I. 2

181 26 7
                                    

Хүйтэн хөлс нь цувсаар ханхүү хар дарсан зүүднээсээ сэрлээ. Тэрээр харанхуй ойг харснаас хойш нэлээн хэдэн өдөр өнгөрсөн бөгөөд шөнө бүр хар дарж хоносон юм.

Suga зүүдэндээ айж, ямар нэг зүйлээс зугтааж байснаасаа өөр юм дорвитой санаж үл чадна.

Мод хадаж битүүлсэн цонхны цаана хэрээ гуагалан ханхүүг цочоолоо.

Suga гэнэтхэн л өөрийгөө зоригжуулан гадагшаа гарахдаа бат итгэлтэй болон бэтгэлээ базааж эхлэв.

Харуулуудаас нуугдан сэмхэн явсаар сүүлийн хэд хоног төлөвлөж байснаараа ордноосоо гарч чадах нь тэр. Ханхүүг өнөөх л үзэсгэлэнтэй одод гялалзсан тэнгэр угтан авлаа.

Suga доош суун өвс ногоог гараараа зөөлөн илбэж байтал ордны доторхоос хүмүүсийн шуугиан наашилж байгаа нь сонсогдоход ханхүү сандран харсан зүг рүүгээ гүйв.

Ханхүү өнөөх харанхуй ойн зүг гүйсэн байлаа.

Suga зогсон эргэн тойрноо харвал хаана байгаагаа ч мэдэх боломжгүй өтгөн манан дунд орсон байгаагаа анзаарах нь тэр.

Орь ганцаараа айдастайгаар бяцхан ханхүү модноос мод руу баримжаа авсаар алхана.

Гэнэт түүний дэргэд нэг хүн шиг дүрстэй хар юм гарч ирэв.

Ханхүү айн өнөөх хүн лүү харвал урт том хар нөмрөгтэй байх нь тэр. Даанч Suga манангаас болж өөрөөс нь өндөрдүү хар дүрснээс өөр зүйл харж үл чадна.

" Битгий санаа зов "

Үл таних нэгэн түүнд ийнхүү хэлэхэд бяцхан ханхүү айдас үргэж, тайвшрах шиг л болов.

" Чи хэн бэ? "

Ханхүү нөмрөгтэй нэгний зүг ширтсээр асуулаа. Өнөөх хар хүн гараа нэг хөдөлгөхөд манан татарч сарны гэрэл эргэн тойрныг хангалттай гийгүүлж эхлэв.

Ханхүү энэ ер бусын үзэгдэлд сатааран эргэн тойрноо хэсэг харж байгаад буцан өнөөх нэгэн рүү хартал түүний царай харагдахгүй байх боловч час улаан нүд нь тодоос тод харагдана.

Гэсэн ч Suga айж зугтаасангүй өөдөөс нь ширтэн зогсох бол нөмрөгтэй нэгэн түүн рүү улам бүр дөхөх аж.

Тэр ханхүүгийн өмнө тулж ирэхэд улаан нүд нь хүрэн бор болон хувирсан байлаа. Толгой бөхийлгөн Suga ханхүүгийн чихэнд зөөлнөөр шивнэх нь тэр.

" Үргэлж миний дэргэд бай. Хаашаа ч явсан намайг дага. Уулын оргил, хөндий тал байсан ч. Хүсэж мөрөөдөж байсан бүхнийг чинь өгье. Зүгээр л минийх болчих. Уншсан бүх домог, үлгэр бүрийг чинь би чамд харуулах болно. Тиймээс миний хяналтанд байвал чи аюулгүй."

Тэр үгээ дуусгаад нуруугаа цэхлэн ханхүүгийн гайхширсан нүд рүү ширтэнгээ нөмрөгөө тайлахад царайлаг залуу инээмсэглэн Suga руу гараа сунгалаа.

Яагаад ч юм ханхүүгийн дотор ямар нэгэн ойлгомжгүй атлаа таатай мэдрэмж төрөх аж.

Suga гараа өргөн залуугийн сунгасан гаран дээр болгоомжлонгуй тавихад энд тэндээс гэрэлт цохнууд нисэлдэн гарч ирж орчныг улам гэрэлтүүлнэ.

Бяцхан ханхүүгийн сонирхлыг энэ нууцлаг нэгэн дэндүү их татаж, бодит байдлаас түүнийг улам бүр холдуулж байгааг Suga яахан мэдэх билээ.

The Little Prince SugaWhere stories live. Discover now