02.

13 3 1
                                    

 ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


 ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄ ̄

Гэртээ ороход цас аль хэдийнэ зогсчихсон,
Гэрэлт Сөүл хот тэр чигтээ аниргүйд умбаж байв.

Одоо унтдаг ч юм билүү?

Ходоод дуугарах нь тэр.
Хэлүүлэлтгүй биз дээ,
Хоол идээгүй
Хорь хонож байхад.

Гоймон авч иддэг ч юм билүү?
Гадаа уг нь 24 цагийн дэлгүүр байгаа даа.

За за, яг маргааш л авж идье.

Зүүдний ертөнцдөө зочлох гэж байхад.

"Нүн, миний охин нааш ир"

"ЗА, ААВ АА"

Аав намайг өвөр дээрээ суулган сониучирхан асуув. "Сургууль нь ямар байна?"

"Их гоё байгаа. Би зөндөө найзтай болсон. Жихён, Хэмин, Исон, Мижон, Сүжон гээд зөндөө байгаа. Мижон Сүжон хоёр ихэр гээд бод доо. Гоё байгаа биз? Сүжон дүү нь гэсэн"

"Их гоё юм аа. Найзууд нь хөөрхөн үү?"

"Мхн, ялангуяа Хэмин ёстой хөөрхөн. Ер нь бүгдээрээ хөөрхөн л дөө"

"Миний охин ч гэсэн хөөрхөн шүү дээ"

"Мннхаан. Нээрээ аав аа, та яагаад намайг Нүн гэж нэрлэсэн юм? Жиён, Юна, Наби гээд зөндөө гоё нэр байхад яагаад заавал Нүн юм бэ?"

"Ээж бид хоёр нь цасанд дуртай байсан юм аа. Бас цаснаар анх уулзаж байсан юм. Чи ч цаснаар төрсөн. Ингээд бодохоор манай гэр бүл цастай зайлшгүй холбоотой байгаа биз? Тэгээд л охиноо цас гэж нэрлэсэн байхгүй юу, Хан Нүн гээд"

"Бодсон чинь миний нэр их гоё юм байна шдээ, ххэ"

"Бүх нэр гоё шүү дээ, охин минь"

"Мн, тийм үү"

"Одоо унтацгаах уу, Нүн аа"

Аавд үлгэр уншаад өг гэж хэлэхийг хүссэн ч чадаагүй юм. Аавын минь мойл хар нүдний доогуур гүн гэгчийн хөх зураас татчихсан байлаа.
Аа биш ээ, хар гэвэл зохино.

Гэхдээ тэр өдөр аавыгаа
Гайхамшигт үлгэрээ уншаад өг гэсэн бол,
Эцсийн удаа аавынхаа
Энэ хорвоо дээрх хэнбугайн ч гүйцэмгүй амарлингуй  хоолойг
Сайн гэгч нь тогтоож аваад
Сэрэх байсан юм.

Хэн мэдэх вэ дээ,
Харамлан байж сэрэхэд
Хажууд үргэлж тушаатай байдаг аав
Хоосон байна гэж.



Тухайн үеийн тэмлэглэл; Хорь хоног юм идэхгүй явах ямар байдгийг мэдэх үү? Ус уугаад л. Тэгээд бүр өлсөх гэдгийг ч мэдрэхгүй байсан гээд бод доо, shit.

Snow. Suga. MYG. Where stories live. Discover now