- 01 -

59 14 3
                                    

🔹🔹🔹
Ямар ч гэрэлгүй байсан
Тэр чигтээ урт харанхуй туннель шиг
Төгсгөл ирэх болов уу гээд
Хөл нүцгэн, нүдээ тас аниад
Мэдэхгүй гэрэл рүүгээ гүйгээд л байсан
Гэвч төгсгөл байгаагүй
Зүгээр л хана байсан
🔹🔹🔹

Author's POV
        "Тэхён~ Би бүхэл бүтэн хоёр долоо хоног чамтай ярилцахыг оролдож байна шүү дээ. Чи надад ямар нэгэн юм хэлэх хэрэгтэй. Тэгвэл чиний дотор онгойно шүү дээ" гэж сэтгэлзүйч эмэгтэй (Пак эмч) түүн рүү нухацтай харан хэлэхэд, Тэхён зүгээр л нүдээ анин сууна. Пак эмч санаа алдан, гартаа барьсан материалаа харсаар
       "Өчигдөр бас л өөрийгөө хороохыг оролдоо юу?" гээд дахин санаа алдаад, толгой сэгсрэхэд Тэхён ч мөн адил санаа алдах нь бүдэгхэн сонсогдлоо.

         "Шууд асууя. Тэр охиноос болсон уу?" гэж түүнийг нэлээд эргэлзэнгүй удаанаар хэлэхэд Тэхёны нүд ийш тийш дальдчиж эцэст нь нүдээ чанга гэгч анилаа. Пак эмч түүний хариу үйлдэл бүрийг ажигласаар

          "Нахи мөн биздээ?" гэхэд Тэхён нүдээ удаанаар нээлээ. Түүнтэй зэрэгцэн хацрыг нь даган нулимс урсах нь тэр. Пак эмч гайхсан ч "Ярилцацгаая~ Нахи гэж хэн байсан юм бэ?"

            "..."

            "Тэр одоо хаана байгаа юм мм?"

            "..."

            "За маргааш дахиад уулзацгаая. Бидний цаг дуусаж байна" гээд Пак эмч босоход эцэст нь Тэхёны хөндий хоолой анх удаа сонсогдлоо.

           "Би түүнийг алчихсан..."

🔹Throwback to 2 years ago🔹

                           Nahee's POV
         Сүрчгийн нялуун үнэр. Би үүнд хэзээ ч дуртай байгаагүй ч өдөр шөнөгүй л түрхдэг. Анх толгой өвдөж, бөөлжмөөр санагддаг байсан ч одоо дасаж дээ. Ганцхан сүрчгэнд ч биш амьдралдаа дасаж орхисон.

       "Нахи тэнд Мин захирал ирчихлээ~"

       "Ойлголоо"

      Хараал идсэн хөгшин дахиад л ирчихэж. Энэ удаа түүнээс яаж салах вэ!

         Хөлд эвтэйхэн гэрийн шаахайгаа тайлан, өндөр өсгийт өмсөөд өрөөнөөс гарлаа. Цахилгаан шатаар 3 давхар буун, VIP өрөөнд ороход Мин захирал дуу алдан, хажуудаа байсан охидыг түлхээд гараа алдалсаар "Өө Нахи! Уулзаагүй удаж шүү! Хөөрхөн Нахигаа санаад ах нь шууд л онгоцноосоо буунгуутаа л хүрээд ирлээ шүү дээ" гэж халамцуухан хэлэхэд нь би инээмсэглэн "Би ч бас таныг их санасан шүү. Энэ удаа ямар асуудал гарсан юм?" гээд хажууд нь очин суухад тэр өрөө дүүртэл инээн эрүүнээс минь барин "Хэлсэн шүү дээ хөөрхөн Нахигаа санаад ирлээ" гэх нь тэр.

- OCEAN -Where stories live. Discover now