II. 2

92 15 6
                                    

Юнгигийн эцэг эх хүүгээ хэчнээн дуудаж, сэгсэрсэн ч ер хариу үзүүлэхгүй чигээрээ ширтэн зогсож байснаа гараараа урагшаа заах нь тэр.

Аав ээж 2 нь айдастайгаар эргэн харвал үл таних нэгэн буйдан дээр сууж байлаа.

" Чи хэн юм! Манайд яаж орж ирэв!"

Мин ноёнтныг ууртайгаар ийн хэлэхэд хүүдээ санаа зовсон эх нь нулимсаа арчин өнөөх нэгэн рүү муухай харна.

" Миний хүүг чи яачихсан юм! "

Үл таних нэгэн доогтой гэгч нь инээд алдан " Юнги, чи тэднийг яамаар байна?"

" Би тэднийг битгий хэрэлдээсэй гэж хүсэж байна. "

Хүүгийнхээ үгийг сонссон ээж аав 2 нь Юнги рүү гэмшингүй ширтэн дотроо өөрсдийгөө буруутгах аж.

" Би тэднийг алчихвал энэ 2 дахиж хэрэлдэж чадахгүй болно. Тэгэхээр би тэднийг алчих уу, Юнги?"

Энэ үгийг сонсоод эр уурсан үл таних нэгнийг заамдан авснаа түүний час улаан нүд рүү хараад галзуу юм шиг орилон шалан дээр унаад тийчгэнэж эхлэв. Юнгигийн аавын чих, хамар, ам, нүднээс нь цус гаран зовлонтой гэгч нь орилсоор хэсэг тарчилж байснаа хөдөлгөөнгүй болох нь тэр.

Үүнийг нь харсан эхнэр нь амаа даран уйлж, балмагдан зогсож байснаа нөгөө залуу руу дайрсан ч бүтэлгүйтлээ.

Залуу эмэгтэйг өөрийн лүүгээ харуулан чихэнд ямар нэгэн шивнэхэд эмэгтэй орилж, толгой сэгсрэн цурхиран уйлах аж.

Залуу бахдалтай нь аргагүй мишээсээр бяцхан Юнгигийн дэргэд очин толгойг нь илэхэд хүү ухаан алдах мэт сулбайн унахад тэр Юнгиг түшин авч, дээш өргөн тэвэрч явсаар түүнийг оронд нь хэвтүүлээд сайтар хучлаа.

Тэгээд хүзүүнд байх зүүлтийг яг адилхан ч өөр өнгийн өөрийнхөө зүүлттэй нийлүүлэхэд хүүг тойрон хар бөмбөлөг үүссэнээ Юнгигийн зүүлт рүү орох нь тэр.

(ижилхэн зүүлт нь⬆️⤴️)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(ижилхэн зүүлт нь⬆️⤴️)

Залуу тайван гэгч нь унтах хүү рүү нэг харснаа гэнэт л замхран алга боллоо. Яг л гарч ирсэн шигээ...

===========================
Өглөө нь:

Хүмүүсийн яриа, ийш тийш явах алхаа, мөн гадаа сонсогдох цагдаагийн дуут дохиоллын чимээгээр Юнги сэрлээ. Үргэлж нам гүм байдаг гэр нь яагаад ийм чимээтэй байгааг гайхсан хүү өрөөнөөсөө гарахад цагдаагийнхан болон, үйлчлэгч эгч нь угтан авав.

Бүгд л хүү рүү өрөвдсөн байртай ширтэх нь түүнийг улам гайхшруулна. Хүү зочны том өрөө рүүгээ орвол шүүх шинжилгээний ажилтнууд хэргийн газрыг зургийг нэг бүрчлэн авах бөгөөд шалан дээр хэвтэх аавынхаа цогцсыг хараад балмагдаж орхилоо.

Дөнгөж 7той түүнд энэ бүхэн дэндүү байж боломгүй санагдана.

" Ээж... Ээж хаана байна аа? ЭЭЖЭЭ"

Хүүг ээжийгээ хайн орилоход цагдаагийн нэг ажилтан түүнийг болиулан өөр лүүгээ анхаарлыг татлаа.

" Ээж чинь аюулгүй байгаа. Гэхдээ түүнийг манай хүмүүс аваад явсан. Ээжийг чинь шалгах ёстой болохоор чи түүнтэй хараахан уулзаж чадахгүй нь"

Цагдаа түүнд учирлан хэлэхэд хүү толгой сэгсрэн уйлж орхив.

" Миний...миний ээж аавыг маань алаагүй ээ. Манай ээж...тийм... тийм хүн биш ээ! "

Цагдаа санаа алдсанаа хүүг үйлчлэгч эмэгтэйд хариуцуулж өгөөд өрөөнд оруулахыг зөвлөлөө.

Үйлчлэгч нар нь цурхиран уйлах хүүг арай гэж өрөөнд оруулахад Юнги орондоо орж дээгүүрээ хөнжил нөмрөн хэвтэх нь тэр.

Гадаа овоорсон хүмүүсийн ам амандаа бурах аймшигтай үгс хүүгийн чихэнд хүрнэ.

" Эхнэр нь нөхрөөсөө салах гээд нөхрөө алчхаад өөрөө галзуурчихсан гэнэ лээ "

" Хүүгээ бас алах гэж байсан гэсэн "

" Нөхрөө хордуулж алаад худлаа галзуу юм шиг жүжиглэж байгаа гэсэн "

" Хүү нь одоо асрамжийн газарт л очих байх даа "

" Энэ баячууд нээрээ юм юм хийх юм аа. Бузартай юм бэ! "

Бяцхан хүүгийн нулимс улам л бөмбөрөн урсаж дэрийг нь нэвт норгоно.

The Little Prince SugaWhere stories live. Discover now