01:

22 7 3
                                    

 ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


 ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄

Гадаа шуурч байна, цасаар, надаар.
Гэрийн углаашгүй
Тэр, би хөл нүцгэн
Тагтан дээрээ зогсож байх юм.

Нэг харахнээ, бие биенийхээ
Нүдийг ширтээд зогсож байлаа.
Хачин юм даа, энэ нүд
Харанхуй тэнгэр шиг
Тэгснээ,
Тийм нэг хар нүх шиг.

Тааварлашгүй эхэлсэн бидний яриа
Танилцаагүй, мэдэлцээгүй эхэлсэн юм.

"Чи бид хоёр шиг галзуу хүн алга даа, эмэгтэй"

"Үгүй, та яаж мэдэж байгаа юм бэ? Дэлхийн хаа нэгтээ байгаа ч юм билүү?"

"Дүн өвлийн хүйтэнд чи бид хоёр шиг тагтан дээрээ хөл нүцгэн зогсож буй хүн байхгүй дээ, галзуурсан биш"

"Тэгвэл бид, галзуу юм уу?"

"Галзуугаас илүү шаналсан гэвэл зохилтой биз"

Хэсэг бодол хийв.
Хэн нь мэдэгдэхгүй залуу
Дотрыг минь уншчихаад
Дэлгээд байгаа юм шиг ёрын мэдрэмжинд ч автаж байх шиг.

"Та яаж надад юу болсныг мэдээд байгаа юм бэ? Үгүй ядах наа, бид чинь нэр усаа ч мэдэлцээгүй улс шүү дээ"

"Амьдралдаа их олон хүнтэй учирч үзсэн болохоор нүд рүү нь хараад л мэддэг болчихдог юм аа. Харин нэрний хувьд, намайг Юнги гэдэг"

"Хан Нүн"

"Сайхан нэр байна, бидэн шиг"

"Цас шиг үү?"

"Мхн"

"Яагаад өөрсдийгөө цас гэж байгаа юм?"

"Цасанд дуртай болохоор л. Үгүй бол шөнө цаснаар сэтгэлээ дээрдүүлэхийн тулд хөл нүцгэн зогсоно гэж үү?"

Үнэхээр л энэ залуу
Үг хэлэх бүртээ намайг уншчихаад байх юм.

Харанхуй нүд рүү нь ширтэж
Хөврөх үгсэд нь донтсоор
Цас шуурхаа больсныг ч анзаараагүй аж.
Цэгээн тэр одоо бударч байх юм.

Бидний үгс шиг.

"Ингэхэд чи хаана сурдаг юм бэ, Цасхаан?"

"Оюутан гэдэг нь шууд мэдэгдэж байна уу? Оросод, батлан хамгаалахад сурдаг юм аа"

"Намайг та гэж дуудахаа боль л доо. Тэглээ ч би чамаас нэг их ахгүй дээ, үсрээд л ганц хоёр ах биз".

"Би чинь хорин нэгтэй шүү дээ"

"Би хорин тавтай"

"Тэгээд ах л байна шүү дээ. Нээрээ та хаана ажилладаг юм бэ?"

"Би продюсер л даа"

"Гоё юм аа"

"Одоо орцгооё оо, Нүн. Цас хэдий сайхан ч эрүүл мэндэд лав биш"

"За за, сайхан амраарай Юнги ах аа".

Танихгүй залуутай ярилцсан цастай шөнө
Таатайхан, эл мэдрэмжээр дүүрэн.

Snow. Suga. MYG. Where stories live. Discover now