Алдаа

2 0 0
                                    

Төрсөн маань хүртэл алдаа юм шиг л байх юм. Хаана л болж бүтэхгүй байна, бүгд надаас болсон юм шиг хандах юм. Надаас л болж хүмүүс унтаж чадахгүй, би л гэрийн бүх мөнгө, хоолыг дуусгадаг, бүр гадаа муухай байгаа нь хүртэл миний буруу мэт. Анхнаасаа төрөх хэрэг байсан ч юм уу?
Хааяа зүгээр л ийм бодол төрдөг. Сараа эгч ирээгүй, өглөө нь ямар ч асуудалгүй боссон хэрнээ гэнэт л юмс болж бүтдэггүй. За тэгээд л ойлгомжтой бүтэн өдөржингөө ууртай, муухай харцтай, хаврын тэнгэр шиг гэх мэт үгнүүдийг сонсоно. Ингээл бүр их уур хүрнэ. Сүүлдээ өөрөө өөртөө ч уур хүрэх шиг. Ёстой жинхэнэ зайлцынбэ, би үхээд өгье гэж хэлмээр санагдтал авна даа.

Jujus' little worldWhere stories live. Discover now