~12~

2.3K 261 3
                                    

Тэхён толгой хагарам өвдөлтөндөө тийчлэн толгойгоо барьсаар босч ирхэд хажууд нь тайван унтах Жонгүг байсан нь түүнийг гайхшруулж орхисон ч тэрээр гэрэл цацруулах инээмсэглэлээрээ инээн Жонгүгыг тэврэхийг хүссэндээ хөдлөх гэсэн ч бие нь хөдлөх үл тэнхэлгүйгээр зогсохгүй шархирам өвдөлтөөр дүүрэн байлаа. Тэхён гайхсандаа гэмтээгүйгээ эсэхээ шалгахаар хөнжлөө сөхтөл түүнийг түүний улаан эрээн болчихсон бие угтан авч харан хацар нь улайж орхив. Хэт их хөөрсөндөө инээмсэглэх Тэхён ийм төрхөө хайртдаа үзүүлэхгүй хэмээн ичсэндээ арай хийн өндийн босоод шүршүүрт орчихоод өчигдрийн зүйлсээсээ бага сага санаж эхлэв. Төсөөлөлдөө умбах Тэхён Жонгүгын уруулыг бодон инээмсэглэж байх хооронд Жонгүг сэрж орхиод зогсохгүй өчигдөр болсон зүйлсээ санангаа, амандаа харааж толгойноосоо авч хаяхыг хүссэн мэт хамаг үсээ зулгайж бухимдана.

Жонгүг шүршүүрээс гарч ирэх нэгнийг харахыг хүсээгүйдээ түргэн хувцсаа сольж өмсөөд буудлын өрөөнөөсөө гарах бөгөөд өрөөний үйлчилгээ болгож өглөөний хоол захиалан үлдээсэн нь магадгүй уучлал эрсэн үйлдэл мэт харагдаж байлаа. Харин үүний дараахан Тэхён нүүр дүүрэн инээмсэглэлтэй шүршүүрээс гарч ирээд жаргал гээч нь дүүрсэн нүдээр хайртай залуугаа хайх ч удалгүй нүд нь сүүмийж алчуураа аван ор луугаа шидэхэд хаалганы хонх дуугарарч нүд нь гэрэлтэх Тэхён, Жонгүг байх гэсэн бяцхан итгэлээр хамаг хурднаараа очиж тайлахад хар цагаан хувцастай хөгшин эмэгтэй хоол түрэн зогсож байлаа. Тэхёны итгэл одоо бүр мөсөн унасан ч "Хоол захиалжээ" хэмээн инээмсэглээд настай эмэгтэйг өрөөндөө урин хамт хооллохыг хүссэн боловч өнөөх эмэгтэй Тэхёнд илт дургүйлхах нь биеийг нь халхалах халаднынх нь араас харагдах улаан мөрнүүдээс болсон байв.

Тэхён эелдэг инээмсэглэн цайны мөнгө сунган үйлчлэгч эмэгтэйг гарган өгөөд өглөөний цайгаа уухаар суухдаа өрөөний буланд хэвтэх унтарчихсан утсаа анзааран түргэхэн асаавал Жиминээс ирсэн түм бум дуудлагууд түүнийг угтах нь тэр. Тэхёныг гайхшруулж байгаа зүйл гэвэл аав нараас нь ирсэн ганц ч дуудлага байгаагүй нь байсан бөгөөд сонин царайлсан хэдий ч олон зүйл бодолгүй шуудхан Жимин рүү залгахад хариуд нь түүий үеэл хурдан утсаа авсанд нь Тэхён инээмсэгллээ. Тэд тийм ч их зүйл ярилгүй Тэхён "Ирээд аваач" хэмээн хаягаа хэлэн гуйхад Жимин ч удахгүй очно гэдгээ дуулгасан бөгөөд Тэхён түргэхэн хувцсаа өмсөөд буудлынхаа өрөөг орхин гарахад хажуу өрөөнийнх нь хаалга савагдан ойнгож Жин байдгаараа хөмсгөө зангидсаар гарч ирлээ. Тэхёны нүд томрон аав руугаа харвал Жин сая л Тэхёныг анзааран гайхшраад "Энд юу хийж байгаа юм" хэмээн асуухад Тэхён сандарсан ч мэдэгдүүлэхгүй гэсэндээ тайван мэт "Би харин согтоод энд хоночихож" гээд эвгүй байдал үүсгэхгүйн тулд "Харин та?" хэмээн түргэхэн асууж "Б-и ч гэсэн адилхан" гэх сандрангуй хариултыг авлаа. Тэхён байдлыг тийм ч сайн ойлгоогүй тул зүгээр л аав руугаа инээмсэглэн "Аан тийм үү? Сайн юм болж хамт харьцгаая" гэхэд Жин "За" гэсээр өөрөөс нь зуурах хүүдээ чирэгдсээр буудлаас гарлаа. Тэднийг доош буухаар цахилгаан шатанд дөнгөж суув уу, үгүй юу, буудлын тусгай өрөөний хаалга савагдан замбраагүй хувцастай эмэгтэй хацраа барьсаар гарч ирэн амандаа харааж хөлөө доороо дэвслэн эргэн тойрноо ажиглан хайсан нэгнээ олоогүйдээ дахин хараал урсгана.

Харин энэ бүх үйл явдал өрнөж байх үеэр Жимин буудлын урд машинынхаа жолоог чангаар атган зогсох бөгөөд тэр шөнөжин Тэхёныг дагасаныхаа ачаар Жонгүгтэй цуг энэ буудалд орсоныг нь мэдсэн ч орж зүрхлээгүйдээ уур нь хүрч байлаа. Учир тэр тэнд яг юу болж байгааг мэдэн, бодит байдалтайгаа эвлэрхийг хүсээгүй юм.

Жимин уурандаа галзуурах шахаж байхад буудлын хаалга онгойн Жонгүг гарч ирээд хаашаа ч юм бэ, яарахыг харсан Жиминий уур бүр ч илүү хүрэн машинаас буун Жонгүгын араас дагахаар зэхэх үед халаасанд нь утас нь чичрэн дуугарч бүх үйлдлээ зогсоох Жимин утсаа харвал шөнөжингөө дуудлагын авалгүй утсаа унтраачихсан хайртай залуу нь байх нь тэр. Жимин санаа алдан утсаа аван чихэн дээрээ тавьбал Тэхён намбалаг хоолой дуулдаж, байж ядах Жимин тэвчээртэй сонсвол "Ирээд аваач 문 호텔 " хэмээн гуйх мэт хэлэхэд Жимин очиж авахаа хэлэн тасаллаа. Жимин машиндаа эргэн суугаад хэсэг азнаад "ирчихлээ" хэмээн зурвас явуулж гарч ирэхийг нь хүлээн буудлын үүдийг ширтэнэ. Тэрээр Тэхёнд юу болсоныг мэдэхийг хамгийн ихээр хүсч байсан болхооор тэвчээртэй хүлээж чадсангүй хөлөө товшиж, ямар нэгэн зүйл хайх мэт үйлдэлүүд гаргаад байсан учир сүүлдээ машинаасаа буун тамхи сорон зогслоо. Хайртай залуугаа хүлээх 5 минут түүнд хэдэн сая жил мэт санагдах нь зовиуртай.





| I'm Not Gay | Where stories live. Discover now