Дахиж тэвчилгүйгээр "Чи яагаад надад ингэж сайн хандаад байгаа юм?"
Гэхэд "Яагаад болохгүй гэж, тун удахгүй миний эхнэр болох гэж байгаа хүнд."
Ааххх
ЭНЭ ГАЛЗУУ НОВШИЙН ЭХНЭР БОЛОХГҮЙ!!!
Дотроо уурандаа багтарч байсан хэдий ч зугтах боломжоо үгүй хийхгүйн тулд биеэ барих хэрэгтэй.
Одоо жаахан л энийг тэвчээд хүлээчих Жисү.
Аахх.....өнөөдөр урт хүндхэн өдөр болох нь ээ.
Жисүгийн талаас
Жолооч биднийг нэгэн брэндийн дэлгүүрт хүргэж ирлээ.
Ви-гийн найз Аманда гэх нэгэн бүсгүй хуримын даашинз сонгоход минь туслахаар ирэв. Гэвч энэ надад огт хамаагүй асуудал.
"Үгүй ээ наадах чинь онцгүй байна. Аманда тэнд байгаа хэдэн загвараасаа өмсүүлээч." хэмээн царайлаг хулгайч маань хувцас солих өрөөнөөс гарч ирсэн намайг харснаа хэлэв.
Бүхэлдээ шилээр хийгдсэн хувцас солих өрөөний хүлээлгийн хэсэгт тансаг зэрэглэлийн буйдан суух тэр. Ийм байхад надад яаж зугтах боломж гарч ирэх болж байна? Эргэн тойрон бүслэгдэж, гарах гарцгүй мэт.
---------------------------
"Үгүй ээ таалагдахгүй байна."
:
:
:
"Ёстой биш, дараагийнх нь"
:
:
:
"Үгүй ээ хормой нь хэтэрхий дэрвэгэр байна."
:
:
:
"Наадах чинь одоо юу вэ? Энийг даашинз гэх үү?"
:
:
:
"Тийшээ нэг алх даа."
:
:
:
"Үгүй ээ дэндүү бариу харагдаж байна. Дараагийнх"
:
:
:
"Хонгор минь чи амьсгалж чадаж байна гэж үү?"
:
:
:
"Цээжийг чинь гоё харагдуулахгүй байна, дараагийнх нь."АААХХХХ!!!
Тэр намайг галзууруулах нь!!!
Толгой эргэм олныг өмссөн ч түүний сэтгэлд энэ бүгдийн аль нь хүрэхгүй гэж үү!! Зүгээр л ямарыг нь ч хамаагүй авчихаж болохгүй юм уу?
Хувцас солих өрөөнд зогсож байтал "Аманда нөгөөдөхөө тэрэнд өмсүүл дээ." гэх түүний дууг сонслоо. Ёооё энэ сүртэй том толь хүртэл уурыг минь маш их хүргэж байна шүү.
Өөхх.....Аманда гартаа нэгэн даашинзыг онцгойлон барьсаар ирэв. Энэ дизайнерын тусгай загвар уу?
YOU ARE READING
BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II
FanfictionНэг гартаа чухал бичиг баримтуудаа барьсаар нөгөө гараараа хаалга түлхэн орвол намайг 4 хүн хүлээж байхыг олж харлаа. Жое гартаа хавтас барин, аав хэдийн суудал дээрээ сууж, саарал хослолтой нэг залуу урдаа хэдэн бичиг цаас тавин суух ажээ. Нарийн б...