04:

20 1 3
                                    

Бушуухан ходоодоо тэжээхээр
Буцалгав, ус.

Тэгээд хонх дуугарлаа.

Харайлган байж
Хаалгаа тайлав.

"Hey, it's me, Yoongi"

"Ямар нэг зүйл хэрэг болоо юу?"

Тэр шууд л үгийн зѳрүүгүй
Дайрав, манайх руу.

Харин би
Хааж зогсоод шалгааж гарлаа.

"Манайх руу орох харилцаатай биш юм сан?"

"Алив ээ, Нүн, ганц удаа тус хүргэчих"

Түүний нүд цѳхѳрсѳн,
Түмэн бодол эргэлдсэн харагдаж байв.
Тэгээд би зѳвшѳѳрѳв.

"Хаалгаа түгжсэн үү?"

"Мм, гэхдээ ѳѳрѳѳ намайг хүчиндэх гэж байгаа юм уу?"

Тэр над руу дэр шидээд "Солиотой амьтан"

"Тэгээд яах гэж байгаа юм?"

"Айл хэсэж явна"

Би чимээгүй болоод
Буцалсан усаа зүглэв.
Дэвтээж тавьчихаад
Дэргэд нь суулаа.

"За тэгээд, манай айл хэсдэг баатар ямар зорилгоор хэсэж байна даа?"

Тэр юм хэлсэнгүй.
Тэрүүхэндээ л бодол болно.

"Хараал ид, Юнги, чи мѳнгѳ хүүлэгчидтэй орооцолдчихсон юм уу?"

"Чи намайг ёртой гэж хэлдэг шигээ ѳѳрѳѳ ч тийм юм байна"

"Солонгос кинон дээр тэгээд байдаг болохоор л. Тэгээд тэд одоо манайхыг мэдчихсэн үү? Намайг дарамтлах уу?"

"Мэдээгүй"

"Хэдийг зээлчихсэн юм?"

"Би зээлээгүй"

"Тэгээд хэн? Тэгвэл яагаад чамайг хѳѳгѳѳд байгаа юм?"

"Манай эгч зээлчихсэн юм. Намайг тэр гэж бодсон бололтой"

"Чамайг эгч чинь гэж бодсон гэвэл та хоёр ихэр бололтой. Эгч чинь тэгвэл хаана байгаа юм?"

Тэр над руу удтал ширтэв.
Тэгээд ам нээлээ.

"Амиа хорлочихсон"

mn: bi bur yu bichsenee ch martchihsn bnshd. suulin hesgig unshad bur damn gj bdlo.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 02, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Snow. Suga. MYG. Where stories live. Discover now