6. ЗУГААЛГАН ДЭЭРХ ҮНСЭЛТ.

992 135 10
                                    

- Та нар тэгээд битгий хүүхэд алчихаад ирээрэй.

Намжүүны ээж ийн хэлэхэд Намсүн нүүрээ үрчийлгээд

- Манайхаан энэ айл ганцхан л хүүтэй шүү. Тэрийг нь Ким Намжүүн гэдэг. Ким Намсүн бол энэ айлын өргөмөл хүү хэмээн орилоход ээж нь "энэ нэг юм ингэж л байдаг юм" гэсэн шиг хараад хурдхан яв үз хэмээн гараараа дохьлоо.

- За тэгээд бацаан минь архи дарс уухгүй шүү. Уух юм бол ээж аавд ховлоно шүү.

Намсүн дүүгээ мөрөөр нь тэврээд ийн хэлэхэд Намжүүн түүний гарыг ууртайгаар холдуулаад

- Би ер нь зугаалах гэж биш та нарыг харж хандах гэж л явж байгаа биздээ гээд гоншигноход хажуугаар нь Согжин орж ирээд

- Намжүүн-аа ах нь тасраад уначих юм бол чи намайг өвөртлөөд унтаарай за юу. Тэгэхгүй бол эд нар их аюултай улс яачих ч юм билээ гэхэд Намжүүн ичсэндээ амаа ангалзуулан зогсоно.

Өвөртлөөд унтаарай гэснийг Намжүүн буруугаар ойлгоод элдэв балай юм бодоод эхлэв. Тэгээд өөрийнхөө улайсан хацрыг сайтар чанга алгадчихаад

- Ким Намжүүн балай юм бодох оо боль гэсээр машиндаа суулаа.

• • •

Хотоос нилээд зайдуухан амралтын газар ирсэн залуус бараг л нураах шахна. Ганц даруу байгаа хүн нь гэвэл Намжүүн байлаа. Тэрээр халаасандаа гараа хийгээд байгалийн үзэсгэлэнг бишрэн алхахад хажууханд нь дахин алхаа мэдрэгдэж эхлэхийг харвал Согжин байлаа. Тэрээр яг л хөгшин хүн шиг гараа нуруундаа үүрэн алхахыг хараад Намжүүн түүнийг шоолон инээв.

- Яав?

- Та яг л манай өвөө шиг харагдаж байна. Үс чинь хүртэл гээд Намжүүн үсэндээ хүрч ядсаар хэлэхэд Согжин үсэндээ нэг хүрж үзчихээд санаа алдлаа.

- Зохихгүй байна уу?

- Үгүй ээ. Зохиж байна. Сайхан харагдаж байна.

- Тийм бол ашгүйдээ.

Согжин яг л Намжүүнд зориулж будсан юм шиг сайхнаар инээмсэглэчихээд үсээ гайхуулан шидэлнэ.

- Ингээд тэнэгтээд байдаг юм.

Намжүүн нүдээ эргэлдүүлэхэд Согжин түүнийг мөрөөр нь тэвэрч аваад

- Тэд тоглоод эхлэчихэж хоёулаа нэгдье хэмээн түүнийг чирэн явлаа.

Бага зэрэг халчихсан залуус дунд Согжин, Намжүүн хоёр очин суухад залуус тэднийг шоолон инээлдэнэ.

- Дамжуулж чадаагүй бол үнсэлцэнэ шдээ.

Нэг нь ийн хэлэхэд Намжүүн чангаар ориллоо.

- ЭРЭГТЭЙ ХҮМҮҮС БАЙЖ ЗАВААРЦГААГААД БАЙГААЧ. ҮНСЭЛЦЭЭД БАЙХДАА ЯАДАГ ЮМ.

- За чи дотроо баярлаж байгаа юм байж хэмээхэд Намжүүн гайхаж харвал тэр Согжинруу заагаад хөмсөгөө хөдөлгөх аж.

Намжүүн бараг л босоод гүймээр байсан ч Согжиныг эвгүй байдалд ганцааранг нь үлдээхгүй хэмээгээд байрнаасаа огт хөдөлсөнгүй.

- За эхлье.

Эхний тойрогд хэн ч хөзрөө унагаагаагүй амжилтай байсан ч хоёр дох тойрог дээр Согжин хөзрөө унагааж орхив.

- Ахаа аятайхан авахад яадаг юм!!!?

Намжүүн бараг л уйлан хэлэхэд Согжин толгойгоо маажсаар түүнрүү харлаа.

- Уучлаарай.

- ҮНСЭЛЦЭЭРЭЙ. ҮНСЭЛЦЭЭРЭЙ.

Согтуу залуус орилолдож эхлэхэд тэр хоёр яаж ч чадалгүй үнсэлцэхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ бүхнийг хурдхан дуусгая гэсэн шиг Согжин шуудхан л Намжүүний уруул дээр үнсэж орхив. Тэгээд тэр түүнрүү жигтэй харцаар хараад

- Энэ бидний анхных биш биздээ гэв.

Намжүүн нүүр хийх газаргүй болоод уйлах шахам босоод явахад Согжин түүнийг өхөөрдсөөр ардаас нь даган явлаа.

[Дууссан] INNOCENT NAMJINWhere stories live. Discover now