Өсвөрийн дурлал

15 1 0
                                    

Хэрвээ та хэн нэгэнд дурлаж хайртай болж үзээгүй бол... Дурлал гэж бодсон ч шохоорхол төдий байсан бол... Магад миний мэдрэмжийг ойлгох байх.
Ер нь өдий олон жил амьдрахдаа шохоорхол, сонирхол төдийхнөөс хэтэрч үзээгүй над шиг амьд биет байдаг болов уу? Хүнд дурлах байтугай хэн нэгэнтэй ойр дотно болж ч үзээгүй хүн байдаг болов уу? Дотно болсон ч шаардлага өндөр мөн дасаж дурладаг зангаасаа болж ганц олдсон 37 градусын биетийг өөрөөсөө түлхдэг, эсхүл бүр тоодог ч үгүй над шиг хүн байдаг болов уу?
Хичнээн хэн нэгнийг хайрлахыг хүссэн ч сэтгэл гэдэг бодит бус хийсвэр эрхтэн хүний тархинд захирагдан гэдэг юу л бол. Ямар нэг мэдрэмж төрж, үүсч байж л дурлах бусуу.
Аз нь таарч хүнд сайн болсон ч маш их зовохвий гэхээс хамгийн их айн. Гэсэн ч зовоод ч болтугай хүнийг хайрлах, догдлох гэх энэ сайхан мэдрэмжүүдээс жоохон хэлтэрхийг л мэдрэхийг хүснэ. Энэ шунал уу? Аль эсвэл хэтэрхий олон жил ганцаараа явснаас болснуу? Би өөрөө ч мэдэхгүй байна. Би ч өөрийгөө мэдэхгүй байхад бусад хүмүүс яаж миний талаар мэдэх вэ дээ. Гэсэн ч тэр хүмүүсийг мэдээсэй, өөрсдөө ойлгоод хүрээд ирээсэй гэж хүснэ.
Миний энэ тэнэг бодлууд чамд хэцүү байна уу? Зүгээрдээ би өөрөө ч зовж байна. Учир нь олдохгүй өч дөчнөөн бодлууд миний толгойгоор дүүрэн. Энэ бодлууд аюултай болов уу? Үгүй ээ... Аюултай эсэх нь надаа хамаагүй юм байна. Учир нь би өсвөр насны охин. Дэлхий дээр өсвөр насны бүх хүүхдүүд хайртай учирсан цагт бусад асуудлууд бол зүгээр л who's fucking care, don't give a shit. Ийм л байна.
Яг ийм үед хүн болгоны зөвлөдөг ганц л үг байна " Ганц л амьдрана, хүссэнээ хий ". Мэдээж хүн ганц л амьдрана, хүссэн зүйлээ хийх ёстой ч гэсэн, хүссэн зүйлээ хийгээд шууд үхчихдэг бол илүү амар байх байлаа. Гэхдээ энэ чинь сонсогдож байгаа шигээ амар биш. Хэн хүссэн нь who's care, ганц л амьдрана гээд яваад байж чадахгүй л болов уу.
Гэхдээ... заримдаа зүгээр л юу ч бодолгүй, юунд ч санаа зоволгүй хөгжилдөж сурах хэрэгтэй. Тэглээ гээд хэтрүүлж болохгүй л дээ.

Jujus' little worldWhere stories live. Discover now