9. ҮЕРХЦГЭЭЕ.

995 125 5
                                    

- Юу болоод байнаа та хоёр?

- Аа харин Намжүүныг жоохон шоглочихсон чинь уурлачихлаа. Гарж аргадахаас.

- Уурлах гэж бүр уйлаад гарж байна лээ.

- УЙЛААД АА?

- Тиймээ.

Согжин анх удаа ингэж сандарч үзлээ. Бараг л хэн нэгэн үхчихсэн мэт сандрах Согжин хөлөрсөн гараа хармайндаа чихчихээд Намжүүний ардаас гарлаа.

- Намжүүн? Ким Намжүүн чи хаана байна?

Тэрээр бараг л хүнгүй шахам гудамжаар ийн чанга орилсоор түүнийг эрж хайн булан тохой бүрийг шалгана. 

- Намайг уучлаарай. Би чамд тэгж хэлэх гээгүй юм шүү. Би зүгээр л... зүгээр л айж бас сандарсандаа өөрийн мэдрэмжийг нуучихсан юм. Гэхдээ үнэндээ надад ч бас адилхан мэдрэгддэг болоод удаж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр би чамд-

- Намжүүнаа?

- Юу ч хэлэхгүй ингээд түр байж болох уу? Ингээд чив чимээгүй.

Согжиныг гудамжинд тэнэг юм шиг өөртэйгөө ярихыг нь Намжүүний тэврэлт зогсоожээ. Согжин сандрахдаа эргээд хармаар байсан ч Намжүүний тэврэлтэнд тэрээр юу ч хийж чадахгүй зогсоно. Нуруунд нь мэдрэгдэх бүлээн амьсгал жигдхэн болж ирээд удалгүй түүний цамцыг норгохыг харвал Намжүүн уйлж байх нь тэр. Өөрөөс нь өндөр болохоор тэврэхдээ хөлөө нугалчихсан байгаа Намжүүнийг хараад Согжин тэсэлгүй инээж орхив. Харин Намжүүн уурлан түүнрүү муухай харахад Согжин хоолойгоо засан түүнрүү хараад " Чи үнэхээр хөөрхөн юм аа " гээд өөрийнхөө энгэрт наан тэвэрлээ.

- А-ахаа? 

- Хүссэнээр чинь тэвэрч өгье. Харин чи хөдлөлгүй зогсож байгаарай.

Хүнгүй гудманд тэврэлдэн зогсох хоёр залуу. Хэн ч харсан тэднийг жигшин зэвүүцэх ч тэдэнд огтхон ч хамаагүй юм шиг л нүүрэндээ аз жаргалын инээмсэглэл тодруулна. Согжин яагаад ч юм үнэхээр их аз жаргалтай байв. Намжүүн харин дотроо үүнийг зүүд байхвий гэхээс эмээнэ.

- Э-энэ зүүд биш биздэ- Яаая! Яаж байгаа юм? Өвдөж байна шдээ.

- Зүүд биш гэдгийг баталж байна.

Согжин Намжүүнийг тэвэрч байхдаа гараа явуулсаар түүний гуяан дотроос чимхсэн нь энэ байлаа. Үнэндээ Согжин ч бас энэ бүхнийг, энэ аз жаргал, энэ л сэтгэлд таатай мэдрэмжийг зүүд байхвий гэсэндээ өөрийгөө зөөлхөн чимхэж үзээд өвдөлт мэдрэгдэж байсанд тэрээр инээмсэглэлээ. 

- Чи дотроо мэдрэгдэж байгаа зүйлийг хайр гэдэгт итгэлтэй байна уу? 

Согжиныг айн асуухад Намжүүн дахин тийм хариу сонсох нь гэж бодоод Согжины тэврээс хзчээр мултрав. 

- Та надад итгэхгүй байгаа юм байна! 

- Үгүй ээ үгүй. Итгэж байна. Үнэхээр чиний мэдэрсэн зүйл хайр бол минийх ч бас тийм бололтой. Тэгэхээр би чамд хайртай юм шиг бай- б-байна Намжүүнаа! 

Намжүүний нүүр улайгаад ирэв. Тэгээд ичсэндээ Согжины чээжинд нүүрээ наахад нь Согжин түүнийг өхөөрдөөд духан дээр нь үнсэв. Согжин түүнийг эвтэйхнээр өөрөөсөө холдуулан, дараа нь нүдрүү нь ширтээд

- Чи үнэхээр надад хайртай юу гэлээ.

- Ю-юу асуугаад байгаа юм бэ?

- Үнэхээр надад хайртай юм уу? Тийм бол чангаар хэл! 

Намжүүн хоолойгоо засчихаад " БИ ТАНЬД ХАЙРТАЙ " хэмээн чангаар хэлээд инээмсэглэсний дараа Согжин уруул дээр нь үнсэв орхив. Энэ үнсэлт хэдий тэдний анхных биш ч гэсэн хоёулаа багахан хэмжээний сандрал бас догдлолыг хамтад нь мэдэрлээ. 

- Хоёулаа үерхцгээе! 

- ЮУ???? 

Согжиныг ийн хэлэхэд Намжүүн цуурайттал чангаар орилчихов. Тэгээд санаа зовсондоо амаа гараараа дараад 

- Та тоглоод байна уу? гэв.

- За юу гэждээ. Би жинхээнээсээ ярьж байна. Хоёулаа үерхье.

- Үгүй ээ.

- Айн?? Яагаад?

Согжин гайхан асуухад Намжүүн цааш эргэн харихаар алхлаа.

- Би бэлэн биш байна.

- Би бэлэн байна шдэн. За аливээ. Чи үүнийг л хүсч байсан биздээ?

- Тийм л дээ. Гэхдээ ингээд гэнэт асуухаар чинь тулгамдаад байна. Дараа нь хариугаа хэлье! 

- Үгүй ээ. Би яг одоо хариуг нь сонсмоор байна. 

- Тэгвэл би хэлмээргүй байна гээд Намжүүн цааш дахин алхахад Согжин түүний ардаас

- Зөрүүд амьтан хэмээн амандаа үглэсээр гүйн ирээд гарнаас нь атгалаа.


A/N: Өчигдөр оруулах ахынхаа утсыг найран байж бичсэн ч техникийн алдаа гараад оруулж чадсангүй. Өчигдөр худал мэдээлэл очуулсанд уучлаарай. Би утасгүй байгаа болохоор тэмдэглэлийнхээ дэвтэр дээр бичээд түүнийгээ шивж байна хха. Дасаагүй утас болоод ч тэр үү бүтэн цаг ноцолдлоо гэж. Хүлээж өгсөнд баярлалаа 💘

[Дууссан] INNOCENT NAMJINWhere stories live. Discover now