Мэдрэмж

20 2 0
                                    

Хэн нэгэн нь намайг тэврээд өг. Зүгээр л юу ч асуулгүй тэврээд өг. Ганцхан удаа...ганцхан удаа л тэвэрчихвэл бүх зүйл зүгээр болох юм шиг санагдаж амьдрал жоохон ч болов утга учиртай болох байх. Миний амьдрал надад утга учиртай мэт санагддаггүй. Учир нь надаа сонирхдог зүйл гэж байхгүй хүссэн зүйл гэж байхгүй эсвэл байсныг би мэдэхгүй байх. Би мэдэх гэж оролдож үзсэн хэдэн зуун удаа оролдсон гэвч ганцыг ч олоогүй. Үгүэээ. .... Би оролдоогүй юм байна. Би зүгээр л төсөөлж байж. Хэдэн зуун удаа толгой дотроо бүх зүйлийг эхнээс нь ганцыг ч алгасалгүй. Бодит амьралтайгаа холих хүртлээ. Тиймээ би галзуурч эхэлж байна. Төсөөлөл амьдрал хоёроо ялгахаа больж хааяа хий зүйл харж байгаа юм шиг мэдрэмж төрдөг болсон. Яаж хэлэхээ мэдэхгүй юм даа. Нүдний буланд хааяа хааяа нэг хар зүйл хальт харагдаад өнгөрөх шиг болдог. Хаа нэг газраас намайг ажиглаад байгаа мэт санагддаг. Одоо бол гэрийнхнийгээ найзуудаа өөрийгөө хүртэл бодит эсэхэд эргэлзэж байна. Магадгүй би аль хэдийн галзуурчихаж. Зүгээр л тэрийгээ өөрөөсөө маш сайн нууж байгаа байх. Магадгүй нуугдаж тогловол би хэзээ ч баригдахгүй байх. Магадгүй жүжигчин болвол би Оскарын шагнал хүртэх байх. Магадгүй энэнээс ч илүүг би өөрөөсөө нууж байгаа биз. Өөрөө нуусан гэдгээ мэдэхгүй байгаа болхоор тийм юм байхгүй гэж хэлнэ. Эсвэл өөрийг зохиож худал хэлнэ.

Jujus' little worldWhere stories live. Discover now