"Юу??" Бурхан минь ийм байдлаар хардаг гэж үү? Дахин гаж юм ярихаас нь өмнө хурдхан хормойгоо доош дарна.
Түүний хөхрөн инээх дуу сонсогдлоо.
"Надаас нуух битгий нуу...чиний бүх зүйл надад ил байдаг.""Хөөе би-"
Тэр утсаа тасалчхав. Хараал ид гэж дөнгөж сая хэн нэгэн солиотой новшийн сүрдүүлэгт орчихлоо.
Жисүгийн талаас
Өглөөний 08:40
"Ммм...."
Ямар гээч зүүд вэ. Нэг сайхан суниачхаад утсаа нээн инстаграм орох гэтэл.....
Мессеж:
Танихгүй дугаар
Сайн уу хайраа, сайхан амарсан уу?
Ямар чөтгөр нь вэ!! Зүүд биш хэрэг үү? Хурдхан шиг өндийж суун хэсэг утас руугаа ширтэхэд зүүд гэж бодсон зүйл бодит байсныг минь сануулан толгой руу дон гэх шиг болов.
Намайг хэн нэгэн нууцаар харж, сүрдүүлсэн. Бас болоогүй хэрэв энэ тухай хүнд хэлэх юм бол тэр гэр бүлээр минь оролдоно гэсэн. Тэр танихгүй нэгэн, танихгүй дуу хоолой. Энэ бүгд зүүд биш бодит байдал байжээ.
*ддрррррр*
Утас чичрэн дуудлага ирнэ.
Танихгүй дугаар
Энэ дуудлагыг авахгүйгээр шийдэн утсаа ор луугаа шидчихээд угаалгын өрөө орон нүүр гараа угаалаа. Гялс шүршүүрт орон гарч ирээд өдөр тутмын хувцас болох богино хар шорт, нарийхан мөртэй майк өмслөө. Тэгээд үсээ задгай тавин утсаа аваад өрөөнөөсөө гарлаа.
Аав, ээж хоёр ажлын шугамаар гадагшаа явсан. Харин Югёмын хувьд тэр угаасаа ихэнхдээ гэртээ хонодоггүй. Найзууд, охид гээд их л завгүй амьдарч яваа хүн дээ. Одоогоор бол.....гэртээ ганцаараа байх шив.
Сонуны үдэшлэгт орой очно. Тэр болтол зүгээр л гэртээ амарсан нь дээр байх. Хэн нэгэн хаа нэгтэйгээс ажиглаж мессеж явуулан залгаад байхад ядаж гэртээ байвал аюулгүй мэт санагдана.----------------------
Энэ өдөр үгүй ээ яахав дажгүй ээ. Оройн хоолны цаг болж хоолоо идэж байтал утас дон хийх дуугарав.
VOCÊ ESTÁ LENDO
BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II
FanficНэг гартаа чухал бичиг баримтуудаа барьсаар нөгөө гараараа хаалга түлхэн орвол намайг 4 хүн хүлээж байхыг олж харлаа. Жое гартаа хавтас барин, аав хэдийн суудал дээрээ сууж, саарал хослолтой нэг залуу урдаа хэдэн бичиг цаас тавин суух ажээ. Нарийн б...