3. НАЙЗ ОХИН.

1K 140 12
                                    

- Тэгээд аав ээж хоёр байхгүй байгаа болохоор та хоёр өмнөөс нь танилцчих л даа.

Согжин сайн найзынхаа аав ээжийг найз охинтойгоо танилцчих хэмээн гуйж суухад найз нь хамраа ухаад долоон хоног болгон гардаг хөгжилтэй нэвтрүүлэг үзэн сууна.

- Чи надад тусла л даа!

- Айн юу?

Согжин зурагт үзэн суугаа найзынхаа нүцгэн гуяан дээр тас хийтэл нь цохиход өнөөх нь цочихдоо юу асууж ч байгаагаа мэдсэнгүй.

- Аав ээжийгээ гуй л даа. Миён аав ээжтэйгээ танилцуулсангүй гээд надаас сална гээд байна тэнэг минь ойлгож байна уу?

- Аан.

- ААН ГЭЭД Л БОЛОО ЮУ? НАЙЗЫНХАА ИРЭЭДҮЙД САНАА ЖААХАН ЗОВ Л ДОО.

- Тэгээд юу гэх юм? Чамайг төрсөн хүүгээ гэх юм уу? хэмээн Намсүны аав нь хэлэхэд Согжин гайхаад

- Тэгээд өргөмөл гэх юм уу? гэхэд

- Өргөмөл гээд хэлсэн ч яахав. Гэхдээ наад хоёр эргүүг чинь хааш нь далдруулах юм бэ? гэлээ.

- ААВ! Та ямар аймар юм. Далдруулаад байхдаа яадаг юм гээд Намсүныг орилоход аав нь

- Та хоёр Согжин шиг хурдхан эхнэр аваад далдарчихвал сайн л байна гээд хээв нэг хэнэггүй инээд алдахад Согжин дагаад инээлээ.

- За тэгээд ахаа яах уу?

- Заза би өөрөө мэдээд аргалъя. Тайван юм үзүүлээтэх.

• • •

- Намайг Ан Миён гэдэг. Согжинтой нэг курс.

Богино юбка нь тунчиг зохисон урт хөл. Жижигхэн цагаан царайтай, туранхай, цайвар арьстай тэр ердөөсөө айдолоос дутахааргүй нэгэн аж. Намжүүн Намсүн хоёрын аав ээж Согжины найз охиныг хараад дотроо битүүхэн атаархаж, өөрсдийн хөвгүүдээ ийм хөөрхөн охинтой суулгачих юмсан хэмээн горьдоно.

- Аан. Тиймүү бид Нам- бишээ Согжины аав ээж нь байна. Их хөөрхөн охин байна хэхэ

Ээж нь юу хэлэхээ мэдэхгүй худал инээн суух бол аав нь бүр ус залгисан юм шиг чимээгүй сууна. Энн чимээгүй байдлыг эвдэн Намсүн чанга орилсоор орж ирлээ.

- Аав ээж Согжины найз охин ирсэн үү?

Саяхан л бараг ялаа дуугарахыг сонсох гэж байгаа аятай чимээгүй сууж байсан нөхдүүд гэнэт хөдөлгөөнд орж эхэллээ. Намжүүн, Намсүн хоёрын аав ээж хоёр сандран бие биерүүгээ харах хооронд Согжин бараг л хоёр алхаад л үүдний өрөөнд ирээд бушуухан шиг Намсүны амыг таглав.

- Дуугүй байгаач тэнэгээ Миён ирчихсэн байна. Энн төлөвлөгөө чамаас болж бүтэлгүйтэх  юм бол ална шүү.

Харин нөгөө өрөөнд Согжины найз охин Миён гайхшран сууж байлаа.

- Саяных хэн бэ? Согжин уг нь надад айлын ганц гэж хэлсэн юм л даа.

Аав ээж нь хоёр нь хачинаар инээгээд

- Манай өргөмөл хүү байгаа юм гэлээ.

Гэтэл гай газар доороос гэгчээр манай гэрийн том босс Намжүүн бас л

- Аав ээж би ирлээ хэмээн орилсоор орж ирэхдээ үүдний өрөөнд нэгнийхээ амыг таглан зогсох ах болоод түүний найзыг хараад толгой сэгсрэн харлаа.

- Энэ бас хэн бэ?

- Юу нөгөө өөр өргөмөл хүүхэд маань байгаа юм.

Ер нь байдал бишдээд ирсэнийг аав ээж хоёр нь анзаарлаа.

- Энэ тэнэг хоёр үүдэнд юу хийгээд байгаа юм?

Намжүүн гартаа цүнхээ чирсээр орж ирэхдээ том өрөөнд суух нэгнийг аав ээж хоёр нь танилцуулах хүртэл анзаарч харсангүй.

- Юу Согжин ахынх нь найз охин танилц.

Согжины найз охин. Намжүүн үүнийг сонсохдоо цүнхээ тас атгасан байлаа.

- Тэгээд манайд юу хийж байгаа юм.

Яагаад ч юм гомдох сэтгэл төрөн уйлчих гээд байсан тул тэрээр шүд зуун асуулаа.

- Аа Намжүүн-аа ахын дүү энэ ахынх нь найз охин. Өнөөдөр харин гэнэт танилцах болоод чамд хэлж чадсангүй.

Согжин сандран хэлэхэд Намжүүн нүдэндээ нулимс цийлэгнүүлсээр түүнрүү муухай хараад

- Муу тэнэг. Та надаа найз охинтой гэдгээ хэлээгүй биздээ гээд хажуугаар нь зөрөхдөө тэсэлгүй урссан нулимсаа гараараа шувтарлаа.

- Хөөе Намжүүн-а

Намжүүн дээш шатаар өгсөөд өрөөндөө орон хаалгаа тас хийн хаахад Согжины хөл өөрийн эрхгүй Намжүүны араас хөдөллөө.

:3 :3 :3

Зүрх сэтгэлийг яаж хорьж дийлэх билээ Согжин-ши хохо

[Дууссан] INNOCENT NAMJINWhere stories live. Discover now