Ах дүүсийн цадиг

212 22 0
                                    

                                                                                2-р бүлэг

Луис өрөөнийхөө цонхоор гадагш харан зогсоход ширээний цаана цагаан үс, сахалтай өвгөн сууна. Тэд чимээгүй аниргүй суухад гаднаас нэгэн залуу орж ирлээ.

-Энэ таны захисан виски хэмээн ширээн дээр вискиг тавин шилэн аяганд хийн дээрээс нь мөс нэмлээ. Луис эргэж харалгүй

-Миллер хэр байна? хэмээн асуухдаа нүдний булангаараа залууг харав.

-Одоог хүртэл номын сангаас цухуйсангүй. Үйлчлэгчээс бусдыг нь огт оруулахгүй байгаа хэмээн залуу вискигээ ширээн дээр тавин гараа ардаа авав.

-Арканагийн ажил хэр явж байна?

-Миллер өдөрт их цагаар ажиллахад бие нь тэсэхгүй гэж эмч хэлсэн. Гэхдээ миний бодлоор тэр өөрийгөө хэтэрхий шахаад байх шиг байна гэхэд Луис гүнзгий амьсгаа аван

-Түүнд жаахан завсарлага өг. Хэрэгтэй бүгдийг нь өг гэхэд өвгөн вискинээс балгаад ярианд орж

-Хүүхэн хэрэгтэй бол мөн өг. Амралтад ч явж болно гэж хэл. Гэхдээ ганцааранг нь биш гэхэд

-Тэр амралт авахгүй. Юу ч хэрэггүй гээд байгаа гэхэд Луис өвгөн рүү эргэж хараад

-Миллер бидний хоригдол биш шүү дээ. Ганцааранг нь явуулахгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ах дүүс нэгэндээ итгэх хэрэгтэй шүү дээ. Хэдийг хүртэл түүнээс болгоомжлох гэсэн юм хэмээн өвгөнд хэлэв. Өвгөн Луис руу харан инээмсэглэн вискинээс балгаж

-Чи итгэж байвал болноо. Чи чинь удирдагч шүү дээ. Энэ хэдэн жилийн дотор их сайжирч шүү гэхэд Луис буцаад цонхоор харлаа.

-Одоо Миллер өрөөндөө байгаа юу? хэмээн өвгөн залуу руу булангаараа харан асуулаа.

-Үгүй ээ. номын санд байгаа. Хэд хоног номын сангаас салсангүй. Ямар нэгэн зүйл хайгаад байгаа бололтой гэхэд өвгөн босч

-Тэгвэл би түүнтэй нэг уулзъя даа хэмээн гарлаа.

Өвгөнийг номын санд орж ирэхэд Миллер ширээн дээр өөрөө харагдахгүй шахам олон номон дунд сууж байлаа. Тэр номын сан маш өндөр таазтай агаад тэр чигтээ номоор дүүрчээ. Магад зарим номын сангаас ч их номтой болов уу гэмээр санагдах аж. Өвгөн Миллерын өмнөх сандал суухад Миллер анзаарсан шинжгүй номоо ширтэх аж.

-Манай номын сангийн тоосыг үргээх хүнтэй болсон гэсэн чи байжээ гэхэд Миллер сая өвгөн рүү харлаа. Миллер нэг мэхийн мэндлээд буцаад номоо шагайв.

StalkerWhere stories live. Discover now