133. Завсарлага авахаар утсаар ярихдаа

848 55 5
                                    

1. Дууг тоглуул. Ингэснээр илүү их сэтгэлд чинь хүрэх болно

2. Үг нь эхлэсэн хойно уншиж эхлээрэй.


Жин

Жин: чи үнэхээр итгэлтэй байна уу?

Би: тийм ээ.

Жин: гэхдээ энэ надад таалагдахгүй байна.

Би: жин сонсооч дээ. Бид зүгээр л завсарлаж байна. Чи ажилдаа би хичээлдээ бүрэн анхаарлаа хандуулах хэрэгтэй биш гэж үү?

Жин: гэхдээ надад ажлаас илүү чи чухал шдээ

Би: гуйя жин

Жин: би чамд хайртай

Би: би ч бас чамд хайртай.

Жин: бид хааяа уулзаж байж болох уу?

Би: би заримдаа чамруу ярих болно оо.

Жин: чи үнэхээр намайг тарчлааж байгаагаа ойлгож байна уу! Миний бүх л амьдралыг авчихсан байж.

Юнги

Юнги: би ийм зүйл хиймээргүй байна! Би чадахгүй! ЧИ НАМАЙГ ЯАЖ АМЬДАР ГЭЭВ!

Би: гуйя юнги.

Юнги: чи өөрийгөө хэн гэж бодоов! Хүссэн үедээ энэ зүйлийг завсарлаж хүссэн үедээ үргэлжлүүлж болдог гэж бодоо юу!

Юнги: ЭНЭ ЯМАР ТОГЛООМ ЮМ УУ! БИ ЧИНИЙ ХУВЬД ЗҮГЭЭР Л ТОГЛООМ ЮМ УУ! ХҮССЭН ҮЕДЭЭ ТОГЛОЖ ХҮССЭН ҮЕДЭЭ ХАЯДАГ ТОГЛООМ!

Би: юнги~

Юнги: би чамайг үнэхээр их санах болно. *шивнэх*

Хусог

Хусог: ийм зүйл хийхгүй байж болохгүй юм уу? Би энэ их ажлын хажуугаар чамтай ярьж чамтай уулзаж энергиэ авч байж л ард нь гардаг шдээ.

Хусог: би чамгүйгээр хэн ч биш гэдгийг мэдэхгүй гэж үү?

Би: энэ нэг их удахгүй ээ. Бид бүх зүйл сайхан болоход эргэн уулзана.

Хусог: удахгүй гэнэ ээ!

Хусог: чамайг л байхгүй бол цаг хугацаа зогсчихсон юм шиг санагддагийг мэдэхгүй гэж үү!

Хусог: чи ч аймшигтай эмэгтэй юм даа.

Би: би чамайг намайг ойлгоосой гэж хүсэж байна.

Хусог: би чамайг ойлгож байгаа ч чи намайг ойлгохгүй байна. Би чамгүйгээр амьдарч чадахгүй.

Намжүүн

Намжүүн: би чамайг ойлгож байна аа.

Би: намжүүн аа?

Би: намайг уучлаарай гэхдээ гуйя.

Намжүүн: надад үнэндээ хэлэх үг олдохгүй байна...

Тэр нусаа татан санаа алдсаар утсаа салгалаа.

Чи хэдэн хормын турш утсаа ширтэн амьсгаагаа түгжин суухад түүнээс зурвас ирэв.

Намжүүн: намайг чамд хязгааргүй их хайртайг хэзээ ч мартаж болохгүй шүү. Би чамайг хүлээх болно.

Жимин

Жимин: ЧИ ЧИНЬ ГАЛЗУУРЧИХСАН ЮМ УУ!

Жимин: ЯАЖ ИЙМ ТЭНЭГ САНАА ЧАМААС ГАРЧ ЧАДАЖ БАЙНА АА!

Би: намайг уучлаарай. Жимин. Гэхдээ намайг ойлго лдоо.

Жимин: чи яаж ийм тэнэг зүйлээ ойлго гэж хэлж чадаж байна аа! Би цаг тутамд чамайг л бодож чиний төлөө хичээнгүйгээр ажилладаг байтал чи одоо салъя гэж хэлж байгаа юм уу!

Би: бид салаагүй ээ зүгээр л  түр завсарлаж байна.

Жимин: ЯМАР ЯЛГААТАЙ ЮМ БЭ! САЛЖ БАЙНА УУ ЗАВСАРЛАЖ БАЙНА УУ ЯЛГААГҮЙ Л БИД ХОЛБООГҮЙ БОЛНО ТИЙМ БИЗ ДЭЭ!

Жимин: гэтэл би чамтай уулзахын тулд бүхнийг хаяахад ч бэлэн байсан шдээ.

Тэхён

Тэхён хүндээр амьсгалан зарим нэг зүйл авч шидэж байгаа нь сонсогдоно.

Би: тэхён аа~ намайг уучлаарай.

Тэхён: яв аа яв!

Тэхён: ямар нэгэн шалтаг тоочилгүй зүгээр л яв. Би зүгээр.

Би: гэхдээ чи--

Тэхён: ЯВ ГЭЖ БАЙНА ШДЭЭ! Дараа нь би явуулахгүйгээр хүлээд хажуудаа үлдээчихнэ шүү дээ.

Тэхён: би чамайг удаан хүлээж чадахгүй шүү! Би чамд хайртай.

Жонгүүг

Тэр чамайг чангаар тэврэн үсийг чинь үнэрлэнэ.

Би: би одоо явах хэрэгтэй байна.

Жонгүүг: бид үнэхээр үүнийг хийх хэрэгтэй юм уу? Би амьд үлдэж чадахгүй шдээ.

Би: чи сайн байх болно оо. Үнэхээр сайн байх болно.

Жонгүүг: чи намайг ойлгохгүй байна. Би үнэхээр ингэж байж чадахгүй.

Би: би чамд итгэж байна жонгүүг аа. Чи миний төлөө сайн байх болно.

Тэр санаа алдан нүүрээ ханцуйгаараа шудраад чамайг ахин тэвэрсээр уруул дээр минь зөөлнөөр мөн удаанаар үнслээ.

Элк

Ингээд баяртай гэж хэлье дээ. Би амралтын өдөр бүрээр орж ирж та нарынхаа бичсэн сэтгэгдэл зурваст хариу өгч байна аа. Намайг битгий мартаарай.

Баяртай. Хайртай шүү 💜

Love yourself~

Respond From BTSWhere stories live. Discover now