~4~

3K 321 1
                                    

Сөүлийн хамгийн том рестораны тусгай өрөөнд хоёр залуу бие биесээ эрхлүүлэн суух бөгөөд "Намжүүнаа энийг" гэсээр нэг нь улам л хошуугаа унжуулсаа хоолны меню заахаад Намжүүн гэгё жаргалтайгаар мишээн меню бус Жиний нүүр лүү ширтэн үе үе хацар дээр нь үнсэн энхрийлэх аж. Тийм ч удалгүй хоёр хосын хүлээсэн зочидууд ирэх шиг өөөний хаалга дуугархад Жиний өнөөх өхөөрдөм байдал догь руу шилжин төв царайлан өмнө нь зогсох хоёр залууг суухыг дохилоо. Залуус ширээнд сууж удалгүй араас нь орж ирэх зөөгчид юм захиад гарах хүртэл нь хэн ч түрүүлж ам нээсэнгүй. Гэвч энэ нь ч бас тийм их хугацааг аьсангүй Тэхён хоёр аав руугаа жаргалтай мишээн "Дараа сард би төгсөнө" хэмээн яриа эхлүүлж Жин хүү рүүгээ хэдаэн хормын өмнө хайриынхаа өмнө гарган байсан өнөөх өхөөрдсөн харцаа шидэн хэтэвчнээсээ карт бололтой зүйл гаргаж ирээд хүү рүүгээ сарвайэ "Хүссэн бүхнээ ав. Аавынх нь бэлэг " гэхэд Тэхён эелдэг инээмсэглэн "Хэрэггүй дээ" хэмээн татгалзлаа. Юу ч дуугаралгүй чимээгүй тэднийг харан инээмсэглэх Намжүүн "Юнги ах нь цагын дараа бууна. Хусогт ажил даалгачихсан болхоор чи очоод тосчих" гэхэд Тэхён өнөөх инээмсэглэлээ сарниулалгүй "Жонгүгтэй цуг явчихья" гээд Жонгүг рүү харахад Жин "Хусогт Жонгүгын тусламж хэрэгтэй хонгор минь ганцаараа явчих" Тэхён руу ширтээд түүнийг аль болох нааштай хариу өг хэмээн харцаараа ятгах шиг болж, Тэхён урвайсан ч аавынхаа үгийг зөрдөггүй болхоор толгой дохив.

Тэдний захиалсан хоол түүнээс хойш тийм ч хүлээлгэлгүй ирж Тэхён Жонгүгт хачир нэмэн бараг л халбагдах нь холгүй халамжлах бол Намжүүн Жиний уурласан төрхийг алга болгохын тулд бүх хүчээ гарган урдуур нь бүлтэгнэнэ. Тэдний хөгтэй ч гэх юм уу, хөггүй ч гэх юм уу, хоол өндөрлөж Тэхён гадаадад том хэрэг бүтээгээд ирж буй авга ах Юнгигээ тосохоор онгоцны буудал руу явж өрөөнд Намжүүн Жин хоёр болон Жонгүг гурав хоцорлоо. Хүүгээ гараад яв уу, үгүй юу Намжүүн санаа алдаж Жин харин "Бид маш ноцтой гэмт хэрэгтнүүдийг олчихсон боловч тэд барьцааны хүнтэй болчихсон." Г гэх ихэд нухацтай өгүүлбэрийг хэлснээ удалгүй Намжүүн адил санаашран "Хамгийн муу нь гэвэл Хусог тэр барьцааны хүн. Чи явж аавыгаа аврахгүй бол Юнги юу ч хийж магадгүй. Тиймээс" хэмээн үгээ дуусгаагүй байхад "Ойлгосон болохоор хаана юм?" гэх Жонгүгын хариу гарч Намжүүн шуудхан л "Жэжү дэхь жүржийн үйлдвэрийн хуучин байр" гээд халааснаасаа цаас гаргаж ирээд Жонгүг рүү түлхэхэд өнөөх цаасыг хараад толгойгоо дохих Жонгүг өрөөг орхилоо. Ард нь үлдсэн Жин Намжүүнийг налан "Юнги мэдчихвэл яах бол?" гэх санаа зовнингүй асуултыг Намжүүнаас асууж, Намжүүн харин хайртынхаа духан дээр тайвшрал өгөх гэсэн мэт үнсээд "Зүгээр дээ, Жонгүг түүнээс өмнө зохицуулчихна" гэх тайлбарыг ч нэмэрлэлээ. Харин энэ үеэр Сингапураас Солонгост хүрэх нислэг бууж хав хар өнгийн хувцас өмсчихсөн Юнги төв царайлан ийш тийш харан хэн нэгнийг хайна. Харин түүний хайсан нэгэн биш түүний дүү Тэхён хүлээлгийн хэсэг түүний зүг гараа даллан зогсож байтай тэр таарч хэдий гайхсан боловч хэн нэгнийг хайх эрлээ зогсоосонгүй.

Тэхён түүнийг өмнө нь алхаж ирэхэд чанга дуугаар "Сингапур гоё байсан уу" хэмээн асуун уриалгахан инээмсэглэж угтахад Юнги толгойгоо дохьсон болоод дахин ийш тийшээ харцаа гүйлгэн "Хусог хаана байна" гэхэд Тэхён "Ажилтай гэсэн" гээд Юнгигийн гараас зүүгдээд "Ахаа би яаж Жонгүгыг татах уу" гээд том нүдээ эргэлдүүлэн эгдүүтэй гэгч нь асуулаа.

Юнги ийш тийш харахаа болин биенээсээ зөрөх Тэхёны аашыг шогшрон "Эр хүний хувьд асууж байгаа бол зүгээр л дараад ав. Харин ахын хувьд асууж байгаа бол сайн найр" гээд түүнийг чирэн хаалга зүглэх зууртаа үргэлжлүүлэн "Харин хадам ааваа гэж бодоод асууж байгаа бол зүгээр л түүнийг мартаж үз! Тэр зуун хувь straight" гэхэд Тэхён төсөөлж  байсан хариугаа авсандаа нүүрэндээ гунигтай инээмсэглэл тодруулаад "Би гайхдаг. Аавууд болон Хусог хён та хоёр  бие биедээ яаж ийм гайхалтай төгс нийцдэг юм болоо гэж?" гээд уртаар санаа алдан ахыгаа налан түүнд чирэгдэж биш зэрэгцэн алхаад "Бас хэзээ нэгэн цагт Жонгүг тийм хүнээ олчихоод төгс нийцэх байхдаа гэж боддог. Эцэст нь түүний хажууд байх итгэл минь хэзээ ч явахгүй байх гэж бас айдаг" хэмээн хэлэхэд Юнги хөмсгөө атируулан ойлгомжгүй хэлсэн өгүүлбэрүүдийн толгойндоо шингээн хэсэг бодол болоод удалгүй зүгээр л хувиралгүйгээр толгой дохин машинд суув.

Тэхён жолоочын суудалд суугаад өнөөх гайхалтай инээмсэглэлээ тодруулан "Хэзээ ч бүтэхгүй анхны хайраа яриад залхаачихав уу даа. Хаачих юм? шууд харих уу? Эсвэл манайх руу юу" хэмээн цоглогоор асуухад Юнги толгойгоо хөнгөхөн сэгсрэн хөхрөөд "Жэжүд байдаг үеэлийнх рүү минь явцгаая. Очоод дуудаарай" гээд суудлынхаа түшлэгийг хойшлуулж бүслэгдсэн бүсээ нэг шалгаж харчихаад гараа энгэртээ зөрүүлэн тэвэрч нүдээ анилаа. Харин Тэхён ахыгаа харан инээмсэглээд хөгжимөө асаах зуртаа өөрөө өөрөөсөө "Хэзээ бол" хэмээн бүдэгхэнээр шивнэн асуув. Тэгээд зам заагчдаа ахынхаа хэлсэн хаягийг оруулан заах газар луу хөдлөлөө. Энэ үеэр өөр нэг газарт Жонгүгын машин алслагдсан хэсэг барилгын өмнө зогсож түүнээс холгүйхэн хоёр давхар цагаан байшин үзэгдэнэ.

| I'm Not Gay | Where stories live. Discover now