- 00 -

121 25 1
                                    

🔹🔹🔹
...Далайн давалгаан чимээ
Намуухан бас гунигтай
Яг л сүүлд үзэгдэн өнгөрсөн чиний
инээмсэглэл шиг
Одоо ч тэр нулимс торсон нүдийг чинь
санаж байна чи баяртай гэж ч хэлэлгүй яг энд намайг үүрд орхисон...
🔹🔹🔹

Гартаа барьсан шилтэйгээсээ хэд хэд залгилчхаад урагшаа хэдэн алхам алхлаа. 2 жил өнгөрч өдийг хүртэл гуниг зовлон дотроос минь хэмлэн, чамайг нэхэх сэтгэлээ дарж чадахгүй хэвээрээ л. Шөнө бүр тэр өдөр зүүдэнд минь үзэгдэж хичнээн битгий яваач гэж орилсон ч чи эргэж хараагүй. Бид хамт үхэх ёстой байсан гэхдээ би хулчийсан. Би бол арчаагүй аймхай амьтан. Түрхэн зуур түүнийгээ мартаад өөрийгөө өндөрт үнэлчихсэн явж байжээ. Өөрийг чинь орхичихсон болохоор, ганцааранг чинь явуулчихсан болохоор гомдолтой байгаа биз дээ. Одоо би араас чинь очих гэж байна... Гуйя хүүхэд шиг хөөрхөн инээмсэглэлээрээ намайг угтаарай. Гуйж байна~~

"Тэхён аа~ Чи дараа насандаа юу болохыг хүсдэг вэ?"

"Би юу? Мм... Харин л дээ. Чи юу болохыг хүсдэг юм?"

""Би од болмоор байна. Хэн ч намайг мөхөөж чадахгүй, хэн ч намайг гомдоохгүй бас өвтгөхгүй. Би үргэлж бусдад үзэсгэлэнтэй харагдах болно. Гэрэлтээд л....Гэрлийг минь хэн ч мөхөөж чадахгүй." гээд инээмсэглэхэд чинь асар их гунигийг мэдэрсэн ч би юу хийж чадаагүйсэн.

- Author's POV -
Нар мандах гэж байгаа бололтой харанхуй байсан эргэн тойрон аажим аажмаар улбартан шаргалтаж эхэллээ. Эргийн элсэн дээр асгарч үлдсэн архи. Далайн хүйтэн ус руу татагдах нэгэн залуу. Мөн азаар ч гэх үү үүрийн туяанд алхах залуу хос.

"Амрах гэж ирсэн байж хар үүрээр хүн сэрээгээд, хаашаа чирээд байгаа юм бэ?!"

"Хайраа! Энэ сайхан байгалийн үзэсгэлэнг харахгүй байна гэж үү вуаа"

"Яршигтай юм бэ өдөр болгон л манддаг нар биз дээ. Буцаад явъя аа~ нойр хүрээд байна"

"Хмм чи ч намайг энэ далай руу ороод живээд үхэх гэж байсан ч буцаж яваад унтах юм байна л даа!"

"Чи үхэхгүй ээ~ чи чинь сайн сэлдэг шд"

Залуу хос маргалдсаар эргийн элсэн дээр хөөцөлдөн тоглохдоо далайн гүн рүү алхах залууг олж харлаа. Өнөөх эмэгтэй далай руу ойртон очоод гараа даллан
"Хөөе юу хийж байна аа?! Цаашаа явах аюултай" гэж орилоход далай руу амьгүй мэт алхаж байсан залуу эргэн хараад, нүд нь бүрэлзсээр инээмсэглэн амандаа нэг үг шивнэлээ.

"Нахи?"

...

"Өвчтөний биеийн байдал хэр байна?"

"Сайн байгаа түүнд яг тэр үед нь анхны тусламж үзүүлсэн болохоор хүндрэл байгаагүй. Харин эмчээ түүнд ямар эмчилгээ бичиж өгөх вэ?" гэж сувилагч бүсгүйг асуухад ахимаг насны эр эргүүлж байсан цаасаа орхин, орон дээр тайван нойрсох залуу руу харан нэг санаа алдчхаад эцэст нэг үг хэлэв.

"Сэтгэлзүйн.."

A/N: Hi guysss би нь шинэхэн бичвэртэйгээр эргэн ирж байна. Удахгүй дараагийн хэсэг орох тул ОCEAN бичвэрийг минь хайрлаж өгөөрэй~💙

- OCEAN -Where stories live. Discover now