~9~

3K 331 66
                                    

~6 жилийн дараа~


"Жоён миний гүнж босоорой"

Аав охин хоёр хөнжилөө тийрч унагаагаад бие биенийхээ дээр хөлөө тавин унтах төрхийг харсан Ким хатагтай инээд алдаад  Жоёнийг сэрээх гэж оролдсон ч Жоён биш Тэхён сэрж орхив.

"Өө миний хүү жаахан унтахгүй...зза сэрсэн юм чинь Жоёныг сэрээгээд доошоо буугаад ир хичээлээсээ хоцрох нь"

Тэхён толгой дохин Жоёныг зөөлхөн нудрав.

"Аавын гүнж нь босоорой....зулзагахан минь"

"Ааваа ахиад 5 минут"

"Хичээлээсээ хоцорлоошдээ"

"Дахиад 5хан минут"

"Ахх ферм дээр байсан бол нүүрэн дээр нь баас нялж байхгүй юу? Адилхан биш гээд хэлчихвийдээ гэсэн шиг....алив босоо"

"Ааваа ганцхан минут"

Тэхён толгой сэгсрэн охиноо өргөөд угаалгын өрөөнд орж согсоов. Тэгээд охинтойгоо хамт нүүр гараа угаах аж.

Тэхён охиныхоо үсний дээд талын сүлжээд доод талын сул орхин жижигхэн нил ягаан өнгийн туузан хавчаараар хавчиж өглөө. Олон жил охиныхоо үсийг самнаж өгсөн болохоор тэрээр одоо чадварлаг үсчин мэт л болжээ.

"Ахх гүнжхэн минь яагаад ийм үзэсгэлэнтэй хөөрхөн байгаа юм бэ?"

Тэхён охиноо нүүр нүдгүй үнсэж эхлэхэд охин чангаар инээж байлаа.

"Таны охин юм чинь аргагүйшд"

"Зза цайгаа уугаад хичээлдээ явцгаая"

Өглөөний цай урьдын адил инээд хөөрөөр дүүрэн болж өнгөрөх бөгөөд Жоён эмээ өвөөгийнхөө хайрыг ихэд хүргэх аж.

Тэхён хослол өмсөн толинд харах бол яг хажууд нь жижигхэн охин дүрэмт хувцасаа өмсөөд толинд харах нь тун өхөөрдөм.

"Би чамд тусдаа өрөө гаргаж өгөөд байхад чи яагаад өрөөндөө орохгүй байгаа юм бэ?"

Тэхён охиндоо өрөө гаргаж өгөхийн тулд аавынхаа ажлын өрөөг авах шаардлагатай болсон юм. Удаан ааваасаа зөвшөөрөл гуйж арай хийж өрөө гаргаж өгөөд байхад одоо болтол Жоён өрөөндөө унтахгүй байгааг гайхаж байлаа.

Handsome farmer 2 \in Seoul\ || Taekook || ДууссанWhere stories live. Discover now