- 02 -

43 10 3
                                    

🔹🔹🔹
Бүхий л өдөр хэвийн байсан
Өөрийгөө амьд эсэхийг ч мэдрээгүй өдрүүд
Ямар ч сэтгэл хөдлөл үгүй
Амьдралын гэгээлэг өнгө ч үгүй
Халуун дулаан уур амьсгал ч үгүй
Би яагаад оршин байгаа юм бол?
Яг юуны төлөө эсвэл хэний төлөө?
🔹🔹🔹

Nahee's POV
Сэрүүлэг дуугарах чимээнээр нүдээ аажим нээхэд хөшигний завсраар нарны хурц гэрэл гялтганана. Би нүдээ анин нэг санаа алдчихаад сульдаж ядарсан биеэ орноосоо арай гэж өндийлгөв. Толгой эргэж, юу юугүй унах гэж байгаа юм шиг жингүйдсэн мэдрэмж биеийг минь бүрхэхийн хажуугаар хөл дээрээ тогтож чадахгүй байлаа.

"Юу болоод байна аа? Яагаад гэнэт бие ингэтлээ сульдчихав аа?"

         Эргээд орондоо орон "Хогийн ч өдөр болох нь дээ" гээд хөнжил рүүгээ нүүрээ шигтгэхэд хаалга дуугарч өндөр өсгийтийн чимээ ойртож ирэх нь тэр.

"Бид ярилцвал яаж байна?"

"Бидэнд ярих зүйл байгаа гэж үү? Надад лав тэгж санагдахгүй байна. Бидний яриа өчигдөр дуусчихсан юмсан"

"Битгий хэдэрлээд бай. Чи мартаагүй бол би чиний эзэн одоохондоо хэвээрээ"

Би хөнжлөө огцом сөхөн босч ирээд "Бас юу хэрэгтэй юм?! Яах гээв?!" гэхэд тэр ёжтой инээсээр "Мм харин ээ~ зүгээр л чиний энэ гунигтай хэрнээ хөөрхөн царайг л харах гэж ирсэн юм л даа " гээд чанга чанга инээхэд нь "Хэрвээ энэ үлгэр байсан бол та яах аргагүй шулам байх байсан даа" гэхэд тэр хөмсгөө өргөн над руу харсаар "Чи тэгвэл гүнж юм уу?"

"Үгүй ээ надад юу ч байхгүй шдээ. Сайхан сэтгэл, сэтгэл хөдлөл, ханхүү, болжмор хулгана гээд юу ч байхгүй ш дээ. Би зүгээр л шулмыг алга болгож зайлуулах хүн байх болно" гээд хүчээр инээмсэглэхэд тэр толгой дохин, элгээ тэвэрсээр "Харамсалтай нь чамайг зайлуулахаас чинь өмнө би явах бололтой" гээд хаалга руу зүглэхэд нь би огцом босон арайхийн түүний гараас бариад "Юу гэсэн үг юм? Хаашаа явна гэж? Хаачих гэж байгаа юм?!"

"Шинэ эзэн чинь ирчихсэн. Аан тийм нээрээ Мин захирлын найзынх нь хүү авсан гэдгийг чамд хэлсэн билүү? Хичээгээрэй~ шинэ захирлынхаа ивээлд орчих ч юм билүү эрэгтэй гэсэн" гээд үсийг минь чихний ардуур хийгээд "Бас биеэ бод. Халуурч байна шдээ" гээд мөрөн дээр гараа тавиад "Өчигдрийн харц байх чинь. Бас л чи намайг шинэ захирал ирж байгаа болохоор чамайг явуулаасай гэж хүсч байна уу?"

- OCEAN -Where stories live. Discover now