~2~

2.7K 356 105
                                    

Тэхён утсаа дуугарахыг нэг харчихаад санаа алдан дуудлагыг авав

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Тэхён утсаа дуугарахыг нэг харчихаад санаа алдан дуудлагыг авав.

"Сайн байна уу? Ааваа"

"Мм Тэхёна Жонгүг та хоёрт ямар нэгэн зүйл болоо юу?"

"Үгүй ээ яасан ааваа"

"Аан өнөөдөр Жонгүг ажилдаа ирсэнгүй тэгээд л..."

"Аан Жонгүг бага зэрэг ханиад хүрчихсэн унтаж байна. Уучлаарай танд хэлэх ёстой байсан юм"

"Зүгээр дээ хүү минь....ер нь Жонгүгийг хэсэг хугацаанд ажлаас нь чөлөөлдөг ч юм билүү гэж бодлоо. Жонгүгийн хэрэг бараг л гарахгүй байгаа. Чамд л гэж хэлэхэд одоохондоо түүнд ажлаа даатгах хэцүү юм."

"Аан зза би ойлголоо"

"Тэгэхээр хэдэн сар чамтай ханьтай байлгах нь зүйтэй байх. Гэрээр ажил хийдэг болохоор их уйддаг байх л даа"

"Баярлалаа ааваа"

"Заза баяртай"

Тэхён утсаа таслаад орлуу шидэн өчигдөрөөс хойш гэртээ ирээгүй нөхөрөө амандаа хараав.

Магадгүй нөхөр биш л дээ. Тэд гэрлэлтээ арай батлуулаагүй байгаа. Саяхан Тэхён Жонгүгээс асууж үзсэн ч тэр зүгээр л эрс эсэргүүцсэн юм. Үүнд нь их гомдсон ч гэлээ магадгүй эерэгээр хүлээж авахыг хүссэн юм.

Тэхён орлуу шидсэн утсаа буцаад мөлхөж аваад Жонгүг рүү залгалаа.

Өчигдөрөөс хойш утсаа аваагүй тэрээр одоо л авах нь өдөр од харвах мэт.

"Ахаа уучлаарай утсаа харсангүй"

"Ммм Жонгүг хаана байна?"

Ийн асуухдаа тэрээр дотроо залбирч байсан юм. Гуйя худлаа л битгий яриарай.

"Ажил дээрээ байнаа. Өчигдөр зөндөө ажил овоорчихоод ажил дээрээ хоночихсон юм. Уучлаарай...."

Дахиад л худал үгс....

"Зза өнөөдөр эрт ирэх юмуу?"

"Ахаа өнөөдөр ч бас оройтох байх"

Handsome farmer 2 \in Seoul\ || Taekook || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora