Бүх зүйл дууслаа

198 20 3
                                    

Миллер буцаж ирэхэд хамаг бие нь салгалан, цонхийж ухаан алдаж унах гэж буй хүн шиг тэрийн хэвтлээ. Хэр удаан ухаан алдсанаа мэдэлгүй сэрэхэд нүднийх нь үзүүрт Аркана харагдана. Миллер ахин цаг хугацааны машинаар аялах юм бол үхчхэж мэднэ. Түүний биед улам муугаар нөлөөлж буйг мэдэх ч одоо ахин оролдохоос аргагүй хэмээн хүчлэн бослоо.Босоход толгой нь эргэн хамгийн ойрын ширээг тосч авав. Хамаг бие нь янгинах шиг хачин сонин мэдрэмжээ мэдрэх тусам дотор нь муухайрах аж. Одоо түүнд ахин хүчээ шавхаад ч Арканад суух тэнхэл үлдээгүй мэт санагдана. Эрүүл ухаанаа барих гэж хичээн зарим зүйлсийг бодлоо. Леа амьд байсан. Леа амьд байсан. Би түүнд хүрсэн гэж  бодоход чээжин дотор нь ямар нэгэн хүч асаад сэргээд ирэв. Гэхдээ бодит амьдралд Леа үгүй шүү дээ хэмээн бодоход ирээдүйд харсан зүйлсдээ дүгнэлт хийхийг оролдов. Би ирээдүйг өөрчилчхөж. Тиймээ би Леа, Эми хоёрыг аварч чадсан байна. Энэ үйл явдал намайг Арканагаар Леа аварч чадна гэж бодоход ирээдүй өөрчлөгдөж. Хачин юм шүү. Гэхдээ үнэхээр ирээдүйг өөрчлөх ёстой. Одоо Леаг аврах ёстой хэмээн Арканагийн хаалгыг ахин нээлээ. Цаасан дээр ахин цаг хугацаан тооцооллыг бодон код оруулав. Ийнхүү Арканаг ахин ажиллууллаа. Өмнө нь Арканад суухдаа биеэ мэдрэхээ байх ч оюун ухаанаа эрүүл авч чадсан бол энэ удаан ухаан алдан нэг сэрэхдээ эзгүй хээр талд сэрэх нь тэр. Бие даах гэж нэлээн удаан хэвтлээ. Өөрийнхөө биеийг мэдрэхгүй байгаа мэт хөндүүрлэн цаг шахуу хэвтсэнийхээ дараа арай ядан босов. Тооцоолсон газраас хэдэн км зайтай ирснээс биш өдрөө бол зөв тооцоолжээ. Энэ бол бидний "товлосон өдөр". Ахин хараалт энэ өдөр хүрээд ирэх гэж хэмээн бодохдоо зэрэгцэн зам даган алхлаа. Тэрээр зам дээр гар өргөн зогсоход замын нэг машин зогсон дөхүүлэхээр боллоо. Жолооч нь сахлаа хэдэн жил ургуулсан байх гэмээр урт сахалтай залуу түүний байдлыг ажна. Миллер машинд суухад Арканагийн хариу үйлчлэл бүрэн гарч амжаагүйд элгээ тэврэн цонхоор харан сууж явсан юм.

-Чи муу гарын хүн байх тийм үү? хэмээн жолооч яриа үүсгэв.

-Яагаад тэгж бодоо вэ? хэмээн арай ядан хэлэхэд жолооч ахин түүн рүү нэг харснаа савтай ус авч өглөө.

-Хээр газар дан хувцастай ганцаар байхаар чинь. Бас бие нь муу. Зүгээр л хэдэн гаруудад зодуулаад хаягдчихсан юм болов уу? гэж бодлоо гэхэд Миллер хариу хэлсэнгүй цонхоор харна.

-Санаа зоволтгүй ээ. Би хэнд ч хэлэхгүй гэхэд Миллер түүн рүү харан үл мэдэг инээмсэглэлээ.

StalkerWhere stories live. Discover now