн эмэгтэйрүүгээ хорсолтой гэгч нь ширтээд "Зайлж болно" гэхэд бүсгүйн царайнд уцаарлалт гэмээр тодрол тодров. Эцэст нь залуугийн царай өөд ч үл харах бүсгүй чичрэх биеэ арай хийн өргөн бардам зангаа авч үлдэхийг хүссэндээ түргэн түргэн хувцсаа цуглуулж санд мэнд өмсөөд гарах гэхэд Жонгүг түүн рүү дугтуйтай чек шидэж орхиод өрөөний үйлчилгээ дуудан цагаан шингэнээр будагдсан ороо цэвэрлүүлэхийг хүслээ.

Тусгай өрөөнөөс гарч явах эмэгтэй амандаа хараасаар цахилгаан шатнаас буух залууг мөрлөхөд залуу түүнийг түшин уучлалт гуйж замбраагүй болсон хувцасыг нь янзлан түүнд туслав. Залуугын занг бишэрсэн өнөөх бүсгүй айлгүйтэн инээж сээтэн хаясаар цахилгаан шатанд суух бол өнөөх залуу саяхан бүсгүйгн гаран явсаг тусгай өрөөний хаалгыг тогшин, хаалга нээгдэхэд үйлчлэгч түүнтэй зөрөн гарлаа.

Амандаа тамхи зуусан Жонгүг нүцгэн биеэ халадаар халхалан буйдан дээр суухыг харах Тэхён саяхан цэвэрлэгдсэн орон дээр нь суун ийш тийш харсаар "Болзоонд явах уу" гээд багийн адил дөрвөлжин ам гарган инээмсэглэхэд Жонгүг тамхиа сорон буйдангаас хөндийрөөд түүний өмнө очин, инээдээ сарниулах Тэхёны түүн рүү харах уруулыг өөрйинхөө уруулаар бүчин  тамхины утаагаа үлээгээд холдож, ханиалгасаар амаа дарах Тэхён өөд тоглоомтой гэгч нь харсаар "Сонс залуу минь, би гэй биш! Чи болон чиний хөгийн аав нар шиг өгзөгнийнхөө нүхийг сунгаагүй болохоор одоонхондоо залуутай шаалцах бодол алга" гэх аймшиг үсийг тайвнаар урсгалаа. Тэхёныг гомдохыг мэдэх ч  үүнийг хамгийн зөв шийдвэр гэж үзсэн учир нүд цавчилгүй түүнийг ширтэх Жонгүг хэлсэн үгсдээ огтхон ч харамсахгүй байгааг анзаарах Тэхён ханиалгахаа болин хэсэг доош харж суугаад эргэн Жонгүг рүү харж гэнэн инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсаар "Усанд орчих аав чамайг дуудсан. Би хүргээд өгье" хэмээн зүв зүгээр мэт хэлэхэд Жонгүг төсөөлөөгүй хариу үйлдэлдээ гайхшрсан ч тамхиа унтраачихаад угаалгын өрөөг зүглэж. удалгүй усны пор пор хийх дуу гарах нь Тэхёныг тайвшруулах мэт л түүнд санагдлаа.

Тэхёны нүдийг бүрхсэн нулимс нь хэтэрхий хайран байсан юм учир нь тэр өөрийг нь юу ч биш хэмээн боддог залуудаа сэтгэлээ нээсэн шүү дээ.

| I'm Not Gay | Where stories live. Discover now