Chapter TEN -Заналхийлэл-

1.3K 101 19
                                    

Ви нэг хөл дээрээ өвдөглөн суугаад халааснаасаа улаан өнгөтэй жижигхэн хилэн хайрцаг гаргаж ирэн нээв.

"Надтай гэрлээч?" гэж хэлээд инээмсэглэв.

Зохиогчийн талаас

Хүмүүс бүгд энэхүү дүр зураглалд гайхан бүр босож ирэн харна. Хамгийн хатуу, хайр энэрэлгүй бизнесмэн залууг өмнөө сөхрүүлсэн эмэгтэй Жисү байсан юм. Мөн хүмүүс Ви-г өмнөх шигээ хүйтэн хөндий байхаа больсон хэмээн бодоцгоож байв. Үнэхээр тэр өөрчлөгдсөн үү эсвэл эсрэгээрээ огтхон ч үгүй байх. Ингээд тоглоом эхэлж цааш юу болохыг хэн ч таашгүй.

Ви хариултаа хүлээх мэт Жисүгийн нүд рүү ширтэн суусаар тэднийг хүлээн хүмүүс ч чимээгүй харсаар.

"Би.....би чадахгүй."

*хүмүүс шуугилдах*

Бүгд Ви-гийн гэрлэх саналаас татгалзсанд гайхаж дор бүрнээ чимээгүй шивнэлдэнэ. Зарим нь баярлаж байх бол зарим нь түүний өмнөөс нь гуниглана.

Харин Ви ямар ч нэгэн сэтгэл хөдлөл харуулалгүй байрандаа таг гацна.

"Намайг уучлаарай би чадахгүй." гэж Жисү дахин нэг хэлчхээд танхимыг орхин гүйн гарлаа.

Жисүгийн талаас

Бурхан минь дотор давчдаж байна. Энэ одоо ямар новш нь болоод байгаа юм бэ?!

Тэр надаас эхнэрээ болохыг асуусан! Ппфф ийм зүйл байх гэж! Гэрээс минь гэр бүлээс минь намайг авчихаад, энэ түүнд хангалтгүй байгаа юм гэж үү? Одоо бүр гэрлэх гэнэ шүү! Хэлэх ч үг алга. Би түүнийг бараг л мэдэхгүй. Түүний талаар мэдэх ганц л зүйл байна тэр хүнийг нууцаар ажигладаг, солиотой амьтан. Үнэн төрхийг үл мэднэ. Бэкхёнтой тохиролцож намайг ийм байдалд оруулчхаад юун хараал идсэн гэрлэлт?!

Даашинзынхаа хормойг бага зэрэг өргөн үүдийг чиглэн гүйж байтал...

"Ммм..."

Гэх сүүлд сонссон хүний дуу коридорын харанхуй хэсгээс сонсогдлоо.

Зохиогчийн талаас

"Ааа...мм.." Жисүгийн ардаас хэн нэгэн бариад авах шиг болон удалгүй нүдийг нь таглалаа...Хэсэг хугацааны дараа Жисү сэргэн эргэн тойрноо харвал тэрээр нэгэн өрөөнд орон дээр байх ажээ.

"Хүн байна уу?!" гэж орилсоор тэр босон ваар аван хэн нэгэн өрөөнд орж ирвэл цохино гэсээр бэлэн байдал авлаа.

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now